АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг ДЭМБ-тай холбоотой гаргасан шийдвэрээ дахин тунгаан бодохыг уриалжээ
“ДЭМБ ирэх 30 хоногийн дотор дорвитой шинэчлэл хийхгүй бол манай улс тус байгууллагад олгодог санхүүжилтээ бүрмөсөн зогсоож, гишүүнчлэлээ эргэн харах болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч өмнө нь мэдэгдсэн билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр түүнийг ДЭМБ-аас бүх харилцаагаа таслалаа гэсэн мэдээллүүд гарсан.
Энэ явдалтай холбогдуулан ДЭМБ-ын тэргүүнТедрос Адханом Гебрейесус АНУ-ыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ гаргах шийдвэрээ дахин тунгаан бодохыг тус байгууллагын тэргүүн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад шууд бус байдлаар уриалжээ.
“Дэлхий нийт АНУ-ын ард түмэн, Засгийн газар, ДЭМБ хоорондын хамтын ажиллагааны үр шимийг олон жилийн турш хүртэж ирсэн. ДЭМБ уг хамтын ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтэй байна” гэж Т.Гебрейесус хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
“АНУ-ын Засгийн газар, ард түмэн дэлхий нийтийн эрүүл мэндийн төлөө олон арван жилийн турш маш их хувь нэмэр оруулж, өгөөмөр сэтгэл гаргасан нь энэ салбарт агуу өөрчлөлтийг бий болгосон” гэж ДЭМБ-ын тэргүүн нэмж хэлсэн байна.
Д.Трамп ДЭМБ-ыг БНХАУ-ын “утсан хүүхэлдэй” хэмээн нэрлээд, манай улс тус байгууллагатай харилцаагаа тасална гэж өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн юм. Мөн тэрбээр коронавирусний тархалтын талаарх Бээжингийн “буруу ташаа мэдээллийг” өөгшүүлсэн хэмээн ДЭМБ-ыг шүүмжилжээ.
АНУ санхүүжилтээ зогсоох нь ДЭМБ-ын хувьд томоохон цохилт болох юм. АНУ 2018, 2019 онд ДЭМБ-д хамгийн их санхүүжилт олгосон орон болж, нийт 893 сая ам.долларын хувь нэмэр оруулсан нь ДЭМБ-ын төсвийн 15 орчим хувьтай тэнцсэн байна.





.jpg)






































































УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ
“ОВГОР” киног 30 хоногт 108 мянган үзэгч үзжээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ
Н.Гансүх: Нэг нам үнэмлэхүй олонх болж засаглан, эрх мэдэл удаан хугацаанд төвлөрөхөөр хяналт тавих механизм суларч байна
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна