Сонгуульд нэр дэвшигчид албан тушаалаасаа чөлөөлөгдөнө

Aдмин / Хууль

2020 оны Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 15-нд болно.

Сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгожээ. Иргэдийн шилжих хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож мөн санал хураалтыг "22.00" цагт дуусгавар болгохыг "20.00" цаг гэж өөрчилсөн юм.

Сонгуульд өрсөлдөх төрийн жинхэнэ албан хаагчид энэ долоо хоног буюу долдугаар сарын 31-ний дотор албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх юм. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т "Төрийн жинхэнэ албан хаагч ... аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ... төрийн албанаас чөлөөлөгдсөн байна" гэж заасан байдаг. Тиймээс сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагчид хуульд заасан хугацаанаас өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой юм. Энэ нь тухайн иргэн төрийн албанаас өөрийн сонголт, санаачилгаар чөлөөлөгдөж байгаа юм.

Мөн төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцохгүй бөгөөд төрийн жинхэнэ албанд эргэж орох тохиолдолд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөн хамгийн өндөр оноо авч зохих журмын дагуу нэр дэвшүүлсний үндсэн дээр уг албан тушаалд томилогдох эрх шинээр үүсэх болно.


Сэтгэгдэл

Иргэн [192.82.72.93] 2020-07-30 20:59:09

Тэгэлгүй яахав.

зочин [150.129.142.172] 2020-07-30 12:13:37

хөөе орон нутгийн хурлын төлөөлөгчид чинь орон тооны бус байдаг юмуу эсвэл их хурлын гишүүн шиг орон тоо эзлээд суух юмуу.Би ойлгохдоо орон тооны бус байдаг харин сонгогдсоныхоо дараа хуралд суусныхаа төлөө улиралд 10 ч билүү сая төгрөг авдаг гэж сонссон.Ажлаасаа сайн дураараа чөлөөлөгдчихөөд сонгогдохгүй бол ажилгүй үдэх үү.Сонин л шийдвэр байна


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.