Ө.Энхтүвшин: “The Hu” хамтлаг дэлхийд Монголын нэр хуудас болж байна

Ц.Анударь / Нүүр

“The Hu” хамтлаг нь хөөмэй, хархираа зэрэг монголчуудын хийдэг хоолойн өвөрмөц техникүүд болоод морин хуур, товшуур, цуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгийн дуугаралтыг орчин цагийн рок хөгжмийн элементүүдтэй хавсарган "Хүннү рок" урсгалыг дэлхийн тавцанд танилцуулаад байгаа юм.

Дэлхийг тойрон аялах тоглолтоо цар тахлын улмаас түр зогсоосон тус хамтлаг "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж "ГЭРЭГ" тоглолтоо өнгөрөгч 6 дугаар сарын 29-нд зохион байгуулсан. Тус тоглолтоос нийт 55 сая төгрөг Улсын Онцгой комиссын хандивын дансанд цугларчээ.

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тус хамтлагийн продюсер, МУГЖ Б.Дашдондог болон хамтлагийн гишүүд, мөн тоглолтыг хамтран зохион байгуулсан МҮОНРТ-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзан чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Тэрбээр ”Манай ард түмэн төрөө хүндэтгэдэг, төр засгийн гаргасан бодлого шийдвэрийг ёсчлон биелүүлдэг сахилга баттай ард түмэн гэдгээ өнгөрсөн 6 сарын хугацаанд харууллаа. Түүний хүчинд өнөөдрийг хүртэл Монгол Улс дотооддоо "COVID-19" халдварыг алдаагүй байна. Та бүхэн Монголын нэрийг дэлхийд гаргаж, Монголын нэрийн хуудас болж буй хамтлаг. Одоо бид "COVID-19" халдварыг давж гарахын төлөө хичээн зүтгэж байна. Тэр цагт дэлхийд дахин Монголын нэр цууурайтах биз ээ. Энэхүү цар тахалтай тэмцэхэд та бүхний, ард иргэдийн өргөсөн хандив үнэтэй хувь нэмэр болж байна. Та бүхэнд урлагийн өндөр амжилт хүсье” гэлээ.

“The Hu” хамтлаг тоглолтынхоо үеэр "COVID-19"-тэй тэмцэж буй хүмүүст талархан, иргэдийг сонор сэрэмжээ алдахгүй байхыг уриалсан юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Хурдан хөдөл. Дэлхий хүлээхгүй. [202.131.225.53] 2020-07-07 10:46:33

Хурдан дэлхийн зах зээлд гарч нэрээ сэргээхгүй бол бусад орны ийм хамтлаг үй олон байгаа шүү. Тэд нар орон зайг чинь эзлэнэ шүү. Тэгээд бөөн гомдол болж коронаруу л бүх буруугаа түлхээд сууж байх вий. Кх!

mongol [66.181.164.214] 2020-07-06 17:33:33

delhiig deerllehej amidarna gej ene oi togtooltiin ter shataraar 5 6 10 n hedtei huuhduud l hyadaad bna mongol tarhi delhiid bhgui ouyn uhaan shuu mongol hunii saruul uhaan gaihaltai

nongol hun [66.181.164.214] 2020-07-06 17:24:36

delhiid pop ursgaliig dahin oor ursgalaar duuldag dahin davtagdashgui mundag zaluus amjilt husie

mongol hun [66.181.164.214] 2020-07-06 17:20:31

toriin tolgoid bgaa teneguud yu we yu we duugii ni sonsgoh yum san

Зочин [103.10.22.124] 2020-07-06 16:37:55

Энэ Таналык дараа. дэлхий дахин ийм этгээд. Юм. сонирхохоо. болино. Монгол эд нараар. нэрийн. хуудсаа. хийж тэгтлээ. доошоо. ороогуй

Зочин [66.181.161.93] 2020-07-06 15:13:57

gomo bandi nar

Sreenn [203.91.115.52] 2020-07-06 14:56:38

Enhtuvshin said mundag udirdaj ard irgedee hamgaalj bgaad ni bayarlalaa tanid sain saihniig husie ! The hu mundag shuu daraagiin duunuudaa gargaachee odoo shine duu garaachee ! Jalam hariig orchin uetei hosluulaad The Hu geer duulaad uguuch Dashkaa zahirlaa ta super duu hiij chadna shuu dee bugded ni udahgui boloh naadamiin mend hurgie !

Зочин [202.126.88.190] 2020-07-06 17:32:13

пялдага сду вэ чи


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.