Г.Цэрэнноров: Тарваганы түүхий эдийг хүнсэнд хэрэглэхийг таслан зогсоох хэрэгтэй

Н.Баярмаа / Нүүр

Тарваган тахлын нөхцөл хүндэрч байгаа энэ үед иргэд сэрэмжтэй байх хэрэгтэйг НБОГ-ын Амьтны эмч Г.Цэрэнноров өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр анхааруулав.

Тэрбээр “Нийслэлийн байгаль орчны газраас зэрлэг амьтан осолдож, бэртсэн дуудлагыг хүлээн авч, эмчлэн байгальд нь буцаан тавьдаг.

Сүүлийн үед манайд амьтантай холбоотой 15 удаагийн дуудлага ирсэн байна.

Нийслэлийн Байгаль орчны газраас тарваган тахал өвчин гарсантай холбоотойгоор хууль бус ан агнуурт хяналт тавихын зэрэгцээ иргэдэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж зөвлөгөө өгөн ажиллаж буй.

Ойрын өдрүүдэд нийслэлийн ногоон бүсэд л гэхэд үхсэн тарваганы хоёр удаагийн дуудлага ирсэн. Азаар шинжилгээгээр тухайн тарвагануудаас ноцтой зүйл илрээгүй.

Гэхдээ иргэд амьдралынх нь эрчим нь муудсан эсвэл үхсэн тарвага руу ойртолгүй, шууд мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй.

Мөн тарваганы түүхий эдийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг таслан зогсоохыг анхааруулж байна” гэв.

Тарваган тахлын сэжигтэй болон өвчлөл илэрсэн тохиолдлыг нийслэл рүү оруулж ирүүлэхгүй байх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан тарваган тахлаас урьдчилан сэргийлэх вакциныг зорилтот бүлгийн хүн амд хийж эхэлжээ. Мөн урьдчилан сэргийлэх зорилгоор эмч, мэргэжилтнүүдээ энэ чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг эхлүүлсэн" гэсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.22] 2020-07-23 07:58:16

8 дугаар сарын 15 - наас хойш агнадаг гэдгийг энэ авгай мэлэхгүй. юу.

Зочин [66.181.161.58] 2020-07-23 07:49:50

Болгоод идэж болох уу


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000