Наадамтай холбоотой эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах албан даалгавар гаргах үүрэг өглөө

Н.Баярмаа / Эрүүл мэнд

Өнөөдөр Антикорона баг, ХӨСҮТ-ийн удирдлагууд ДЭМБ-ын эмнэлзүйн зөвлөмжид өөрчлөлт оруулсантай холбогдуулан Ковид-19-ын эмчилгээний тактикийн талаар ярилцсан байна.

ДЭМБ олон улсын эрдэмтэн судлаачдыг оролцуулан судалгаа хийсний үр дүнд Ковид-19-ийн эмчилгээнээс ДОХ-ын эсрэг үйлчилгээтэй лопинавир/ритонавир, хумхаагийн эсрэг гидрохлорокин эмийг хаслаа. Иймд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шаардлагатай бусад эмийн нөөцийг бүрдүүлэх, лабораторийн шинжилгээний сорьц авах уян бамбар, хувийн хамгаалах хувцас хэрэгслийг ХӨСҮТ, ЗӨСҮТ, хилийн боомттой аймгуудын эрүүл мэндийн байгууллагуудад ирэх 7 хоногт нийлүүлэхээр болжээ.

Эрүүл мэндийн сайд баяр, наадамтай холбоотой эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, болзошгүй гамшиг, үер уснаас сэргийлэх, КОВИД-19-ийн халдвар хамгааллын дэглэмийн талаар албан даалгавар гаргах үүрэг өгсөн талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.16] 2020-07-05 10:32:19

Фандем Сараа шадар сайд болж, нялх сэнгvvм Менхсайхныг ЭМСайд болгочих их шунал тачаалдаа автаад vхлээ лдэ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.