ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 30. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн сарын Билгийн тооллын 8. Санчир гараг. Бага морь одтой, долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Өтлөхүй
Суудал: Шороо
Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих,, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.
Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
Сэтгэгдэл
Зочин [59.153.112.115] 2020-05-30 12:41:08
Уртадна гэдэг нь таарахгүй, хэт урт байхыг хэлнэ. Утгаараа бол нас уртасна гэх ёстой. Богино байснаа урт болно гэсэн үг. Тэгээд ч үс засуулахад нас өөрчлөгдөхгүй. Ийм мухар сүсгээ болимоор байна аа. Үсчний орлогод хүртэл нөлөөлдөг юм байна лээ. Үсчдийн холбоо гэж байдаг бол зурхайчдыг шүүхэд өгөх хэрэгтэй. Нас уртсаж, богиносож байгааг батлаг. Чадахгүй бол элий балай юм бичихээ болих хэрэгтэй. Мөрөөрөө ажлаа хийж байгаа үсчин зурхайгаас болоод зарим өдөр нь хоосон суугаад зарим өдөр нь ачааллаа дийлэхгүй, хаа хаанаа тэнэг байдалд орох ямар хэрэг байна вэ?