Монгол Улс бусад оронтой өрсөлдөх чадвараараа сүүл мушгиж байна
“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан”-д дэлхийн 63 улс орныг Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа болон Дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 337 шалгуур үзүүлэлтийн дагуу харьцуулан өрсөлдөх чадварыг хэмждэг. Швейцарын Луизанн хотноо төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2020”-г танилцуулжээ.
Энэ жилийн судалгааны үр дүнгээс харахад Монгол Улс харьцуулах боломжтой, сонгогдсон 63 улсаас 61-т эрэмбэлэгдлээ. Тухайлбал,
- Эдийн засгийн тамир тэнхээ үзүүлэлтээр 59
- Засаглалын үр ашиг үзүүлэлтээр 53
- Бизнесийн байгууллагуудын ашигт ажиллагаа үзүүлэлтээр 57
- Дэд бүтцээр 62-т тус тус эрэмбэлэгджээ.


Хэдийгээр өрсөлдөх чадварын эрэмбэ өмнөх жилээс ахисан харагдаж буй ч өрсөлдөх чадвар хамгийн өндөртэй улстай харьцуулахад ерөнхий оноо 43.4 болж (өмнөх онд 45.1) буурсан үзүүлэлттэй байна.


Өмнөх жилүүдтэй харьцуулахад засаглалын үр ашиг бүлгийн дүн харьцангуй сайжирчээ. (Өнгөрсөн жил 59-рт) эрэмбэлэгдэж байсан “Засаглалын үр ашиг” энэ онд 53-рт байна. Харин дэд бүтэц болон эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн хувьд өрсөлдөх чадвар буурчээ.
Монгол Улс 2019 оны байдлаар
- ДНБ-ий бодит өсөлтөөр 4-рт
- Авьяас, ур чадварыг татах чадамжаар 4-рт
- Ажилгүйдлийн түвшинг хүйсээр харьцуулсан үзүүлэлтийн хувьд нийт 63 орноос 7-рт
- Хэрэглээний татварын түвшингээр 11-рт
гэх мэтээр сайн үзүүлэлтүүд байгаа боловч
- Экспортын төвлөрлөөр 63-рт
- Зээлжих зэрэглэлээр 61-рт
- Улс төрийн тогтворгүй байдлаараа 61-рт
- Үнэ тарифын саад бэрхшээлийн түвшнээрээ 60-рт
- Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээгээрээ хамгийн сүүлийн байрт буюу 63-рт эрэмбэлэгджээ.
Өнгөрсөн жилийн үр дүнтэй харьцуулахад Эдийн засгийн үр ашиг болон эрчим хүчний дэд бүтцийн хөгжлийн хувьд Монгол Улсын үндсэн үзүүлэлтүүд ахисан хэдий боловч оюуны өмчийн бүртгэл, хамгаалал болон өндөр технологийг нутагшуулах, ашиглах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх тал дээр хангалтгүй үр дүнг үзүүлжээ.


Дэлхийн улс орнуудад гарч буй өөрчлөлтүүдийг хэмжин хооронд нь харьцуулах, өнгөрсөн оны үзүүлэлтүүдээс хэр их өөрчлөлт гарсныг харах боломжийг олгодгоороо “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан” нь чухал хэрэгтэй байдаг.
Энэ жилийн хувьд “Тогтвортой хөгжлийн зорилт”-уудын хэрэгжилтийг хэмжих, байгальд ээлтэй бөгөөд биологийн олон янз байдлыг хамгаалах талаар ямар ажлууд хийгдэж байгаа зэрэг нийгмийн сайн сайхан, экологийн тэнцвэрт байдлын талаарх үзүүлэлтүүд шинээр нэмэгдсэнээрээ онцлог байв.
Судалгааны тайлангаас харахад өмнөх жилийн адилаар Сингапур улс өрсөлдөх чадвараар тэргүүлсэн бол Дани 2-рт, Швейцарь 3-рт, Нидерланд улс нэг байраар урагшилж 4-рт, Хонгконг 3-н байраар ухарч 5-рт эрэмбэлэгджээ. Түүнчлэн Швед улсын хувьд өнгөрсөн жилээс 3-н байр ахиж 6-рт, Норвеги 7-рт, Канад 8-рт орсон бол Арабын нэгдсэн Эмират болон АНУ 9, 10-рт тус тус эрэмбэлэгджээ. АНУ-ын хувьд 2019 онд 2-рт эрэмбэлэгдэж байсан хэдий ч ийнхүү өрсөлдөх чадвар нь буурчээ.
Тус судалгаа эдүгээ 31 дэх жилдээ тасралтгүй гарч байгаа бөгөөд Монгол Улсын өрсөлдөх чадварыг 2010 оноос хойш тасралтгүй хэмжиж байна.




























.png)


































ӨБХ: Тэтгэвэр, тэтгэврийн зээлийн талаар өргөдөл гаргасан ахмадуудад хариу өгөхөөр боллоо
Оюутолгойн сонсголын сүүлийн өдөр С.Баяр ирэх бололтой
Л.Гүндалай: Баярцогт бол энэ зууны хулгай, луйврыг гардан хийсэн хамгийн гол нөхөр
Б.Жавхлан сайд улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй
Хятадын "China Huarong International Holdings"-ийн гүйцэтгэх захиралд оноосон цаазын ялыг гүйцэтгэжээ
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа
ЕАЭЗХ-ны түр хэлэлцээрийг соёрхон баталснаар 5 улсын зах зээлд 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаалийн татваргүй нэвтэрнэ
О.Цогтгэрэл: Монгол Улс өнөөдөр хагас ардчилал, хагас зах зээлийн эдийн засагтай орон боллоо
“Тогтоолд нэмэлт оруулах тухай” төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ