Хойд Солонгосын дүрвэгсдийн тоо 21 хувиар буурчээ

Н.Баярмаа / Гадаад мэдээ

Хойд Солонгосоос дүрвэн ирж суурьсан хүмүүсийг байр орон, эрүүл мэндийн үйлчилгээ, ажлаар хангахад зориулан гаргадаг төсвөө Сөүлийн Засгийн газраас 25 хувиар танахаар болжээ.

Энэ тухай Өмнөд Солонгосын Нэгдлийн яамнаас өнгөрсөн тавдугаар сард мэдэгдсэн байна. Мун Жэ Инийг Ерөнхийлөгч байх хугацаанд Хойд Солонгосын дүрвэгсдийн тоо буурсан аж. Тухайлбал, өнгөрсөн онд Хойд Солонгосоос 1047 дүрвэгч ирсэн бол энэ тоо 10 жилийн өмнө 3000 орчим байжээ. Хойд Солонгосоос дүрвэгсдийн тоо 2009 оны үед 2914-д хүрч байсан бол Ким Жон Уныг Хойд Солонгосын удирдагч болсноос хойш дүрвэгсдийн тоо жилд 1100-1500 хооронд хэлбэлзэж байв.

Мүн Жэ Инийг 2017 онд Хөх ордны тэргүүн болсноос хойш Хойд Солонгосын дүрвэгсдийн тоо 21 хувиар буурчээ. Дүрвэгсдийн тоо сүүлийн жилүүдэд эрс буурсан нь Хойд Солонгос болон Хятадын талаас тусгай ажиллагаа явуулж, хяналт шалгалтаа чангатгасны дээр нууц тээвэрлэгч нарыг барих болсонтой холбоотой гэж албаныхан дүгнэжээ.

Хойд Солонгосын харгис дэглэмээс зугтан ардчилсан оронд ирсэн ч тэдний зовлон дуусах болоогүй гэдгийг өнгөрсөн сард өлбөрч үхсэн эх, хүү хоёрын жишээ батална. Тэднийг Сөүлийн захын дүүрэг дэх гэртээ өлбөрч нас барсан байсныг өнгөрсөн тавдугаар сард олсон юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.79] 2020-12-24 12:28:18

Хойд солонгос өмнөд солонгос хоёр нийлвэл бас нэг дарангуйлалд өссөн хүн удирдагч болоод солонгос эрх чөлөөгүй болон

Zochin [172.58.46.149] 2020-07-08 04:05:11

Omhii orosiig500 jil darlasan yum chine argagui gehdee mongol dahiad 1000 jil noyloh tsag udahguiee

Зочин [202.21.109.38] 2020-07-08 03:11:51

Хөөрхий дөө хойт Солонгос нэг хүнийг удам угсаагаар нь тахин шүтэх шиг хэрэггүй юм алга.Дэргэд нь Монгол эрх дураараа юм даа.Монголыг хөгжүүлэх дургүй улс бол Орос.

Зочин [192.82.65.51] 2020-07-08 04:51:07

Орос улс Монголыг хөгжчих вий гэж ганц санаа зовдог орон доо. Хаана байна нөгөө хийн хоолой. Дахиад бас нэг шалтаг олсон байгаа. Танайд тахал гараад байна гэдэг ч юм уу!!!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.