NYT: Трамп Украины мөргөлдөөнийг зохицуулах талаар Путинтэй утсаар ярилцжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины мөргөлдөөнийг зохицуулах тухай асуулаар ОХУ-ын удирдагч Владимир Путинтэй утсаар ярилцсан гэж мэдэгджээ. Оросын удирдагчтай хэдэн удаа харилцсан талаар асуухад тэрбээр “Нью-Йорк пост” сонинд "Энэ талаар ярихгүй байсан нь дээр" гэж хариулсан байна.
Америкийн удирдагч ОХУ-ын Ерөнхийлөгчтэй яг хэзээ ярилцсанаа тодорхой хэлээгүй ажээ. Хоёр орны удирдагч Трампын тангараг өргөхөөс өмнө, эсвэл дараа утсаар ярилцсан уу гэдэг талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа аж.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хоёрдугаар сарын 7-нд “Кремль Владимир Путин, Дональд Трамп нарын уулзалтыг зохион байгуулах ажлын явцын талаар бодит мэдээлэл гарсан үед тодорхой мэдэгдэнэ” гэжээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Putin uheesei [172.226.164.56] 2025-02-10 03:02:39
Uh,uh
Irgen [66.181.188.77] 2025-02-10 00:29:36
Яргачин Путин Орос бол дэлхийн хамгийн харгис бодлого бзүий орон