Казахстанд үхлийн аюултай “үл мэдэгдэх хатгаа” өвчин дэгдсэн гэжээ
Казахстан улсад үхлийн аюултай “үл мэдэгдэх хатгаа” өвчин зургаадугаар сарын дундаас эхлэн дэгджээ. Энэ тухай тус улс дахь Хятад улсын элчин сайдын яам өөрийн иргэдэд анхааруулжээ.
“Энэ өвчний нас баралтын хувь хэмжээ шинэ коронавирусийнхтэй харьцуулахад маш өндөр. Одоогоор Казахстаны эрүүл мэндийн яам хатгаа өвчний вирусийг судалж байгаа ч бүрэн тодорхойлж чадаагүй байна” гэж Хятад улсын элчин сайдын яамны анхааруулгад өгүүлсэн байна.
Хэдийгээр Хятадын элчин сайдын яам уг өвчнийг “үл мэдэгдэх хатгаа” гэж нэрлэж байгаа ч Казахстаны албаныхан, хэвлэлүүд зүгээр л “хатгаа” гэж ярьж, бичиж байгаа ажээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр Казахстаны Атырау, Актобе мужууд болон Шымкент хотод өнгөрсөн сарын дундаас эхлэн хатгаа өвчнөөр өвчилсөн хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн гэнэ.
Хятад улсын элчин сайдын яамны мэдээлснээр дээрх гурван голомтод нийт 500 орчим хүн өвдөөд байгаагийн 30-ынх нь биеийн байдал хүнд байна.
Казахстанд энэ оны эхний хагаст 1,772 хүн хатгаа өвчнөөр нас барсны 628 нь зургаадугаар сард бүртгэгджээ. Тэдний дотор Хятад улсын иргэд байсан тул элчин сайдын яам нь ийм анхааруулга гаргасан байна.
Нийслэл Нур-Султан хотын эрүүл мэндийн газрын дарга Сауле Кисикова саяхан Казинформ мэдээллийн агентлагт ярихдаа “Өдөр бүр хатгаагаар өвчилсөн 300 орчим хүн эмнэлэгт хэвтэж байна” гэж мэдэгджээ.
Түүний хэлснээр зургаадугаар сард Казахстан даяар 1,700 орчим хүн хатгаагаар өвчилсөн нь өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин өндөр байгаа гэнэ.
Эх сурвалж: South China Morning Post
Сэтгэгдэл
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:27:45
8ZnIh3 http://pills2sale.com/ levitra nizagara
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:08:38
EwmZ9Y http://pills2sale.com/ levitra nizagara
Зочин [202.179.25.183] 2020-07-10 13:56:59
Мутацид орж өөрчлөгдсөн корона вирусын нэг хэлбэр байх
z [182.160.1.143] 2020-07-10 03:18:21
piz