Аялал жуулчлалын салбар оны эхний таван сарын байдлаар 120 гаруй сая ам.долларын алдагдал хүлээжээ

Н.Баярмаа / Эдийн засаг

Үүний дагуу дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлэл хийлээ.

Засгийн газрын тогтоолын дагуу “Дотоодын аялал жуучлалыг сэргээх, идэвхжүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг байгаль орчин, аялал жуучлалын сайд Н.Цэрэнбатад үүрэг болгожээ.

Энэ талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан "COVID-19 тэй холбоотойгоор дэлхий дахинд аялал жуулчлал болон агаарын тээврийн салбар хамгийн их өртөж байгаа. Монгол Улсын аялал жуучлалын салбар энэ оны эхний таван сарын байдлаар 120 гаруй сая ам.долларын алдагдал хүлээгээд байна. Гадаад улс орнуудаас жуулчин хүлээж авах, иргэд гадагш аялах хөдөлгөөнийг хаасан байгаа.

Өөрөөр хэлбэл, 300 гаруй тур оператор компани, 300 орчим зочид буудлын үйл ажиллагаа бүрэн болон хэсэгчлэн зогсож, эдийн засгийн хүндрэл, ажлын байрны цомхтгол зэрэг олон асуудлуудтай тулгараад байна”

Иймд бид үүссэн нөхцөл байдлаа боломж болгон ашиглах, бага эрсдэлтэйгээр хүндрэлийг даван туулах үүднээс тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн.

Дотоодын жуулчдын урсгал өнгөрсөн жилээс нэмэгдэж байгаа хандлага ажиглагдаж байна. Учир нь өнгөрсөн жил Монгол Улсаас гадаад улсыг зорьсон жуулчдын тоо давтагдсан тоогоор 2.4 саяд хүрч байсан бол дотооддоо аялж байсан иргэдийн тоо давтагдсан тоогоор нэг саяд хүрч байсан" гэв.

БОАЖЯ-наас дотоодын аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх замаар орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 400 гаруй жуулчны бааз, 300 гаруй зочид буудлыг эдийн засгийн хүндрэлийг даван туулах тэдгээрээс болгож буй ажлын байруудыг хадгалах, орон нутагт аялал жуулчлалаас орох эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Аялал жуулчлалын салбараас 2019 онд ДНБ-ий 7.2 хувийг бүрдүүлж, салбарын эдийн засгийн эргэлт 2.6 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд гадаадын жуулчдаас дотоодын эдийн засагт 1.6 их наяд төгрөгийн орлого оруулж байсан. Ингэхдээ тус салбарт 1,300 гаруй ААН үйл ажиллагаа эрхэлж, 88 гаруй мянган ажлын байрыг бий болгосон байдаг.

Түүнчлэн 2019 онд Хөвсгөл нуур, Увс нуур, Элсэн тасархай, Орхоны хөндий, Горхи, Тэрэлж, Богд Уул, Түлүүгийн даваа зэрэг газруудад зориулалтын ариун цэврийн газар, отоглох цэгүүдийг байгуулсан. Харин 2020 онд Хяргас нуур, Өгий нуур, Хар-Ус нуур, Буйр нуур зэрэг 20 орчим байрлалд зориулалтын авто зогсоол, ариун цэврийн газар бүхий отоглох цэгүүдийг байгуулах ажлуудыг эхлүүлсэн гэдгийг хэллээ.


Сэтгэгдэл

Жуулчлал сэргэхийн тулд хугацаа болон аз хэрэгтэй. [202.131.225.53] 2020-07-07 03:00:29

Коронавирусын дараа Монголруу гадаадын жуулчид хуучин шигээ ирэх болов уу? Орос, Хятад 2 энэ өвчний хорио цээрийг тайлах гэж лав 1-2 жил болно. Тайллаа гэж бодоход жуулчлал Монголд сэргэх гэж бас 1-2 жил болно. Энэ хооронд монголын жуулчлалын бизнес оршиж байх болов уу? Жуулчлал сэргэхэд бидэнд АЗ хэрэгтэй, 2 хөрш дэлхийтэй яаж харьцаж байна? Улсаас дотаци дэмжлэг шаардах хэрэгтэй ш дээ. Тэгэхгүй бол чад хийнэ шүү. Мөн дотоодын жуулчлалыг өргөжүүлэх хэрэгтэй, жоохон ч гэсэн алдагдлаа нөхнө ш дээ.

Зочин [176.63.23.109] 2020-07-06 09:58:59

Монгол шиг гадаадаас доллар оруулж ирэх урсгал байхгүй шахуу улс аялал жуулчлалыг сайн хөгжүүлбэл зүгээр


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.