Гадаад харилцааны сайд Н.Энхтайван үүрэгт ажилдаа оржээ

Н.Баярмаа / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад харилцааны сайдаар томилогдсон Нямцэрэнгийн Энхтайванд Монгол Улсын Гадаад харилцааны яамны тамгыг хүлээлгэн өгч үүрэгт ажилд нь орууллаа.

Ажил хүлээлцэх ёслолын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад харилцааны салбарын ач холбогдлыг дурдаж, улс орны хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг хүсч, ажлын амжилт хүсэв.

Ажил хүлээлцэхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албаны хүмүүс, яамны газрын захирлууд байлцав.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Н.ЭНХТАЙВАНЫ ТАНИЛЦУУЛГА

1970 онд Улаанбаатар хотод төрсөн. 50 настай. Ам бүл-5. Үндэс угсаа-Халх

Боловсрол:

  • 1978-1988 Эрдэнэт хотын 3-р 10 жилийн дунд сургууль
  • 1988-1989 Монгол Улсын Политехникийн Дээд сургууль /Улмаар гадаадын сонгон шалгаруулах шалгалтанд тэнцсэнээр БНХАУ-д суралцах болсон /
  • 1989-1993 БНХАУ-ын Худалдааны Их Сургууль
  • 1997- 1998 Шинэ Зеланд, Велингтоны Их Сургууль Дипломатын Дээд Курс
  • 1998-1999 МУИС Эдийн Засгын Магистр
  • 2004-2006 АНУ-ын Стрэйерийн Их Сургууль Бизнэсийн Удирдлагын Магистр

Ажилласан байдал:

  • 1993-1996 онд Худалдаа Үйлдвэрийн Яаманд Мэргэжилтэн
  • 1996-1999 онд Гадаад Харилцааны Яаманд Мэргэжилтэн, Атташе
  • 1997-1999 онд ГХЯ, Монгол Хятадын Засгийн газар хоорондын Комиссын Хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • 1999-2003 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-д Худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан Атташе, 3,2,1-р нарийн бичгийн дарга
  • 2003-2004 онд Газрын Тосны Хэрэг Эрхлэх газарт Дэд дарга
  • 2006-2008 онд Төрийн Өмчийн хорооны Тамгын Газрын Дарга бөгөөд дэд дарга
  • 2008-2011 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-д Худалдаа эдийн засгийн Зөвлөх
  • 2011-2012 онд ГХЯ-д Гадаад худалдаа эдийн засаг хамтын ажиллагааны газрын Захирал
  • 2013-2016 онд Монголын Худалдааэ эдийн засгийг дэмжих нийгэмлэгийн тэргүүн - МУ-ын Шадар сайдын зөвлөх
  • 2016-2020 онд ‘’Эрдэнэтийн хөгжил бидний зүтгэл ’’ ТББ-ын тэргүүн - МАН-ын бүлгийн ажлын албаны дарга

Монгол Улсын Тэргүүн шадар сайд цолтой.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл

зочин [202.70.34.70] 2020-07-10 07:13:53

Манайхан шүүмжлэхээ л бодох юм даа. наад хүн чинь ажилдаа ороод 7 ч хоноогүй байна ш дээ. Мэдээж боловсрол мэдлэг туршлагатай хүн гэдэг үүднээс сайн ажиллах нь дамжиггүй. Мэргэжлийн хүн байна лээ ш дээ.

Зочин [172.58.140.128] 2020-07-10 06:16:15

Har tamhinii naimaachdaa ehleed zailuulaarai!

Зочин [194.228.32.32] 2020-07-10 06:05:00

Энэ сайдгуай монгол үндэсний бичиг соёлд хэр юм бол доо?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.