Д.Нарангэрэл: Тарваганы махыг хэрэглэхгүй байх хэрэгтэй онцоллоо

Aдмин / Нүүр

Шинэ коронавирусний цар тахлын үед эмнэлгийн байгууллагад нэмэлт ачаа болж эдийн засгийн хүндрэл үүсгэхгүйн тулд тарваганы махнаас зайлсхийх хэрэгтэйг ЭМЯ-ны хэлстийн дарга Д.Нарангэрэл онцоллоо. Завхан аймагт илэрсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын хариу PCR шинжилгээ буюу давтан шинжилгээгээр сөрөг гарсан. Хэдий тийм боловч иргэн Д нь аймгийн төвийн халдвартын эмнэлэгт хэвтсэн. Гэртээ найман хүнтэй хавьтал болсон учраас бүх хүнийг дахин шинжилгээнд хамруулахаар болсон. Хүмүүсийн сорьц өнөөдөр Улаанбаатарт ирнэ. Иргэдэд хэлж сануулсаар байтал эр, эмгүй тарваганы мах идсэн өгүүлэмжтэйгээр эмнэлэгт хандаж байна. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эмч нар цаг наргүй ажиллаж байхад тарваган тахлын тохиолдлууд эмнэлгийн байгууллагуудад ачаалал нэмж байна. Тарваган тахалтай нэг хүнд лабораторийн шинжилгээ хийж, голомтод нь эмчлэхэд улсаас 100 орчим сая төгрөг зарцуулна. Коронавирусний цар тахлын үед эмнэлгийн байгууллагад ачаалал нэмж эдийн засгийн хүндрэл үүсгэх тул тарваганы махыг хэрэглэхгүй байх хэрэгтэй” хэмээн онцолсон юм.


Сэтгэгдэл

Tand [192.82.75.219] 2020-07-27 05:32:49

Тарваганы мах идэхгүй байж болддоггүй юм бхдаа. Улс орныг үнэхээр хүнд байдалд оруулж байна ш дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.