Коронавирусын халдвар нэмж бүртгэгдээгүй

Aдмин / Эрүүл мэнд

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.НАРАНГЭРЭЛ: Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 16 сая 858 мянган хүн өвчилж, 665 мянган хүн нас баржээ. Харин 10 сая 631 мянган хүн эдгэрчээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 215 мянган хүн шинээр халдвар авч, 5000 гаруй хүн энджээ. Манай улсын хувьд өчигдөр 198 хүн тусгаарлан ажиглалтад орж, 277 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоогоор 2677 хүн тусгаарлан ажиглалтад байна. Сүүлийн 24 цагт 119 тусгай дугаарт 158 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр гадаадаас дөрвөн иргэн холбогдож зөвлөгөө мэдээлэл авсан байна. Мөн СЭМҮТ-ийн 1800-2000 утсанд 13 хүн холбогдож зөвлөгөө авчээ. СЭМҮТ-тэй онлайнаар гадаад улсуудаас холбогдож зөвлөгөө авах боломжтой. Манай улсын хувьд ажиглалтад 198 хүн орж, ажиглалтаас 277 хүн гарлаа. Одоо ажиглалтад 2616 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт 50 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс 2 хүн эрчимт эмчилгээний тасагт, биеийн байдал хүндэвтэр байна" гэсэн юм.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ: ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.7.29 / 520 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд Covid-19 илрээгүй. Үүнд долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн хоёр нислэгээр ирсэн 439 хүний хоёр дахь шинжилгээ. ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрөв, идэвхтэй тандалтын гурван хүн, Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн 33 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 32 хүний давтан, найман эмч ажилтан, Дархан-Уулд тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ багтаж байна. Нийт батлагдсан тохиолдол 291 болж эдгэсэн 225. ХӨСҮТ-д эмчлүүлж буй 66 хүн байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 62 нь хөнгөн, гурав нь хүндэвтэр, нэг хүн хүнд байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.