Номын баяр Мишээл экспо төвд гурван өдөр үргэлжилнэ

Н.Алтанцэцэг / Боловсрол

"Цааснаас цахимаар уншъя", "Гэртээ хүссэнээрээ уншъя" уриатай 27 дахь удаагийн “Улаанбаатар номын баяр 2020”-ыг Мишээл экспо төвд өнөөдөр нээлээ.

Номын баярын нээлтэд АУЗ П.Бадарч, МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд, зохиолч, нийтлэлч Б.Наминчимэд, зохиолч, яруу найрагч Б.Шүүдэрцэцэг нар оролцов. Энэ сарын 5-7-ны өдрийг дуустал үргэлжлэх Номын баярыг энэ жил цахим болон уламжлалт хэлбэрээр зохион байгуулж буйгаараа онцлогтой.

Иргэд Мишээл экспо төвөөр зочилж, зохиолчийн гарын үсэгтэй номыг 10-70 хүртэлх хувийн хямдралтай худалдан авах боломжтой. Түүнчлэн хүссэн номоо “Mplus” аппликейшнээр захиалж, Монгол шуудангаар гэртээ хүргүүлэх боломжтой юм.

Өнгөрсөн сард зохион байгуулах байсан ч Covid-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хойшилсон номын баярын ерөнхий зохион байгуулагчаар “Номын соёлт ертөнц”, хамтран зохион байгуулагчаар “Mplus”, мэдээллийн ивээн тэтгэгчээр “МОНЦАМЭ агентлаг”, дэмжигч байгууллагаар “KEWIKO”, “JCI”, “HATUN MODEL TALENT MANAGEMANT” загварын агентлаг, “Монгол шуудан”, “MGL” media group, “Itools”, “Foley and recording studio” зэрэг байгууллага ажиллаж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.21.107.79] 2020-06-06 06:08:44

Ном 7 гэхлээр л сайхан бдаг юм

Зочин [112.96.66.15] 2020-06-06 04:50:15

Saihan bainaa. Nom unshitsgaaya bugdeeree

Зочин [202.126.89.146] 2020-06-06 04:11:20

Юм олшрохоороо үнэ цэн нь буурчихдаг. Хавтастай бүгдийг ном судар гэх хаашаа ч юм

Зочин [112.96.66.15] 2020-06-06 04:50:01

Ochood duugui heregtei nomoo olood unsh. Chdahgui bol arhia hontrood duugui haalgaa haagaad suu


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000