ЕБС болон цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэрийг Засгийн газар баталгаажууллаа

Aдмин / Хууль

Засгийн газрын хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр болж бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг хэлэлцэн дэмжив.

Энэ дагуу:

– Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01

– Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 09 дүгээр сарын 14

– Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэх боллоо. Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулна.

Сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орох юм. Хүүхдүүд өдөрт 4-6 цаг хичээллэх бөгөөд нэг хичээл 35-40 минут байхаар тооцсон байна. Хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол хоёр настай хүүхдийг энэ удаа авахгүй байхаар болжээ. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орохоор болсон байна. Энэ шийдвэрийг 10 дугаар сарын 01 хүртэл мөрдөх бөгөөд КОВИД-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвийн горимд шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийдэх юм. Халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүүхэд, багш, ажилчдыг халдвар авахаас сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, гар угаах болон ариутгах бодис, халуун хэмжигч багажаар хангахаар боллоо. Томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг учир 12 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 15 хүртэл хугацаанд улирлын амралтыг эхлүүлэхээр тооцож бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт чиглэл болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [103.10.23.174] 2020-07-29 13:11:36

Заавал ийм үед танхимаар оруулах нь буруу. Хүүхэд өвдөхөд хэнч хариуцахгүй Онлайнаар системчилж орж болох тул

зочин [103.212.116.122] 2020-07-29 09:40:37

өөрсдөө мэдээд хийцгээ.мэдэхээ байлаа хөө

Зочин [202.9.46.47] 2020-07-29 06:20:01

Хүрэлсүхийн засгийн газар яагаад төгрөгийн ханшийн уналтыг тоохгүй байнааа

зочин [185.220.70.51] 2020-07-29 05:30:54

Бум бучигнаж түм түчигнэж дээ, Түгжрэл минь яана даа

zochin [66.181.161.86] 2020-07-29 05:03:59

engiin ued huvi surguli tsegtsgui,oglo ogoh,ochij avah ued huhduud OO_r orj garsn,OO oroo neelttei,huhduud zodoldsn,ohiduud usee zadgai samaj,orilj charalsn bdg bsn,heleher bagsh,etseg ehgui durguutseed bdg,odo oilgomjtou bollooldoo.ehleesee deg juramgui humus yaanaa.ulsiin surguli olon huhedtei,bas haniadtai huhdee huhduudiin dundl boon haniad yavj bsn,haniadtai huhde gertee bailgaach geheer ondor tolvortoi gej soliorood.odooni zaluu humus yos juramgui,naiztaiga geed budmal yumnud boonooroo huhdigni avah gej bga yum geed olnooroo yavj haragddag bsn,uuniig yaj shiideh ve?,ted maskggui zavaaraad gudamj,olon niitiin gazraar yavj bgd ochino.bas odriin hool ogohgui bh heregtei,idej bgani geed nohoi shig,ter ohiduud huhdiin ayag,tavag avchina,dahiad shinig ogno,dahiad huhdiin ayagand hooloo idne,huhdene ayagaa tanihgui bailaa gehed eh,etsegni haanaas avsnaa mededgui teneg u?,untei ayag tavgiig zahiin ayag tavagtaiga anduurch tenegtene,tavchig bas.ehner,

Nyamtaivan [202.131.234.174] 2020-07-29 04:29:25

зөв шийдвэр гаргасан байна. учир нь 1-р анги бэлтгэл ангийн хүүхдүүдтэй багш нар нь тулж ажилладаг тул тэд нарын нарийн амьд харилцаа дутагдаж байлаа.

Zochin [202.126.89.83] 2020-07-29 04:00:21

Huviin hevshliiin tsetserlegt 2 nastaniig ugch boloh ym uu.. UOK oo umchiin helber hargalzana, hargalzzahgui geed todotgood uguuchuu.......!!!!!!!!!!

Lkhagva [202.126.89.26] 2020-07-29 03:46:28

55-60 huuhedtei angiin agaar ymar bh bol.Huuhed mini eruul bval tsahimaar orvol sain bna.

Зочин [66.181.161.106] 2020-07-29 14:45:21

зөв

Зочин [103.10.23.174] 2020-07-29 13:10:01

Зөв

720712 [117.111.5.212] 2020-07-29 03:44:46

...NEEH MUNDAG HUMUUS SHIG! SURGUULIIG HAAGAACH VIRUS ONOODOR UU,MARGAASH UU,7 HONOGIIN DARAA YU GARNA SHUU DE! MOD CHULUUNAAS TORSON BISH! TER UED N SHIIDVEREE GARGA.........**surguulitai manatai boloh vi**

Зочин [202.21.99.42] 2020-07-29 03:22:48

Улаан шоргоолжны үүр шиг л юм болох байхдаа яанаа


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.