Коронавирусын халдвар авсан иргэн нэгээр нэмэгдлээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү:
Дархан-Уул аймгийн лаборатори, ХӨСҮТ зэрэгт хийсэн нийт 686хүний сорьцод шинжилгээ хийхэд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрсэн.
Мөн дөрвөн иргэн эдгэрч, дараагийн хяналтад шилжлээ. 289 батлагдсан тохиолдлоос 220 нь эдгэрч, дараа, дараагийн шатанд шилжсэн Эдгэрсэн хүмүүсийн талаар мэдээлэл өгье. 33 настай эрэгтэй, Беларус улсын иргэн 66 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн 20 настай эмэгтэй, мөн ОХУ-ын иргэн эдгэрлээ. Ингээд батлагдсан тохиолдол 289 болсноос 222 хүн эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 67 хүний биеийн байдал 62 нь хөнгөн, 5 нь хүндэвтэр байна" гэв.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Долоодугаар сард нийт 13 нислэгээр 2726 иргэнийг нисэх багийн хамт хүлээн авч эмнэлгийн тусламж үзүүлж байгаа. Замын-Үүдээр 232, Алтанбулагаар 191 иргэн орж ирсэн. Улсын хэмжээнд тусгаарлах байранд 2487 иргэн байгаагийн 175 нь тав хүртэлх насны хүүхэд байна. Баян-Өлгийд 11, Орхон аймагт 20 иргэн, нийслэлд 1096 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Давхардсан тоогоор 34457 шинжилгээ хийлээ. Коронавирусийн халдварын эрсдэлийн 10 дахь үнэлгээгээр монгол хүн амын дунд халдвар гарах, тархах эрсдэл өндөртэй байна гэсэн үнэлгээ гарсан.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хороо энэ долоо хоногын сүүлчээр хуралдаж цаашдын зөвлөмж зөвлөгөөг гаргана. Австралийн эрдэмтэд нэг удаагийн амны хаалт нь халдварас сэргийлэх үр дүнтэй арга гэж үзсэн бол даавуун амны хаалт халдварт өртөх эрсдлийг бууруулна хэмээн үзжээ. Ирак улсын судлаачид коронавирусийн халдвартай холбоотой мэдээллийг цахим орчноос ямар ч шүүлтүүргүйгээр авах нь сэтгэцийн эмгэгт өртөх эрсдлийг нэмэгдүүлж байгааг тогтоосон. БНХАУ-ын эрдэмтэд халдвар аваад эдгэсэн хүмүүсийн цусан дахь эсрэг биеийн түвшинг 2-3 сарын дараа буурч байгааг тогтоосон бөгөөд мөн халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс өмнө бусад хүмүүст халдвар тараадаг нь батлагдсан. Тиймээс амны хаалт зүүх нь ямар чухал ач холбогдолтой вэ гэдэг нь харагдаж байна. АНУ гэхэд амны хаалт хаалт зайлшгүй зүүхийг шаардаж эхэллээ. Тиймээс иргэд амны хаалт зүүх дадал хэвшлээсээ няцаж болохгүй.





.jpg)






































































Замын инженер Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм
Н.Учрал: Ипотекийн зээлийн санхүүжилтийн 50 хувийг орон нутаг олгоно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ
“ОВГОР” киног 30 хоногт 108 мянган үзэгч үзжээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Анталья хотод COP31 эхэлж байна
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ