ЦАГ АГААР: Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасаар шуурна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хоёрдугаар сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 10-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -18…-23 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -12…-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…-3 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшиж, цас орно. Салхи өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 5-10 метр. Өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшиж, цас орно. Салхи өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 5-10 метр. Адөртөө -13…-15 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшиж, цас орно. Салхи өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 5-10 метр. Өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 11-НЭЭС 15-НЫГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Энэ сарын 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11, 12-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 12-ноос хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -18...-23 градус.
Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -24...-39 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус, өдөртөө +3…-2 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Сэтгэгдэл