Ж.Эрдэнэбатад оногдуулсан ялыг танилцуулна

Н.Баярмаа / Хууль

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хоёр шүүх хурал үргэлжилнэ.

Н.Номтойбаяр нарыг шүүх хуралдаан үргэлжилнэ

Тодруулбал, Н.Номтойбаяр нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 21.2 /худал мэдүүлэг өгөх/ дүгээр зүйлийн 21.2-1, 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ дүгээр зүйлийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 21 хавтаст хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 8-ны өдөр хүлээн авсан байна.

Өнгөрөгч долоо хоногийн Баасан гарагийн 22:00 цаг хүртэл буюу хоёр дахь өдрөө үргэлжилсэн шүүх хуралдаан өнөөдрийг хүртэл завсарласан билээ.

Ж.Эрдэнэбатад оногдуулсан ялыг танилцуулна

Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан үргэлжилнэ. Өнгөрөгч Баасан гарагийн 22:00 цагт завсарласан шүүх хуралдаанаас Ж.Эрдэнэбатыг гэм буруутайд тооцсон юм.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байна.

Улмаар хоёр өдөр үргэлжилсэн шүүх хуралдаанаас С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг өнөөдөр хийхээр товлосон билээ. Өнөөдрийн шүүх хуралдаанаас Ж.Эрдэнэбатад оногдуулсан ялыг танилцуулна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.