Орхон аймгийн харьяат С.Тэмүүжингийн хул даага түрүүллээ

Н.Алтанцэцэг / Спорт

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаан боллоо.

Энэ жилийн хурдан дааганы уралдаанд нийт 242 даага бүртгүүлсэн хэдий ч гарааны зурхай руу 40 гаруй даага гарсан юм.

Түрүү магнайд Орхон аймгийн Баян-өндөр сумын харьяат Т.Баярсайханы уясан С.Тэмүүжингийн хул даага

Аман хүзүүд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы бор даага

Айргийн гуравт Т.Батцоожийн уяж хурдлуулж буй Ц.Гончигсүрэнгийн хээр даага

Айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын Д.Ганзоригийн хул даага

Айргийн тавд 333 дугаартай хул даага тус тус хурдаллаа.


Сэтгэгдэл

Орхон аймаг БаянӨндөр сум иргэн би [103.26.193.224] 2020-07-14 05:55:17

Орхон аймаг хэмээх эрхэм нэрийг Эрдэнэт хот гэж статусаар явах болсон тул Орон аймаг БаянӨндөр сумын уяач Баярсайхан Тэмүүлэн нартаа болон Орхон аймгийн баяр наадамд түрүүлсэн Орхон аймгийн БаянӨндөр сумын харьяат Батзулдаа та бүхэндээ ажлын амжилт хүсье!Өөрөө түрүүлсэн юм шиг сайхан сэтгэгдэл төрсөн шүү.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.