8-р сарын 3-наас Нэгдүгээр ангид элсэгчдийг дараах сайтаар БҮРТГЭНЭ

Aдмин / Боловсрол

Улсын бүртгэлийн ерөнхий газраас тухайн хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн мэдээллээр цахим сан үүсгэсэн бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчид /Parent.esis.edu.mn/ системд өөрийн мэйл хаягаараа нэвтэрч, хамран сургах тойргийнхоо сургуульдаа элсэх хүсэлт илгээж бүртгүүлнэ. Уг цахим бүртгэл наймдугаар сарын 3-наас 28-ныг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм. Харин бичиг баримтын зөрчилтэй, оршин суугаа хаягнаасаа шилжсэн хүүхдийг наймдугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд ажлын цагаар элсэх боломжтой сургуульд нь уламжлалт аргаар бүртгүүлж болно.

Нийслэлийн Боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай” А/36 тушаалаар 2020-2021 оны хичээлийн жилийн хамран сургах тойргийг баталсан. Энэ тушаалын дагуу тухайн элсэгч зөвхөн өөрийн харьяаллын сургуульдаа бүртгүүлэх боломжтой юм.

2020-2021 оны хичээлийн жилд 2014 оны нэгдүгээр сарын 01-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настангууд сургуульд элсэх бөгөөд хүн амын урьдчилсан статистик мэдээгээр 39439 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.193] 2020-07-27 22:03:31

Монгол улсын ирээдүй тун бүрхэг байна. хүүхдүүд ирээдүйд хятадын боол болохоо мэдэж байгаа болов уу. Хятад хэлээ сур даа.

Зочин [202.55.188.94] 2020-07-28 14:19:14

Vnen teneg dvp yma

чамайг .....шүү! [150.129.141.61] 2020-07-28 03:20:16

Чамайг няслах юм шүү!Яая даа байз! Ил гараад ирээч новшоо !

чамайг .....шүү! [150.129.141.61] 2020-07-28 03:20:08

Чамайг няслах юм шүү!Яая даа байз! Ил гараад ирээч новшоо !

чамайг .....шүү! [150.129.141.61] 2020-07-28 03:19:42

Чамайг няслах юм шүү!Яая даа байз! Ил гараад ирээч новшоо !

Зочин [66.181.161.89] 2020-07-27 23:37:42

Хол хочиж хуц,


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.