Агаарын бохирдол бууруулах хүрээнд 296 тэрбумын 147 зөрчилтэй санхүүжилт илэрчээ

Aдмин / Эдийн засаг

Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний талаарх Ерөнхий хяналтын сонсгол хоёр өдөр үргэлжилж, төрийн байгууллага, шинжээч, судлаач, иргэний нийгмийн төлөөллийн 96 хүн оролцсон.

Үндэсний Аудитын газраас нээлттэй төсвийн мэдээллүүдэд дүгнэлт хийсэн байна. 2008-2023 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд нийт 1.8 орчим их наяд төгрөг зарцуулснаас 20.3 хувийг нь 2008-2016 онд, 63.6 хувийг 2021-2023 онд зарцуулжээ. Үүнээс 296 тэрбум төгрөгийн дүн бүхий 147 зөрчилтэй санхүүжилт илэрсэн байна.

Хяналт шалгалт дуусаагүй бөгөөд цаашид зориулалтын бус санхүүжилт нэмэгдэж магадгүй байгаа аж. Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газраас мэдээлснээр, 2017-2024 оны хооронд угаарын хийн хордлогоор нийт 779 хүн нас баржээ.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

Гэр хороолол бга цагт утаа байж л бна [202.55.188.93] 2025-02-06 11:58:20

Айлууд тзлшээ зөв түлж бгаа юмуу.унтрач дуусаагүй байхад нь л дээрээс нь нүүрсээ хийдэг болсон бна лээ

Зөрчлүүд байгаа нь ойлгомжтой, гарц л сонин байна. [66.181.182.37] 2025-02-06 10:58:19

Утаа гаргадаггүй цахилгаан станц барьж ДӨНГӨХГҮЙ байж. гудамжаар явж байгаа машинуудаа шинэ үеийн утаагүй буюу бага утаатай машинаар сольж ЧАДАХГҮЙ байж, гал түлж амьдарч байгаа айлуудаа орон сууцанд бүрэн шилжүүлж БАРАХГҮЙ байж хотын утааг багасгана гэж ЯРИАД Ч ХЭРЭГГҮЙ. Энэ гурван асуудлыг шийдэж дуустал ч 20-30 ЖИЛ ШААРДАГДНА, үүнийг тэр судалгаандаа бурэн тооцож сайн ТУСГАХ хэрэгтэй ш дээ. Орос, Хятадад хавчуулагдсан монгол халиуны зулзага л ХӨӨРХИЙ юмдаа.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.