Алкогольгүй шар айрагний талаар таны мэдэхэд илүүдэхгүй зүйлс

Aдмин / Нүүр

  1. Алкогольгүй шар айрагийг хэрхэн хийдэг вэ?
Алкогольгүй шар айрагний үйлвэрлэлийн ерөнхий процесс нь ердийн шар айрагтай ижил (Арвайг исгэж) явагддаг боловч бэлэн болсний дараа түүний алкогольний хэмжээг байхгүй болгохийн тулд шингэнийг нэмэлтээр дахин халаадаг. Хэдийгээр халаах нь архи, согтууруулах ундааг арилгах хамгийн түгээмэл арга боловч амтыг нь арилгах хандлагатай байдаг тул вакуум байдлаар нэрдэг. Вакуум нь архины буцалгах цэгийг 120ºF хүртэл бууруулахад тусалдаг бөгөөд энэ нь шар айргийн амтыг хадгалахад тусалдаг байна. Тиймээс амт чанартай эрүүл мэндэд тустай ундаагаар хөгжилдөхөд тань энэхүү шар айраг илүү тус болно шүү.
  1. Ердийн шар айрагнаас ялгаатай нь

Орчин үед автомашины жолооч, кодтой хүмүүс гээд бие махбодио архиар хордуулахыг хүсдэггүй хүмүүст өөр сонголт байдаг нь нууц биш. Мэдээж хэтрүүлэн ихээр хэрэглэх нь аль ч тохиолдолд тийм ч тохиромжтой биш. Гэхдээ Алкогольгүй шар айраг нь энгийн шар айрагнаас:

  1. Фолийн хүчил, кали, төмөр, цайр зэрэг витамин эрдэс бодисоор баялаг
  2. Ердийн шар айрагнаас илүү бага илчлэгтэй
  3. Таны ясыг сийрэгжүүлэх бус харин ч арвай, үр тариа соёолжийг исгэж хийдэг тул ясыг бэхжүүлнэ.
  4. Ямар нэгэн нэмэлт амт оруулагч,өнгө будаг оруулагч хийдэггүйгээр онцлогтой билээ.
  1. Цагаан хоолтнууд сонгодог шалтгаан
Энгийн шар айрагны исгэлэн хэсэг болох органик нэгдлүүдийг шүүж, шар айрагны тунгалаг байдлыг сайжруулахын тулд зарим шар айраг исгэгчид шар айраг исгэх үйл явцын төгсгөлд амьтны гаралтай орц хэрэглэдэг.

 
Эдгээр нь нарийн боовны желатин, өндөгний цагаан, шарилж зэргийг хийсэн байдаг.Мөн шошгон дээр эдгээрийгээ дурьдахгүй нь ч ховор байдаг.
Харин Алкогольгүй шар айраг нь илүү эрүүл мэндэд тустай (шинжлэх ухааны үндэслэлтэй) ба дээрхд дурьдсантай адилаар түүний ямар нэгэн содон амт чанарыг өөрчлөхийн тулд амьтаны гаралтай орц найрлага огт хийдэггүй тул Цагаан хоолтнууд маань сонгох нь элбэг байдаг.

 
  1. Биеийн жингээ барьдаг,спортоор хичээллэгсэд сонгох нь
Монголдоо цор ганц алкогольгүй шар айраг хэмээн зарагддаг BAVARIA шар айргийн хувьд:100ml тутамд 
Өөх тос 0.0г 
 Нүүрс ус 5.1г 
Сахар 3.1 гр агуулдаг. Энэ нь маш бага илчлэгтэй байгаа юм. Тэгэхээр та биеийн жингээ барьдаг,барих шаардлагатай бол алжаалаа тайлах,найзуудтайгаа уулзах, хөгжилдөх үедээ энэхүү шар айргийг хэрэглэхийг илүүд зөвлөж байна.
Bavaria "0.0%" нь спирт агуулаагүй пилснер маягийн шар айраг юм.  Герман улсын зүүн өмнөд хэсэгт байрлах Бавария муж нь шар айрагаараа алдартай.
image
Дэлхийн зах зээлээс харахад хүмүүс түлэхүү эрүүл мэнддээ анхаардаг болсон цагт хэрэглээндээ алкогольгүй шар айрагийг сонгох нь элбэг болж түүний эрэлт нийлүүлэлт борлуулалт ч даган өссөөр байна. Энгийн газтай өнгө будаг ихтэй төрөл бүрийн ундаа сонгохоос илүүтэй арвай соёолжоор исгэсэн алкогольгүй шар айраг сонгох сонирхолтой байгаа нь хөгжилтэй орнуудын соёлоос харагдаж байна.


Сэтгэгдэл

АААlgloibo [178.158.70.35] 2021-11-02 04:27:27

Некероване кохання 14 серія <a href="https://bit.ly/2ZNemN0">Некероване кохання 14 серія</a> yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)

Зочин [103.10.21.30] 2020-06-12 12:03:17

ПИВО ...АРХИ...ХӨӨРХИЙ ДӨӨ ГЭЖ ЗӨВ БИЧЭЭЧ ДЭЭ ИЧМЭЭР ЮМ

Манангийн түшмэл Админд [194.228.32.32] 2020-06-12 05:56:21

Таны тэр алкогол гээд үхчих гээд байгаа үгийг монгол хэлээр СОГТУУРГА гэдгийн. 5 хувийн согтуургатай пиав, 40 хувийн согтуургатай арихь гэдгийн. Согтуургагүй пиав гэдгийн.

Зочин [66.181.161.108] 2020-06-12 06:40:20

Пиав? Арихь? За боль оо.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.