Т.ДОРЖХАНД: ТЭТГЭВЭР, БОЛОВСРОЛ ЗЭРЭГ ТАВАН САЛБАРТ ЯАРАЛТАЙ ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН БАРИНА

Aдмин / Хууль

УИХ-ын гишүүн Т.Доржхандаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Ирэх сард ээлжит бус чуулганаар төсөвт тодотгол хийнэ. Гэхдээ их өөрчлөлт орохгүй гэж байгаа. Та үүнийг хэрхэн харж байна?

-Төсвийг маш яаралтай тодотгох нь зүйтэй. Шинээр бүтээн байгуулалтад зарцуулна гэсэн хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийг царцаах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын объект шинээр бий болсон тохиолдолд маш их урсгал зардлуудыг бий болгодог учраас энэ нь эргээд төсвийн дарамт болно. “Ковид-19”-ийн эдийн засгийн хүндрэлийн үеэр монгол түмнийхээ орлогыг хамгаалах бодлого хамгийн чухал байна. Тиймээс ажлын байрыг бий болгох ёстой. Энэ хүрээнд төсвийнхөө хөрөнгө оруулалтыг маш яаралтай тодотгоод, хэмнээд, царцаагаад хэмнэсэн эх үүсвэрийг нь урт хугацаатай бага хүүтэй зээлийн эх үүсвэр болгож ашиглах хэрэгтэй. Мэдээж хангалттай хэмжээний эх үүсвэр гарч ирж чадахгүй. Энэ тохиолдолд хувийн секторын эх үүсвэрийг ашиглах хэрэгтэй. Хэмжээгээ нэмэхийн тулд аргууд байна л даа. Тухайлбал, зээлийн хүү дээр нь татаас өгдөг. Жилийн 15 хувийн хүүтэй зээл авлаа гэхэд 10 хувийг нь татаасаар төсвөө шийдээд, таван хувийнх нь зээлийг эцсийн байдлаар зээлдэгч авах байдлаар ажлын байрыг хадгалах бодлого явуулах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд заавал төсвийн эх үүсвэр биш, банк, банк бус санхүүгийн байгууллагуудын эх үүсвэрүүдийг ашиглах байдлаар орлогыг зээлийн өртөгт шингээж тэлж, ажлын байраа хадгалах, бий болгох ажлуудыг яаралтай хийх нь зөв. Олон улсын судалгаагаар нэг ажлын байрыг 10 мянган ам.доллараар хийдэг. Нэг ажлын байрыг таван мянган ам.доллараар хадгалдаг. Тэгэхээр 20-50 мянган ажлын байрыг хадгалах, бий болгох боломж байна.

-Тодотгол хийснээр төсөвт хэр дэмтэй вэ?

-Тодотголыг зайлшгүй хийх хэрэгтэй. Тодотгол хийснийхээ үр дүнд суурь макро бодлогууд нь зөв болоод явчих нь л даа. Сонгуулийн жил үргэлжилж байна. Сонгуулийн жил төсвийн хөрөнгө оруулалт ямар их тэлдэг билээ. Энэ жил 3.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тусчихсан байгаа. ХҮН-ын эдийн засагчид судлаад хоёр их наяд төгрөгийг нь та бүхэн хэмнээч ээ, бүрэн боломж байна, орон нутагт тэр олон үр ашиггүй бүтээн байгуулалт, цементүүдийг зуурахаа болиоч ээ гэдгийг он гарснаас хойш одоог хүртэл хэлж байна. Зарим ажлууд нь одоо эхлээгүй байгаа байх. Тэдгээр ажлуудыг шууд царцаах хэрэгтэй. Одоо монгол түмний орлогыг нь хамгаалах, ажлын байрыг бий болгох чиглэлээр Засгийн газар маш яаралтай арга хэмжээ авах ёстой.

-Царцаавал аж ахуйн нэгжүүд хохирдог шүү дээ?

-Явж байгаа объектуудыг гэхээсээ илүү шинээр барих объектуудаа царцаах хэрэгтэй. Ажил нь явж байгаа объектуудыг ач холбогдлоор нь хөрөнгө оруулалтынх нь эрэмбэ дарааллыг нь гаргаж байгаад санхүүжилтээ хийх хэрэгтэй байх. Бодит байдал дээр юун хөрөнгө оруулалтын санхүүжилт. Цалин, тэтгэвэр, тэтгэмжээ цаг тухайд нь тавьж чадах уу гэдэг нөхцөл байдал үүснэ шүү. Тийм болохоор Сангийн сайдад “Дотоод бондынхоо зах зээлийг нээ, эх үүсвэрээ татдаг шугамаа гаргаж ирээч ээ” гэж хэлээд байгаа юм. Дээрээс нь ажлын байрны ийм асуудал байгаа учраас Төрийн банкаа хувьчил. Хувьчлахгүй тохиолдолд Төрийн банкаа өөрчил. Жижиг дунд үйлдвэрлэлийн банк болгочих. Ийм арга хэмжээнүүдийг эрс зоригтойгоор авч хэрэгжүүлэхгүй бол болохгүй.

-Ирэх намрын чуулганаар та хэрхэн ажиллах вэ?

-Намрын чуулганаар манай нам, эвслээс хэд хэдэн шаардлагыг тавьж ажиллана. Намрын чуулганаар нэлээд шинэчлэлийг хийхээр хуулийн төсөл боловсруулж, УИХ-д хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Манай эвсэл нэг суудал авсан хэдий ч үүний ард маш олон салбар бүрийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Бид мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн залуус нийлж, реформуудыг манлайлж ажиллана. Өчигдөр УИХ-ын холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлсэн. Намрын чуулганаар таван чиглэлд шинэчлэл хийхээр хүсэлтээ өгсөн.

Нэгдүгээрт, тэтгэврийн шинэчлэлийг бид яаралтай эхлүүлэх шаардлагатай байна. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина.

Хоёрдугаарт, санхүүгийн зах зээлийн шинэчлэлийг бид эхлүүлнэ. Үүний тулд санхүүгийн салбарыг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Даатгалын мэргэжилтэн, оролцогчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг тус тус өргөн барьж, хэлэлцүүлнэ. Гуравдугаарт, боловсролын шинэчлэлийг эхлүүлэх ажлын хүрээнд Багшийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ. Дөрөвдүгээрт, улс төрийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлнэ. Тавдугаарт, хот байгуулалтын шинэчлэлийг хийхээр Хот байгуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина.

Маш олон салбарт суурь шинэчлэлт хийх шаардлагатай байгаа тул манай мэргэжилтнүүд өнөөдрөөс эхлээд ажилдаа орж, багаараа хуулийн төсөл, судалгааны ажилдаа орох болно.

-Та ирэх дөрвөн жилд ямар арга барилаар ажиллах бодолтой байна вэ?

-Цаашид олон шинэчлэлийг хийх чиглэлээр шахаж ажиллана. Миний ард өндөр боловсролтой хуульчид, эдийн засагчид, инженерүүд, багш, эмч нар байна. Энэ хүмүүс бүгд салбар салбартаа өөрчлөлт, шинэчлэл хийх хуулийн төслүүдийг боловсруулна. Багийнхаа бодлогыг УИХ-д танилцуулна, тулгана, шаардана, шахна. Мэдээж эрх баригчдын зөв бодлогыг дэмжиж, тодорхой асуудлаар бодлогын зөвлөгөө өгч ажиллана. Сонгуульд ороод унасан манай нам эвслээс гадна олон залуучуудын дуу хоолой болж ажиллах болно.

ӨДРИЙН СОНИН dnn.mn БАЯРХҮҮГИЙН АМАРТҮВШИН


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.105] 2020-07-30 14:13:19

ХУРДЛААЧ ЭЭ

zochin [202.21.116.12] 2020-07-30 12:52:08

Ihenhi nuhduud saihan tenegteh yum daa! Yu ch medehgui, am damjsan yariag davtsaar. Huuchin tsagiin tsalingiig odoogiin hanshtai sain tulgahguigeer tetgever togtoogood baigaa shuu dee! Ternees bish unudruur heden jil tulsun ni hamaagui shuu dee. Adilhan l nuguu 45% geh met baigaa. Tegeed ch barag 80 nasaldag emegteichuudiig 50, 55, 60 tai gargaad, 65 han nasaldag erchuudiig 60 garuitai ni gargaad. Mongol ulsad malchin hun busdaas iluu erhtei, emegtei hun eregteigees iluu erhtei. Bayan darga nar busdaas iluu erhtei, huduunii hun hotin hunees davuu erhtei geed niigmiin shudarga baidal ugui Mongol Uls!!!!

Зочин [202.131.225.197] 2020-07-30 04:43:17

Dorjkhand bol Bayar, Elbeg, Baabar-n saijruulsan huvilbar shuu.. Ikh gai chirne ... ADB-d ajillaj baihdaa Mongoliig orond oruulahaar beltgegdej, sangiin yamand ajillaj baihdaa gardan guitsetgesen.. beltgegdsen taviul yumaa...

Зочин [202.126.89.106] 2020-07-29 13:10:10

Гишүүндээ амжилт хүсье.Тэтгэвэрийг нэг удаа цалин нэмэгдсэн сүүлийн жилүүдэд нөхөн олгох хууль гаргаж өгнө үү. Эсвэл цалин нэмээгүй үеийн инфляцийг нэмж өгнө ү

ЗОЧИН [202.179.21.213] 2020-07-30 04:39:32

тэтгэврийн нэмэгдлийг инфляцийг нөхөх хэмжээнд өсгөх боломжгүй учир тэтгэврийн хэмжээг тоон утгаар нь хөөцөлдөх нь утга учиргүй.Түүний оронд тэтгэвэр авч байгаа иргэдэд гэрэл цахилгаан, түлээ түлш,мах гурил,гэх мэт эх орны үйлдвэрийн өргөн хэрэглээний бараанд хөнгөлөлт үзүүлбэл нийт зах зээл үнийг хөөрөгдөлд өртөх эрсдэл буурах болов уу гэж бодож байна

БӨХ, ДУУЧИН, Ардын жүжигчин [66.181.185.245] 2020-07-29 11:03:16

Бид ийм л хүмүүсийг УИХ сонгох хэрэгтэй. Их хурлын гишүүн хууль боловсруулах үндсэн ажилдаа ингэж шаргуу орж ажиллаж байна, Бид дуучин, бөх, ардын жүжигчин, тамирчин гээд сонгоод, гишүүн болоод хэзээ ч ингэж шуурхай ажиллаж байгаагүй. Амжилт, ардаа олон залуусыг дагуулаарай

Зочин [122.201.31.208] 2020-07-29 10:37:05

tetgeber arai dendvv baga bna nasaara ajlaad arai gej tetgeberee abtal amjirgaani dood tvbshind xvrexgvi togtooj bna ajil xuuxgvi nasaara xalamj absan xvnees dor bna vnen zob bodoj togtoox xeregtei bnaolon axmad xoxirsoor

Зочин [66.181.186.203] 2020-07-29 10:21:52

Дандаа ийм хүмүүсийг төрд гагадаг бол Эх орон хөгжиж Ард түмэн жарганадаа

zochin [103.10.22.179] 2020-07-29 10:15:06

Tetgever togtoolgohod ih olon zurchiduun garch bn.Bi gehed sots uyed 5 jiliin dundaj tsalin 60000 tug sard 1000 tug n tsalingaar tetgever togtoolgson. Sots uyiin 1000 tug bol ih mungu .Eksportond gargadag savhin edleliin uildvert ajilladag bailaa.Tetgevert suuh uyedee ovoo l gaigui tetgever togtoolgoson ch Odoo dood hemjee ruu duhuj yavna.Yagaad tetgeveriin dood hemjee usuh bolgond minii tetgever usuhgui dood hemjeend duhuud baidag yum ve.Tetgever gedeg chini ulsad ajillsan jil tsalingiin hemjee geed nariin bodogddog zuil shuu.

Delger [66.181.161.108] 2020-07-29 21:36:07

Хөгшин болохгүй юм шиг ажил хийхгүй амиа борлуулж явчихаад бага тэтгэвэр өгч бна гэдэг 20,30,40 жил тасралтгүй нийгмийн даатгал төлсөн хүмүүс 1,2 зуун мянгын илүү тэтгэвэр авч байна ингэхээр даатгал төлөх хэрэгтэй юу хийж бүтээсэн яаж улсад зүтгэсэн зэрэг үзүүлэлтийг харгалзаж нэмэх хавтгайруулах нь муу нөлөөтэй

Зочин [103.242.44.78] 2020-07-29 08:34:06

ХҮН нам маш хүчтэй дуугарч,маш зөв үндэслэлтэй гаргалгаа хэлж байж ард иргэдэд УИХы-н гишүүдэд таалагдана,иймээс суудал авсаныхаа үр ашгийг үр өгөөжтэй ашиглаж дараагийн сонгуульдаа бэлтгэж нэр хүндээ өсгөх хэрэгтэй,зөв шүү,Дэмжиж байна.Суурь судалгаа маш сайтар боловсруулагдсан байх ёстой шүү,эдийн засагч хүний хувьд чиний саналыг дэмжиж бйагаа.

Уншигч [43.242.243.250] 2020-07-29 08:03:23

Насаараа ажил хийгээгүй НДШ төлж байгаагүй мөртлөө 30 40 жил ажилласан хүмүүстэй ижил тэтгэвэр авна гэж юу яриад байдаг юм зарим хүмүүс тийм шудрага бус юм байхгүй шүү нэмэхдээ хүрвэл бүгдийг нь адил хувиар нэм тэгэхгүй бол тэмцэнэ шүү

зочин [202.179.21.213] 2020-07-30 04:52:11

АЖИЛЛАХ боломжоор төр хангах ёстой.Гэтэл манайд байдал ямар байгаа билээ.Төрийн алба хэдэн үедээ удамшдаг гаж тогтолцоо хэдийн бий болсон шүү дээ.Монгол хүн бүр тэгш эрхээр хангагдах ёстой.ждүчид, оффшорчдоосоо салж чадахгүй монгол төр хөөрхийлэлтэй.

Зочин [202.126.88.39] 2020-07-29 15:27:56

tiim snvv

зочин [202.55.183.178] 2020-07-29 05:49:44

ЖДҮЧИД, ОФФШОРЧИД-оос мөнгийг нь хурааж тэтгэврийн санд төвлөрүүлэх

зочин [66.181.169.70] 2020-07-29 05:28:22

Гадаадын хөрөнгө оруулалттай компани, төсөл хөтөлбөр, гадны байгууллагад ажиллаж байсан залуус сэтгэлгүй нээх худлаа ярьдаг юу ч хийдэггүй дандаа их мэдэж бусдыг шүүмжилдэг санагддаг Худлаа мэдэмхийрч ярихаа болиод Хууль боловсруулах ажлаа хий

зочин [182.160.36.43] 2020-07-29 04:40:31

ХООСОН ЯРИХАА БОЛИОД ТЭР ХУУЛИУДАА БОЛОВСРУУЛААД ОРУУЛААЧЭЭ, ИНГЭЭД Л ПОПРООД БАЙХ ЮМ, ЯДАЖ ХУУЛИА БОЛОВСРУУЛАН ОРУУЛЖ ИРЭЭД ТҮҮНИЙГ ИНГЭЛЭЭ, ТЭГЛЭЭ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙХ ЮМ, БУСДААС ЯЛГАА АЛГА ПОПЧИН

saruul [66.181.180.25] 2020-07-29 03:47:16

Уул нь зөв ярьж байна.Цаадуул чинь дарамтлаад эхлэнгүүт айгаад дуугаа хураачихав даа. Дарамтлангуут нь ингээд дарамтлаад байна аа гээд бичлэг хийгээд олон нийтэд харуулах хэрэгтэй.

Мөнхдалай [202.126.90.37] 2020-07-28 23:45:52

Зөв бодолтой зөв хүнийхээ бодлыг дэмжиж ажилна гэдэгт итгэж бна. Миний хувьд УИХ.ын гишүүнээр гарч ирж бгаа энэ хүмүүс зөвхөн өөрсдийн эрх ашиг сонирхолын төлөө тэнд улайраад суугаад байдаг нь ил тод харагдаад байдаг өөрт ашигтай хууль батлуулах гээд л дайраад хэрэлдээд зодолдоод арай л дэндүү улаан цагаан ард түмнээ доромжлоод байдаг шүү үүний эсрэг байж ажиллах байх гэдэгт итгэж байна. Энэ эрч хүчээрээ монголчуудаа аврах болтугай. Амжилт

Ахмад зочин [59.153.112.110] 2020-07-28 13:05:21

Юуны өмнө Доржханддаа урам зориг хайрлаж, их амжилт хүсье ! 1 / Хийх гэж бодсон, санасан зүйлийг ойлголоо, дэмжинээ ! 2/ Тэтгэврийн зөрүүг арилгах ёстой шүү ! . Тухайн үед сайн мболовсрол олж, мэргэжил эзэмшээд, хариуцлага үүрч ажил хийж, насаараа хөдөлмөрлөж, өндөр цалинтай явсан хүн өнөөдөр хэнч биш доод тушаалын хүмүүсээсээ бага тэтгэвэр авч байгаа. Энэ шудрага биш байна. Ахмадууд хэдий урт наслах билээ. Өглөө бүр хорогдож байгаа. Одоо хүч хаяж, зоригтой ажиллаж тэтгэврийн зөрүүг арилгах цаг нь болсон. 3/ Жолооч нарын торгуулийг хүчингүй болгооч ! Баячуудын хэдэн арван тэрбумын татварыг хүчингүй болгох хууль баталдаг УИХ битгий байгаасай .Зөрчил бол гэмт хэрэг биш, харин татвар бол гэмт хэрэг байсан шүү !

Зочин [66.181.191.68] 2020-07-31 00:05:22

Энэ зөв. 1990 оноос өмнө өндөр цалин авч байсан хүн огт ажил хийгээгүй хүн .бага цалин авч байсан хүн .яг адил тэтгэвэр авч байгаад ахмадууд гомдол уйлаан майлаан болж байна Би 650 төг цалин авч байсан Одоо тэтгэвэр 350.000төг бүгд ижил авч байна.. Тэтгэвэр жилд нэг нэмэхдээ ижил нэмэх юм зөрүү зөрүүг арилга

Emged' uvgud [202.21.107.66] 2020-07-28 10:37:42

!!!!!!!! Ider zaluu nasandaa ulsdaa hudulmurluugui tatvar tulj bgaaguigees tetgever ni baga togtoogdson ulsiinhaa tetgevriig tegshitgeh nereer nemeed shagnaad bdg shudarga bish shuu. Nasaaraa ih tatvar tulsun hugshid nemuuldeggui hohirood bn shu. Tatvar tulsun hemjeegeer ni nemj hudarga haday. Zaluu gishuunii bag anhaarch uguyrei !!!!!!!!!!!

zochin [89.24.39.173] 2020-07-28 12:09:54

Ene xun yag zuv sanaa xellee. Nasaaraa ajil xiigeegui esvel xamgiin zalxuu, ajlaas xoish tatdag baisan xumuus odoo undur nastai bolchood nasaaraa gazar tarialnd ajillaj gavya baiguulj baisan um shig xudlaa tom tom yariad gavya shagnal baad ybj baina, ichix ch ygyi. tuuxiig xudlaa guivuulj uuriinxuuruu yariad l. tiimd tetgeveriin nemgdeliig ajilsan jiliig ni xargalzan yzej xuvi tenetsuulen nemex xeregtei. ternees baga tetgevertei geed nemeed baij boloxgui shdee. bugdiig ni l nemex xeregtei shdee

Бат [59.153.112.180] 2020-07-28 10:26:48

65-аас дээш настай ахмадуудаа сайн харж үзэж тэтгэврийг нь сайн нэмээд өгвөл сайн байна Энэ хөгчүүл хэр удах билээ Тэгээд шинэ тэтгэврийнхээ хуулийг мөрдөөд явбал жинхэнэ хүнлэг нийгэм болно Яагаад гэвэл энэ хөгшчүүл маш их хөдөлмөрлөсөн шүү.

Oyu. Zochin [202.21.107.66] 2020-07-28 10:11:57

DORJ HAND GISHUUN EE !!!!!!! NASAARAA UNDUR TATVAR TULSUN AHMADUUDIIN TETGEVRIIG NEMEHGUI ATLAA OGT AJIL HIIJ TATVAR TULJ BAIGAAGUI HUMUUS' BAGA TATVAR TULSUN HUMUYSIINHIIG NEMEED BUI NI UNDUR TATVAR TULSUN HUN HOHIRCH BN. TEGSHITGEJ BGAA NEREER INGEH NI BURUU. ADILHAN L NEM. ESVEL UNDUR TATVAR TULSNIIHUU ZURUUG BID AVAY. UUND ONTSGOI ANHAARNA UU. !!!!

Зочин [202.21.107.66] 2020-07-28 10:00:54

Mash undur tatvar nasaaraa tulj irsen humuusiin tergevriig nemehgui baj' ogt ajil hiij bgaagui tul tatvar tuluugui irsen humuysiin tetgevriig tegshitgeh nereer nemeed ih tulsun humuystegee adil bolgood bn sh de. Mun baga tatvar tulj irsen humuysiig tetgevriig nemeed bn. Ene shudarga bish bn. Undur tatvar tulsun ahmaduud hohirch bn. Adilhan l nemj bai lda. Ene gomdlig ontsgoi anhaarna uu' DORJHAND GISHUUN EE !!!!!!!!!!

зочин [103.9.90.130] 2020-07-28 08:48:28

Бүх насаараа ажиллаж авсан цалингаасаа НД төлсөн, ажил хийгээгүй доод хэмжээгээр НД төлж тэтгэвэр авах эрх үүсэх болсон энэ тогтолцоо чинь өөрөө буруу юм бишүү. Өөрөөр хэлбэл 30 жил цалингаасаа НД төлсөн хүн, 15 жил доод хэмжээгээр сайн дураар НД төлөөд сүүлийн 5 жилд нь хувиар маш өндөр НД төлчөөд 30 жил ажилласан хүнээс их тэтгэвэр авах болоод байгаа биз дээ. Сайн дурын энэ даатгалын тогтолцоо чинь буруу ш дээ. НД-ын мөнгө өсөж байх ёстой байтал идэж уучаад, НД-т төсөв бүрдүүлэх зорилгоор баахан сайн дурын даатгал хийгээд, хэдэн жилийн дараа бүгдэд нь өгөх мөнгөгүй гээд бүх насаараа ажилласан хүний мөнгөнөөс ажил хийгээгүй хүнд авч өгөх нь шударга биш шүү

МАН [202.70.34.114] 2020-07-28 08:45:02

чи муу ганцаараа дурак юу хийх вэ??? айн чиний санаачилсныг бид дэмжихгүй унагана, тгд манай бүлэг нэрийг нь өөрчлөөд л өөрсдөө өргөн бариад олонхоороо батлана... ингээд л манай хийсэн ажил болно доо ккк, чи яаха сайхан санаачлаад л байхад болгоно харин бид дээрэмдэнэ , энэ манай явж ирсэн зарчим юм .....

үнэн [202.21.100.138] 2020-07-28 06:55:07

Тэтгэврийн шинэчлэлийг олон талаас нь харах хэрэгтэй. Давхар даатгал бол залуучуудад хамааралтай юм билээ. 20-с дээш жил ажилласан бол 55-с дээш хувиар тооцож тэтгэвэр тогтоох хэрэгтэй. Суурь тэтгэвэр бага тогтож байна. Ажил хийхгүй төрөөс халамж авч авчаад хэдхэн жил даатгал төлөөд тэтгэвэр авдаг байдал газар авч байна. Ажилласан жил төлсөн даатгалын дүн 2 бол тэтгэвэр тогтоолгох үндсэн нөхцөл энэ нөхцлөө аль болохоор үнэн тогтоож тэтгэвэр авагчийг хохироохгүй байх бодлого чухал.

enkhee [66.181.177.80] 2020-07-28 03:54:39

Tetgeveriig odoogiin hanshind avchrah heregtei

Зочин [66.181.184.46] 2020-07-28 02:57:13

Тэтгэвэрийн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардоагатай. Сайн судалж байж тэтгэвэрээ дутуу тогтоолгосон ахмадуудын тэтгэврийг заалтаар нэмэх хэрэгтэй. Жишээ нь насаараа хүнд, хортой нөхцөлд ажиллаад тэр үеийнхээр бол өндөр цалин авч байсан хүмүүс одоо 350.0 төгрөгийн тэтгэвэр авч байх жишээтэй. Гэтэл ажилласан жил нь ижил мөртлөө тэр үеийн цалин 180..0-250.0 авч байсан хүмүүс одоо тэтгэвэр 600-800 мянга авч байх жишээний ийм л хол зөрүүтэй тэтгэвэр авч олон жил хохирч явцгааж байна. Үүнийг заавал засаж залруулах хэрэгтэй.

Зочин [202.126.89.206] 2020-07-28 09:55:30

96bhy60 hy71

Өвөө [203.91.115.51] 2020-07-28 02:43:33

Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 350 мянгаар сайд дарга нар ганц сар амьдраад үз л дээ Тэгвэл ямар хүнд байдгийг мэднээ Дэлхийд ийм тэтгэвэр нэртэй амь зуух төдий мөнгө өгдөг орон байхгүй байна

Зочин [202.126.89.202] 2020-07-27 18:48:28

1. Ѳндѳр настны тэтгэврийг одоогийн ханшаар тооцоолж нэмэх хэрэгтэй. 2. Ажиллаж байсан албан тушаалын зэрэглэл болон авч байсан цалинг харгалзахгүй адилхан тооцож олгох хэрэгтэй. Учир нь: Хүн бүр л тухайн ажлын байран дээрээ адилхан хариуцлага, хүч хѳдѳлмѳр, хѳлсѳѳ урсгаж, эрүүл мэндээ золиослон олон цагаар ажилладаг шүү дээ. Иймээс дээд доод гэж ялгаж тэтгэвэр ѳгѳх нь буруу юм. 3. Дээр 1 зочны хэлсэн үгийг дэмжиж байна. Юу гэвэл, сүүлийн хэдэн жил даатгал дээрээ мѳнгѳ нэмж тѳлчихѳѳд тэтгэврээ ѳндѳр тогтоолгодог нь шударга биш байна.

Зочин [103.10.21.39] 2020-07-28 05:08:49

Ажилласан жил ,авч байсан цалин, хашиж байсан албан тушаал, төлж байсан татвар ХАМГИЙН ИХ ХАМААТАЙ ...Чи яагаад хувалз санаа гаргаад байна вэ....ёстой нэг паразит уу үгүй юү....ТА нар мэтийн хувалзуудаас болж ТЭТГЭВРИЙН ЗӨРҮҮ АРИЛГАХ ГЭДЭГ СОЛИОТОЙ ҮГ ийг дээд шатанд байсан бас.нэг хувалзын хамаатан хэн нэгэн ТЭНЭГ нь санаачилсаан гэж......

Зочин [202.9.41.20] 2020-07-28 00:16:24

Яг зөв

Zochin [172.56.42.135] 2020-07-27 17:58:32

Tulegsen tsaraitai bangladesh bandi mogoigoo jadalj sharaad ideed yavj baival taarsan uhna har boosogtei nusan chavh

Зочин [66.181.161.82] 2020-07-28 10:50:19

350 мянган төгрөгөөр 21 шоу аятай амьдрах юм даа насаараа хортой нөхцөлд ажил хиигээд тэршүү арай хэцүү

Зочин [66.181.161.18] 2020-07-27 15:57:40

Тэтгэвэрийн насыг наашлуулмаар байна.Ядаж хуучнаараа эмэгтэй 55 эрэгтэй 60 настай болгомоор байна.

уншигч [66.181.191.137] 2020-07-28 23:11:59

55 нас ч ажил хийх нас бноо. би өөрөө 56 тай одоо тэтгэвэрт гэрт суувал бүтэхгүй ээ! юу хийх юм бэ өдөржингөө???

Зочин [202.179.26.253] 2020-07-28 03:27:09

tiimee ene nasni hejee heden jil murduj bh ni bolomjtoi l sanagj bn

ахмад [192.82.75.31] 2020-07-27 14:58:41

ХНХ-н сайдаас эхлээд тэтгэврийн шинэчлэлийг ойлгуулах ажилд чадвартай хүмүүсийг түших,дайчлах гээд маш шаргуу ажиллах хэрэгтэй. Амжилт хүсье .

ЗОЧИН [122.201.21.46] 2020-07-27 14:34:30

МАФИЖСАН МАН - ЫН БҮЛЭГ ХҮЛЭЭЖ АВНА БАЙХДАА !!!

Зочин [66.181.191.140] 2020-07-28 09:38:31

1

Зочин [66.181.183.152] 2020-07-27 14:22:12

Энэ бас нэг алиа салбадай байнаа

Зочин [59.153.87.219] 2020-07-27 14:15:09

Аймаар зальтай улсаас халамж, групп аваад байгаа хүмүүсийг хянамаар юм.

Зочин [59.153.87.219] 2020-07-27 14:11:31

Улсад цөөхөн жил ажилласан болчихоод сүүлийн хэдэн жил сайн дурын даатгалаар маш өндөр даатгуулаад тэр өндөр бичүүлсэн жилүүдээрээ тэтгэвэрээ маш өндөр тогтоолгоод байгааг болих хэрэгтэй.

Зочин [103.10.21.39] 2020-07-27 12:56:04

Түрүүчийн УИХ д Учрал гишүүн тэтгэврийн талаар дуугарч ажиллаж байсан ....Учрал гишүүн одоо ч тэт.н талаар ажиллаж байгаа гэдэгт найдана..Хэн ч байсан ТЭТГЭВРИЙН ХУУЛИА олон талаас нь дахин дахин судалж нягталж өөрийн болгосон хууль оруулж ирээрэй дээ....Хэдхэн зүйлд нь өөрчлөлт оруулсан ..хэдэн хөгшчүүлийнхээ тэт.г тэгшитгэж нэмсэн болоод АХМАДУУДАА Ч ХУУРААД ӨӨРСДИЙГӨӨ Ч АРГАЦААСАН хууль батлав даа....Тэт.н хуулийг АХМАДУУД нүд чих тавин хүлээж байна....ЧАНАРТАЙ САЙН ХУУЛЬ БАТЛАГДВАЛ ирээдүйд ТЭТГЭВЭРТ ГАРАХ ТА НАРТ ч бас хэрэгтэй шүү дээ..Та нар МӨНХ ЗАЛУУГААРАА байхгүй цаг нь болохоор биднийхээ нэгэн адил тэт.т гарна.Тэр үед л АХМАДУУД МААНЬ ЯАГААД ТЭТГЭВР.Н ТАЛААР ГОМДОЛЛООД БАЙСНЫГ ОЙЛГОХ БОЛНО.хэрвээ сайн хуультай болчихвол ч та нарт ч хэрэгтэй л байх.Өнөөгийн ахмадууд маш хэцүү амьдарч байгаа шүү СҮҮ ЦАГААН ИДЭЭ МАХ НОГОО ЭМ ТАН ямар өндөр үнэтэй байгааг хүн бүр мэдэж л байгаа.Энэ өндөр үнэтэй хоол хүнс эм тан байр цах ус дулаанд нөгөө тэт.н хэд хаана нь ч хүрэхгүй гачлантай

Зочин [66.181.161.53] 2020-07-28 00:59:34

Маш үнэн үг байна

зочин [139.5.218.195] 2020-07-27 12:55:35

тэтгэвэр тогтоохдоо ажилсан жил,ндш яаж төлж байсныг харгалзаж тэтгэвэр тогтоодог,одоо ахмад бүхний тэтгэвэрийг адилхан болгоно,тэтгэвэрийн зөрүүг арилган гээд байх юм Энэ чинь дэндүү шударга биш байна.Тэтгэвэрийг одоо авч байсан тэтгэвэр дээр нь ахмад бүрт адилхан нэмэх хэрэгтэй

Зочин [103.10.23.81] 2020-07-27 11:13:18

Хэт баруун тийш явчахгүй бол зөв бодолтой залуу байна

Зочин [202.131.244.210] 2020-07-28 06:48:46

Харин амьтан хүнд таалагдах гэж хэт зүүн тийш явчихгүй бол

Зочин [59.153.85.106] 2020-07-27 16:21:37

Овоо юм хийх залуу гэж бодож байна. Өөр зоригтой дуугарч байгаа хүн байна уу? Их хуралд гарчаад юу хийхээ мэдэхгүй гөлийсөн юмнууд сууж л байна. Амжилт хүсье.

Буруу Цолмон [103.10.23.81] 2020-07-27 11:04:52

Энэ хэцүү үед үрэлгэн төсөвийг тодотгож дахин хийх нь зөв шүү дээ Ямарч шинэчлэл авчраагүй утагүй болсон үндсэн хуулийн шинэчлэлийг дахин засаж Улс төрийн ямар тогтолцоотой байх вэ гэж Төрийн жэнхэн эзэд болох ард түмнөөс асууж Ард түмний саналд нийцэн Үндсэн хуулийн төсөл боловсоруулан ард түмэн бүх нийтээр хэлцэж Зөвхөн үндсэн хууль батлах ардын их хуралдааныг 800 хүтлэх гэшүүнтэйгээр сонгож түүгээр Үндсэн хуулийг батлуулах хэрэгтэй Нам төвтэй улс төрийн тогтолцоо бол Хулгайч луйварчин нарын төлөөлөлийг төрийн эрх мэдэлд элдэв муу аргаар гаргадаг тогтолцоо гэдэг нь энэ хэдэн жилд батлагдсан зүүль

Зочин [192.82.69.32] 2020-07-27 10:27:53

Сургуулийг жижигхэн барьчхаж болохгүй Агааржилт хүүхэд алхах хэмжээ байна шд Сургууль дотор хэдий хэмжээнд хүүхэд алхаад суудалдаа очиж суухад таргалахгүй вэ гэх мэт Эрүүл ахуйн асуудал яригдана шд Ер нь бодоход хийхээр төлөвлөсөн юмыг нь хийлгэж бүтээлгэчихвэл ямар вэ Дараагийнхаас нь эхлээд хэмнэх

зочин [192.82.71.56] 2020-07-27 09:32:48

Доржхандад анхааруулах нь: Царцаах нь төсөвийн зориулалтыг гүйлгэж амиа аварах шалгарсан арга. ӨӨрөөр хэлбэл жаахан хүндрэл гархаар төсөв тодотгож ургиш ахих,маргааш хэрэглэх хэсгээс зогсоож өнөөдөр идэхээ нэмдэг л арга.Бид энэ аргаар үндсэндээ 100 жил ирээдүйгээ идсээр ядуурч байгаа учир хөгжиж чадахгүй байна. Нэг жил өлсгөлөнг тэвчээд мянган жил цатгалан явж болох уу? Тэтгэвэрийн зөрүүг арилгах гэдэг өмнөх нийгэм үеээ мэддэггүй л хүний үг. Үхэх нь болчихсон учир ялгаагүй л нөгөө ертөнцөд очно. Тэр болтол ялгаагүй ижил тэтгэвэр ав гэсэн л үг биздээ. Бид чинь албан тушаалаараа цалингийн ялгаа зөрөө явж ирсэн хүмүүс. Одоо 90,80,70 н настнууд 1950 , 60, 70 онуудад хийж бүтээж ирсэн хүмүүс бид. Бидэнд илүүгээ байг гэхэд тэр үеин албан тушаалын цалинг одоогийн ханшийн зөв итгэлцүүрээр олговол боллоо. Бид өнөөгийн та нар шиг тэр их авлаа энэ илүү авлаа гэж атаархаж гомдоллож явсангүй хийдгээ хиисэн шиг хийж хөлсөө авсан шиг авч явлаа ЗӨВ,ХӨРСӨНД БУУЛГААЧ ЗӨВХӨН ОНОЛ БҮҮ ШИДЭЭРЭЙ

АРД [103.10.23.81] 2020-07-27 10:51:47

ТӨСӨВИЙГ ТОДОТГОХ ХЭРЭГҮЙ ЗАРЗАЛЫГ ЦАРЦААХ НЬ ЗӨВ 2 ТӨРИЙН АЛАВНЫ ОРОН ТООХ ЦӨӨРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ 3 ХАРУУЛЬ ХАМГААЛАЛТЫН БАЙГУУЛАГЫГ ХАГС ЦЭРЭГЖЭЛТИЙН БАЙГУУЛАГ БОЛГОЖ ТӨРИЙН МЭДЭЛД АВАХ ХЭРЭГТЭЙ ХАРУУЛЬ ХАМГААЛАЛТЫГ ТӨРИЙН МЭДЭЛД АВАХГҮЙ БОЛ ГАДААДЫН ЛУЙВАРЧИН НАРЫН БУУНЫ НОХОЙ БОЛОЖ ЭХ ОРНОО ГЭСЭН ИРГЭДИЙГ БООРОЛДОГ ХАЗАЖ ЗУЛГААДАГ БАЙГУУЛАГ БОЛЛОО ЭХ ОРОН ГАЗАР НУТАГ БАЯЛГААН МАНАХ БИШ ЭХ ОРНООСООН УРВАГЧ ЦӨӨВӨРҮҮДЭЭР ХАРУУЛЫН БАЙГУУЛАГ ДҮҮРЛЭЭ ДАЙСАН БИДНИЙГ ДОТРООС МИНЬ ЭЗЛЭЖ ИДЭЖ БАЙНА

Зочин [202.126.89.187] 2020-07-27 08:49:15

Тэтгэврийг шударга тогтоох хэрэгтэй соц нийгмийн үед ажлын 6 өдөр ажиллаж субботник нэртэй цалингүй ажилд зүтгэж насаараа татвар төлөөд зогсохгүй өнөөдрийн тэтгэвэр тогтоолгож байгаа улсаас 10аас 20 жил илүү хөдөлмөрлөсөн хирнээ маш бага тэтгэвэр авч байна гэтэл адилхан ажил мэргэжлээр дөнгөж 20хон жил ажлын 5өдөр ажилласан тэр ч байтугай бүхэл бүтэн 10 жил огт ажиллаагүй ямар ч татвар төлөөгүй байж тэтгэвэр өндрөөр тогтоолгож байгаа нь дэндүү шударга биш байна хэн олон жил хөдөлмөрлөж татвар төлсөн нь илүү тэтгэвэр тогтоолгох ёстой байтал элдэв цалингийн нэмэгдэл өөрчлөлтүүдээс болоод шударгаар хөдөлмөрлөсөн нь хохирч байгааг энэ засаг төр шударга байдал тогтоох гэж байгаа юм бол харах цаг нь болсон байлтай .яст мэлхийн хурдаар ажлаа явуулахыг чинь өнөө маргаашгүй болсон хөгшчүүл чинь хүлээж чадахгүй .тэтгэврийн тогтолцоогоо яаралтай эргэн харж зөв голдригт нь оруулахын зэрэгцээ тэтгэвэр тогоолтын байдлыг хянаж зөвтгөх шаардлагатайг эрхэм түшээд анхаараасай билээ.

өвгөд [103.10.23.81] 2020-07-27 11:11:50

Дарга өндөр тэтвэргэр авдаг бусад хүн бага авдаг ийм тэтгэвгэрийн тогтолцоогоор тэтгэвэрт суусан хөгшөд их хохирч байна Хөдөлмөр хийснээрээ бол дараас хэд дахин их хүнд хүчэрийг нуруундаан үүрсэн хүмүүс өнөөдөр дөнгөж 350 мянган төгрөг авч байна энэ шудраг бишээ Хуучин нийгэмийг өөрчлөж л байгаа юм бол үүнийг өөрчлөөч ядаж 500мянга болгооч юмний үнэ тэнгэрт тулаж байна шүү цаана чинь

Зочин [202.126.90.118] 2020-07-27 07:45:15

MAN toriin albiig yag 2916 oniih shigee namiin nereer dahin hodolgoj, alban tushaaliig huvaarilj, huvaaj ehelsen shuu. Gol togloltuudiig yamd agentlegt baigaa honotsiin setgehuitei darga nar "baigaa deeree" gesen handlagaar hiij bna shuu.

САСА [202.126.88.66] 2020-07-27 07:39:26

ТА НЭГЭНТЭЭ ХУЛЬ САНААЧИЛЖ БАЙГАА ЮМ БОЛ ХҮҮХДҮҮДЭД БАГА АНГИАС НЬ ЁС ЗҮЙН СУРГАЛТ АХАС ИХЭСЭЭ ХҮНДЭТГЭХ ХӨДӨЛМӨРЧ БАЙЛГАХ ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ ОРУУЛЖ ӨГВӨЛ ИХ САЙН БНА

Зочин [203.98.76.16] 2020-07-27 07:35:11

Шинэчлэлийг ингэж л эхлүүлнэ, нөгөө 75 нь өчүүхэн нам, хувийн эрх ашгаа урдаа бариад хойш суухгүй л бол. Харин тойргоо усладаг эсвэл хамгийн эмзэг сэдвийг барьж ямар ч гаргалгаа байхгүй хошгируулдаг бусад поп гишүүдээс бол залхаж байна.

зочин [66.181.161.9] 2020-07-27 07:06:48

МАН нам баахан мэдлэггүй авгай нарийг гаргаж ирсэн кноп дараад л суух байх даа суудлын бөглөөснүүд түрүүчийн их хуралд байсан эмэгтэйчүүд ахмадууд хүүхдүүд эмэгтэйчүүдийн төлөө хуруугаач хөдөлгөөгүй шүү одоо энэ эмэгтэйчүүд юу хийхнэв харж л байя

Зочин [139.5.218.186] 2020-07-27 06:29:07

Зөв бодолтой залуу шүү иймэрхүү залуус олширвол монголыг хөгжүүлэх амархан байнаа

Зочин [66.181.183.85] 2020-07-27 05:37:58

sain bnaa darjhandaa shinechleluudiig yaravchluul uls oron doroitold orood ard tumen ovchind barigdaj duuuslaaaaaaa.

1234 [64.119.20.177] 2020-07-27 04:52:37

Бангладешийн хүүхэд гэдэг нь ортой шүү. Нээрэн халтар царайлаад төстэй, эгдүүтэй юмаа.

Зочин [202.126.92.18] 2020-07-27 04:29:20

Ene Elektrod zugeer huzuugui novshiin humuus

Иргэн [103.26.194.124] 2020-07-27 04:06:10

Тэтгэврийн зөрөө гэж байх ёсгүй.яагаад гэвэл тухайн үёд албхн тушаал өөр өөр төлсөн татвар өөр өөр байсан тул шударга биш болно шүү.дээ.

Зочин [202.126.88.66] 2020-07-27 04:01:58

ганц нэг хүн хүчтэй дуу хоолой болж чадахгүй.

ок [192.82.78.107] 2020-07-27 03:56:57

би та нарт нэг юм хэлье, монголд нэг асуудал байна, яагаад монгол улс шинэчлэл хийхгүй ингэж дампуураад байна гэхээр мэддэггүйдээ биш юмаа, мэдэхийн дээдээр мэдэж байгаа дээдчүүл, гол нь хүсдэггүй байхгүй юу, монголчуудыг үеийн үед ядуу дорой тэнэг байлгах зорилготой, зөвхөн хэдхэн гэр бүл өрмийн хусаад, хусмын ард түмэнд өгдөг байхгүй юудаа, бас дээр шинэчлэл хийгээд монгол улс зөв голдролдоо ороод явчихуул хэдэн авилгалчидынх нь халаасан нь хоосрох гээд, төрийн албанд авилгалдаж оруулдаг үр хүүхэд нь ажилгүй болчих гээд л байгаа шдэээ, хурган дарга нарынх нь шахаа нь алга болчих гэээд, ийм болохоор цээжээрэй шинэчлэлийг эсэргүүцэж байгаа байхгүй юудаа, аль болох монголчуудыг хэрэглээг хүртэл хужаа бараагаар хуурчихаад, монгол эмэгтэйчүүдийн насаараа нь эрээний бараа зөөсөн наймаачин байлгах, эрчүүдийн насаар нь тахсиний жолооч хийлгэх бодлоготой, улстөрийн намууд монголыг удирдаад байхад, монгол улс өөдлөө юу

Зочин [59.153.85.106] 2020-07-27 16:33:31

Үнэн хэлж байна. Нээрээ шүү.

Зочин [150.129.140.42] 2020-07-27 10:27:20

Мааш зөв бичиж. Сонгогчдын боловсрол мэдлэгийг л дээшлүүлмээр бгаа юмаа. Эрх баригчид ард түмний тархи угаахдаа гаргууд ! Шоучин шүү дээ!!!

Зочин [172.58.121.129] 2020-07-27 03:55:23

Mongoliig gadaad oroor baglah daalgavartai taviul!

Зочин [202.126.89.122] 2020-07-27 03:01:00

Хөөе найзаа , чиний ярьсныг Сангийн яаманд ойлгочих тархитай хүн байхгүй ш дээ

zochin [60.31.45.36] 2020-07-27 02:57:15

Demii dee

Зочин [103.10.21.39] 2020-07-27 02:34:28

МОНГОЛ УЛСАД ХЭРЭГТЭЙ Л ХҮН ГЭЖ БОДДОГ...САНАА ЗӨВ БОЛ ЗАЯА САЙН гэдэг дээ хүү минь УЛС ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ҮНЭНЧЭЭР ЗҮТГЭ ...АЛДАА БҮҮ ГАРГА ....АРД ОЛОНДОО ЭЭЛТЭЙ БАЙ...Өөр тойргийн олон иргэд ДОРЖХАНД гарчаасай хэрэгтэй залуу даа гэж хэлж байсан шүү ИТГЭЛИЙГ ЗҮТГЭЛЭЭР хариулана гэж итгэж байна

Зочин [202.126.89.202] 2020-07-27 18:50:00

Ѳ

Зочин [103.10.21.39] 2020-07-27 03:14:36

Доор бичснээр ХЭН НЭГНИЙ ГАР ХӨЛ БОЛЖ .... АЛЬ НЭГЭНД БАЙГУУЛЛАГАД ҮЙЛЧЛЭХ санаа бодол тээж ирсэн бол удахгүй мэдэгдэнээ...ШУДАРГА БОЛОВСРОЛТОЙ ХҮН ШАХААНД ОРООД ЭХЭЛВЭЛ ӨӨРӨӨ ЯВААД ӨГӨХ ЕС ЗҮЙТЭЙ ЗАЛУУ ....ЦААДХИ ЧИНЬ ЯАХАА МЭДНЭ...

Zocnin [68.145.61.75] 2020-07-27 02:31:28

Medleg cnadwariig cnin uneldeg Gehdee kapitalist sistemiin shulaltiin mexanizmiig buu suuriluulaasai gej huscn bna Ard tumniihee elbeg saihan amidrah ter nohtsliig burduuleh zow ediin zasgiin bodlogo heregtei shuu

zochin [202.179.24.148] 2020-07-27 02:24:47

tetgever denduu aimaar yadaj 6,7 zuu baival yakhavdee

Зочин [66.181.189.204] 2020-07-27 02:19:47

Валютын Сангийн тархи угаагч. МУ мөнгөө хэвлэж болохгүй инфляци үүснэ гэж тархи угаадаг. Ард түмэн тэнэг биш болсоон. Ард чинь Элбэгдорж Баабар байдаг гэдгийг мэдэхгүй гэж боддог юм байхдаа.

Зочин [202.131.244.210] 2020-07-28 06:52:02

Бодит үнэ цэнэ дагахгүй учир мөнгө хэвлэвэл инфляц л болно. Бэлэн эд баялаг тэнгэрээс бороо шиг ордоггүйтэй адил. Наад захын мэдлэггүй, тэгээд комент бичнэ.

Зочин [103.14.36.250] 2020-07-27 03:42:32

mungu hevlej bolohgui shd, ugaasaa,tsaas l bolno, bas tetgever turiin albanii tsalin nemeh hereggui,

Zochin [64.119.20.17] 2020-07-27 01:52:00

Tetgebriig tsalin bagatai humuust ulam baga togtooh arga shuu dee 5 jild hubaah toog 7 jild hubaahaar nogoo l bahi baidag baga tetgeber baìna buz dee luibar l baihgui uy

Зочин [150.129.141.194] 2020-07-27 01:49:56

Ээ бурхаан!! Бас нэг мэргэн жараахай ягг тодорч буй цаг vе!харвардынхан явдалтай шvv!Удахгvй Эбэгийнхээ араас орно биз!!

Зочин [103.14.36.250] 2020-07-27 03:43:21

Elbegee bol hamgiin zuv bodlogotoi hun shuu, tanaiHuuk Jonhuu 2-oos hol iluu bodlogoton doo.

Zochin [66.181.180.136] 2020-07-27 01:46:19

Zondoo saihn zov setglgeetei zalus ih hurld suusan bnle shu ene jil.Daan ch MAN gj huligaan deermchin daranguilala togtoogod chigere soliorh blguide.

Зочин [103.10.21.39] 2020-07-27 01:41:16

Тэтгэврийн шинэчлэл гэдэг ахмадуудын дунд маш их хүлээлт үүсгээд байгаа...Гэхдээ МАШ ЗӨВ БОДИТОЙ ШУДРАГА ТЭТГЭВЭР ТОГТООДОГ ТОГТОЛЦООГ ХУУЛЬЧИЛАХ ШААРДЛАГАТАЙ...Өнгөрсөн хугацаанд ахмадууддаа наалдацтай амьдрал ахуйд нь хэрэг болчихоор ДААЦТАЙ ӨӨРЧЛӨЛТ хийгээгүй яахав ганц нэг жижиг сажиг өөрчлөлт хийж байсан ч тэр нь ахмадуудыг талцуулсан хуурсан байдалтай явж ирсээн.Улсад насаараа зүтгэсэн инженер багш эмч мөн дунд тушаалд ажиллаж байсан хүмүүсийн авч байсан цалин төлж байсан татвар нь цэвэрлэгч асрагч манаачаар ажиллаж байсан хүмүүсээс яаж ч бодсон өндөр байсан ...Гэтэл тэтгэврийн зөрүү арилгах нэриидлээр ихэнх ахмадууд хохирсоор байна..ЯАГААД ТЭТГЭВРИЙН ЗӨРҮҮ АРИЛГАНА гэж...Яаж ч бодсон ТЭТГЭВРИЙН ЗӨРҮҮ АРИЛГАНА ГЭДЭГ АСУУДАЛ БАЙХ ЁСГҮЙ...Ид залуу насандаа 20 30 жил ажиллаж тухайн нийгмийнхээ манлайлагчид байсан залуус ӨНӨӨГИЙН НИЙГМИЙН АХМАДУУД юм....Гэтэл тэдний АВЧ БАЙСАН ЦАЛИН ХАШИЖ БАЙСАН АЛБАН ТУШААЛ ТӨЛЖ БАЙСАН ТАТВАРЫГ харгалзахгүйгээр тэтгэврийн доод хэмжээг олгож б.на

Зочин [103.10.22.179] 2020-07-29 10:25:03

Yustoi zuv sanaa helj bn. ene tetgeveriin zuruu gegchees bolj minii tetgever odoo dood hemjee ruu oirtoj yavna. Bi sots uyiin sariin 1000 tug -n tsalingaar suusan hun Ter hemjeegeegeer ih tatvar tulj baisan.Getel yagaad baga tsalingiin ajil hiij baisan humuustei adil boloh yostoi yum .Yunii tuluu tsalingiin dundajaar tetgever ee anh togtoolgodog bilee dee..

Зочин [66.181.161.104] 2020-07-27 09:19:09

Жишээ нь одоо доод хэмжээ 350000 ийг 500000 болголоо гэвэл бүх тэтгэвэр авдаг ахмадуудын тэтгэвэр дээр жигд 150000 нэмбэл шударга болно. харин 10жил нэмүүлсэн тэтгэвэрт гарах 5жилдээ илүү шимтгэл төлсөн хүмүүсииг ялгаад бага нэмэх хэрэгтэй.төлсөн шиммстгэлийн хэмжээ чухал.

Зочин [103.10.21.39] 2020-07-27 02:05:02

ШУДАРГА гэж уншина уу

Зочин [103.10.21.39] 2020-07-27 02:02:23

1..Соц үед ажиллаж байсан иргэдийн тэтгэврийн байдлыг тусад нь дахин нягтлах 2.Соц үед ажиллаж байсан иргэдийн тэтгэврийг ӨНӨӨГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТТЭЙ УЯЛДУУЛАН ЗӨВ ШУДАРГААР ТООЦООЛОХ 3.ТЭТГЭВРИЙН ЗӨРҮҮ арилгах гэдэг үг хэрэглэхгүй болгох...үүнээс үүдэн хохирсон ахмадуудыг хохиролгүй болгох...4..ХЭН САЙН ОЛОН ЖИЛ АЖИЛЛАНА ТЭР ХҮН ТОХИРСОН ТЭТГЭВЭРЭЭ АВДАГ ГУДАРГА ТОГТОЛЦООГ ТОГТООХ 5.ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ЦАЛИН болон ТЭТГЭВЭРТЭЙ уядуулж өгөх гэх мэт Энэ удаагийн УИХ ЗГ с МАШ ИХИЙГ АРД ТҮМЭН ЧИНЬ ХҮСЭН ХҮЛЭЭЖ БАЙГАА ..ТА БҮХЭНД ХМЖИЛТ ХҮСЬЕ Нам эвсэл харгалзахгүй ЭХ ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ БҮГДИЙГ ХИЙНЭ ГЭЖ ИТГЭНЭМ ...

Зочин [202.179.13.130] 2020-07-27 01:36:50

Сайн байна олон залуус дэмжиж байгаа, амжилт хүсье!!!

Зочин [103.9.90.130] 2020-07-27 01:19:32

Энэ Доржханд гэх нөхөр улс төрд ойрын зайн гүйгч , харин попрох тал дээр ах нараасаа давж мэдэх нөхөр . Энэ халтар царайт ирэх 4 жилд юу ч хийж чадахгүй дараагийн сонгуулиа бодож баахан попроно , мэдэмхийрнэ ард түмэнд таалагдах гэж гоё гоё юм ярина өөр юу ч хийхгүй бат шүү. Гоё чалчихийг нь хараарай хө

Зочин [202.126.89.160] 2020-07-27 13:24:44

Яавал танд таалагдах вэ гаргалгаа санаагаа хэлдээ холд гүйвэл ямар асуудал дэвшүүлэх вэ зах зухаас нь айлдаач мэргэн та

Зочин [103.14.36.250] 2020-07-27 03:45:22

Haha, ter Uchral yag tetgevriin reform hiij chadaa yu, reform gedeg chini yadaj l 3-tulguurt tetgevriig huulind tusgasnaar ehleh yostoi,

Зочин [42.72.132.171] 2020-07-27 01:38:17

Үнээн, яг л голоор нь бичиж. Тэтгэврийн болоод боловсролын шинэчлэлийн асуудлаар тууштай ажиллаж байгаа Учрал гишүүнтэй, эдийн засаг, банкны тогтолцоог эрс шинэчлэх талаар Амартүвшин, Булгантуяа, Ганхуяг нарын гишүүдтэй харин хамтраад санаа оноо байдаг юм бол нэмэрлээд явж болох байх, тэрнээс аль эрт хүмүүсийн эхлүүлээд явж байгаа ажлыг өөрөө санаачлаад эхлүүлж байгаа аятай ийм увайгүй байж болохгүй л дээ, залуу хүн байж. Бага шиг попорч гай болоорой доо

энхээ [202.126.90.57] 2020-07-27 01:25:07

Чи юүү хийсэн болоод шүүмжлээд сууж байдаг юм? инээдтэй га чинь

Зочин [50.101.118.166] 2020-07-27 01:08:19

Энэ хүний саналыг МАН 62 гишүүн хүлээж авахгүй яагаад гэвэл тэд ард түмний төлөө биш , хувиа хичээсэн ажил хийх дүр үзүүлдэг хүмүүс байдаг

Зочин [64.119.16.54] 2020-07-27 07:31:28

On

ЗОЧИН [202.126.89.55] 2020-07-27 01:06:02

ТӨРИЙН БАНКЫГ ХУВЬЧЛАХ БИШ ХАРИН ТӨР ЭНЭ БАНКАНДАА БҮХ МӨНГӨӨ ХАДГАЛЖ ЭНЭ БАНКААРАА ДАМЖУУЛЖ ЦАЛИН ТЭТГЭВЭРЭЭ ТАВЬЖ ЗЭЭЛЭЭ НЭНЭ БАНКААРАА ДАМЖУУЛЖ БАГА ХҮҮТЭЙ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭХГҮЙ БОЛОХООР БУСАД ХУВИЙН БАНКАНД ХИЙСНЭЭС БОЛЖ ТӨРИЙН МӨНГӨ АЛГА БОЛДОГ БАНКАА ДАМПУУРУУЛЖ ТӨРӨӨС МӨНГӨ ИДДЭГ ЭНЭ ЗАЛХАЙ БАЙЛЫГ ТАСЛАН ЗОГСООНО. ТЭГЖ БАЙЖ БАНКНЫ ӨРСӨЛДӨӨН БИЙ БОЛЖ ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРНА. ҮНДСЭН ЗЭЭЛ ЭХЭЛЖ ТӨЛӨГДДӨГ БОЛЖ АРД ИРГЭДИЙН ШУЛДАГ БАЙДАЛ АРИЛНА.

зочин [202.131.245.69] 2020-07-27 00:57:33

тэтгэвэрийн хэмжээг хамгийн сүүлд авч байсан сарын цалингийн хэмжээтэй дүйцүүлж тогтоох хэрэгтэй. Ялангуяа төрийн албан хаагчид олон жил хэтэрхий бага цалинтай ажиллаж байгаа тул сарын үндсэн цалин, түүн дээр төрд ажилласан жилийн нэмэгдлийг нь хамтад өгч тэтгэвэрийг нь тогтоох ёстой. дээр нь 36 сарын биш 60 сарын сарын нийт цалингаар тооцсон тэтгэмж өгөх хэрэгтэй. ихэнх нь насаараа төрд ажиллаад өөрийн гэсэн орон сууцгүй байдаг. Үргэлж л муу хэлүүлдэг. харин намын томилгоотой даргын болон бусад албан тушаалд ажилд орсон хүмүүс л тааруу муу ажилладаг ш дээ.

Зочин [103.9.90.130] 2020-07-28 08:57:18

Дэмжиж байна. Бүх насаараа НД төлчөөд 15 жил бизнес хийж мөнгө олоод хамгийн багаар төлнө эцэст нь сүүлийн 5 жил маш ихээр төлөөд бүх насаараа төлсөн хүний мөнгөнөөс авна гэсэн үг. Төрийн албан хаагчид цаг наргүй ажиллаад тогтмол цалингаа аваад НД-аа төлөөд явдаг нь маш их хохирч байгаа

зочин [202.131.245.69] 2020-07-27 04:02:42

чадварлаг сайн төрийн албан хаагчдаас хувийн хэвшилд шилжсэн нь байна. хэн ч албадаж шахаагүй ч төрд бага цалингаар ажиллах сонирхолтой нь ч дийлэнх байна. Бага цалинтай гэж гомдол мэдүүлээд байлгүй зүтгэж ажилласан тул өндөр настай болсон үед нь төр засгаас тэр зүтгэлийг нь урамшуулж нөхөн төлбөр маягаар тэтгэмж, тэтгэвэрийг нь олговол зөв шүү. төрийн албан хаагчид ч тогтвортой ажиллана. Өндөр хөгжилтэй улс орны сайн туршлагыг Монголд хэрэгжүүлбэл үр өгөөжээ өгнө.

Зочин [59.153.85.123] 2020-07-27 03:14:14

zaaval nasaaraa turd ajil gej shahsan zuilgui bizdee. uneheer chadvarlag bol huviin hevshild ajillaad ajil amidralaa saijryylaad yavah baisan

tumur [66.181.161.14] 2020-07-27 00:38:56

har mashinii aztan yu ch hiij chadahgui shuu dee. hurelsuh zohioloo bichne jujgee nairuulna

Зочин [139.5.218.46] 2020-07-27 00:28:24

Энэ нөхөр том доктор борэмбэссор байхаа.

Зочин [64.119.19.72] 2020-07-27 00:27:41

Доржхандаас өөр хийх гэж, ярих гэж үзэх амьтан наад УИХ чинь байхгүй юм чинь одоо энэ залуугаас л ярилцлага аваад байхаас өөр зам сурвалжлагч нарт ч олдохгүй биз Яаж ийм лойцон их хурлыг сонгодог байна даа үхэр монголчууд "Бурхан сөнөөх гэсэн хүндээ ухаан заяадаггүй " гэсэн араб зүйр үг яг монголчуудад таардаг

Зочин [59.153.85.106] 2020-07-27 16:44:03

Бусад нь юу хийх, ярихаа мэдэхгүй, дотроо ичих, айх нь зэрэгцээд сууж байгаа байх даа хөөрхийс. Ганц нэг үг хэлж байгаа нь хорооны дарга юм ярьж байгаа юм шиг байхын.

Зочин [103.14.36.250] 2020-07-27 03:46:29

yag unen

Зочин [66.181.182.174] 2020-07-27 00:26:29

МАН ТЭТГЭВРИЙГ ӨАГА ТОГТООХ ӨӨРЧЛӨЛТ ХИЙСЭН ШҮҮ ДЭЭ, 5 ЖИЛИЙН ДУНДЖААР БОДДОГИЙГ 7 БОЛГОЖ ТЭТГЭВРИЙН НАСЫГ НЭМСЭН ШҮҮ ДЭЭ.

Зочин [43.242.243.33] 2020-07-27 10:49:05

5-н жилээр дундажаар бодоод тэрийгээ дахин хувилаад бага тогтоодог тэр үеийн мөнгө одоогийн мөнгөний ханш бод,бог 2 шиг шал өөр.тэр үеийн ханшийг одоогийн ханшаар бодох хууль гаргах...

Зочин [103.14.36.250] 2020-07-27 03:47:42

MAN ugaasaa ta hariig yaduu zuduu bailgaj, darga nariig tsaraichilj amidardag bailgahiig l husdeg sh, tiim yumnuudiig songoson durak mongolchuud udahgui booliin bool bosgonii shoroo bolno


113 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
113 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.