Эх, хүүхдэд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлнэ

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Нийслэлийн Эх, хүүхдийн эмнэлэг өнөөдөр нээлтээ хийлээ. 2010 оноос хойш зогсонги байдалд ороод байсан энэхүү эмнэлгийн барилгыг 2018 оны тавдугаар сараас эхлүүлж, 2020 оны долдугаар сарын 6-нд ийнхүү ашиглалтад оруулж байна.

Нийслэлийн хэмжээнд эх, хүүхдийн төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай тус эмнэлэг нь эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний 160 ор, хүүхдийн тусламж үйлчилгээний 140 ор бүхий үндсэн 7 блок, найман давхар юм. Жилд 10-12 мянган эхийг амаржуулж, 5,000-6,000 хүүхдийг хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай бөгөөд жилд нийт 120 мянган эх, хүүхдэд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.

Түүнчлэн 681 эмч, эмнэлгийн ажилтан бүхий 12 алба, эмчилгээ үйлчилгээний 22 тасагтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болжээ. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр 17 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр төлөвлөжээ.

Д.САРАНГЭРЭЛ: ЭХЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХДҮҮДЭД ЦОГЦ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛНЭ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Аливаа улсын хөгжил, тэр дундаа эрүүл мэндийн салбарын хөгжлийг эх, хүүхдийн эрүүл мэндээр нь авч үздэг. 2019 онд манай эрүүл мэндийн ажилтнууд эх, хүүхдийн эндэгдлийг бууруулж чадсан. Гэвч энэ салбарт төрийн онцгойлон анхаарах шаардлага бий. Улсын хүн ам хоёр сая байхад байгуулсан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь хүн амын тоо 3.2 сая болсноор үнэхээр хүрэлцэхгүй байгаа. Тэгвэл хоёр дахь төвийг Монгол Улсын Засгийн газар 10 жилийн дараа байгууллаа.

Энэ нь зөвхөн эхийг төрүүлж, нялхасыг эмчилдэг газар биш. Эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд цогц үйлчилгээг үзүүлнэ” гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.