Зочид буудлуудыг хөл хорионы төв болгон сонгох явцад хээл хахууль нэхсэн асуудлыг шалгаж эхлэв
Зочид буудлын эздээс буудлыг нь хөл хорионы төв болгож өгнө хэмээн мөнгө нэхсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн талаар Батлан хамгаалах яам мэдэгдэв. Зочид буудлуудаас ирсэн мэдээллийн дагуу шалгах хангалттай үндэслэл байгаа талаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч Конгчийп Тантраванич мэдэгдсэн байна. Тэрээр “Зүүн бүсийн зочид буудлын нийгэмлэгийнхэн хөл хорионы төв болгож өгнө хэмээн мөнгө нэхсэн асуудлыг хөндсөн” гэв. Тэрээр батлан хамгаалах салбарын болон Нийтийн эрүүл мэндийн яамны нэг ч албан хаагч энэхүү үйл ажиллагаанд холбогдоогүй, хэрэв ийм асуудал гарсан нөхцөлд хатуу арга хэмжээ авна гэсэн болно. Хэрэв эдгээр байгууллагын албан хаагчтай холбоотой асуудал байвал сахилгын болон эрүүгийн хариуцлага тооцох асуудал гарна гэдгийг тэрээр тэмдэглэв. Тай медиагийн мэдээллээр бол хэд хэдэн сэжигтэн Паттая дахь зочид буудлын үйлчилгээ эрхлэгчдэд хандан хэрэв зочид буудал нь сонгогдсон нөхцөлд төрөөс олгож буй мөнгөний үнийн дүнгийн 40 хүртэл хувийг зуучилсны хөлсөнд авахаар ярьсан гэжээ. Хөл хорионы төв болгон ашиглаж буй зочид буудлуудад нэг хүний нэг өдөрт 1000 бат олгож буй юм. Тус улс 14 хоногийн хөл хорионы дэглэм мөрдөж байгаа ажээ. Батлан хамгаалах яам болон Нийгмийн эрүүл мэндийн яам нь 2 дугаар сараас хойш хилийн чанадаас ирж буй иргэдийнхээ 14 хоногийн хөл хорионы асуудлыг зохицуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар корона вирусийн дэгдэлтийн улмаас хилийн чанадаас 80000 гаруй иргэдээ татан авч хөл хорионы төвүүдэд байршуулаад байгаа юм. Шалгалтын ажиллагааг урагшлуулахад бизнесийн төлөөллийнхөн мэдээлэл өгч байхын чухлыг Нийтийн эрүүл мэндийн яамны сайд Анутин Чарнвиракул онцлов.
Эх сурвалж: АТГ





.jpg)






































































Замын инженер Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм
Н.Учрал: Ипотекийн зээлийн санхүүжилтийн 50 хувийг орон нутаг олгоно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ
“ОВГОР” киног 30 хоногт 108 мянган үзэгч үзжээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Анталья хотод COP31 эхэлж байна
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ