Коронавирусын эсрэг дөрвөн вакцин туршилтын сүүлийн шатанд шилжжээ
Олон улсад хүн дээр туршиж байгаа коронавирусний эсрэг 22 вакцинаас дөрөв нь эмнэл зүйн туршилтын сүүлийн шатанд шилжжээ. Энэ талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл тус яамны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр онцлов.
Тэрбээр, "Англи, Шведийн хамтарсан Astra zeneka үйлдвэр буюу Оксфордын их сургууль, БНХАУ-д Sinopharm болон Sinovac компани болон Австралийн Burdotch-ийн их сургуулийн вакцин туршилтын сүүлийн шатанд шилжсэн. Мөн ОХУ-аас коронавирусний эсрэг вакцины эмнэл зүйн туршилтын хүн дээр гүйцэтгэж эхэлсэн" гэлээ.
Мөн тэрбээр манай улсад өчигдөр 56 хүн шинээр ажиглалталтад орсноор тусгаарлах байранд нийт 2791 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт 45 хүн хэвтэн эмчлэгдэж байгаагаас таван хүний биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгааг мэдээлээд иргэдийг амны хаалт зүүхийг уриаллаа.

























































.jpg)







.jpg)


.jpg)


Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү
Эдийн засагч Д.Ангар: Монголд ямар ч рекламгүй зарагддаг хоёрхон зүйлийн нэг нь малын мах
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
С.Амарсайхан: Шинээр томилогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайдад ажлын амжилт хүсье
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо
Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 61.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ