Токио хотын хөл хориог ирэх сарын 01-ээс сулруулна
Токиогийн захирагч Койке Юрико хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ долоо хоногийг өнгөрүүлээд хөл хориог сулруулахаар шийдээд байгааг дуулгажээ. Тэрээр 6 дугаар сарын 01-ээс хөл хориог сулруулах ажил дараагийн шатандаа шилжинэ гэсэн байна.
Жижиглэнгийн худалдааны дэлгүүрүүд, кино театр болон биеийн тамир, спортын заал танхим ийнхүү удахгүй нээгдэх юм. Гэхдээ ресторан болон кафенууд үдшийн 10 цагаас хойш үйлчилгээ үзүүлэх ёсгүй гэсэн цагийн хязгаарлалт мөрдөгдөх юм.
Токио хотод сүүлийн үед "COVID-19"-ийн халдварын тохиолдол дахин нэмэгдэж эхлээд байна. Өчигдөр л гэхэд тус хотод коронавирусний 22 тохиолдол шинээр бүртгэгджээ.
Гэвч тус улсын удирдагчид хөл хориог сулруулах алхмыг ийнхүү үргэлжлүүлэх бололтой . Энэ долоо эхээр Япон улсад үндэсний хэмжээний онц байдал цуцлагдсан юм.

























































.jpg)







.jpg)


.jpg)


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ
З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон
Хуульч О.Билгүүн: Иргэн худал мэдээлэл тараасан постоо устгасан ч нөгөө талд нэр төрөө сэргээлгэх боломжтой