Энэ сард орон нутгийн замд 15 хүн мотоциклын ослоор амиа алджээ

Aдмин / Орон нутаг

Долоодугаар сарын 29-ний өдрийн байдлаар мотоциклтой зам тээврийн осол улсын хэмжээнд энэ сард сард орон нутгийн замд 15‍ хүн амиа алджээ.

  • Говь-Сүмбэр, Дорнод, Хөвсгөл, Ховд, Өмнөговь, Сүхбаатар аймгууд тус бүр 1,
  • Төв, Өвөрхангай, Баянхонгор аймгууд тус бүр 2,
  • Говь-Алтай аймагт 3 бүртгэгдсэн байна.

Дээрх осол, хэргийн шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон, малгай хэрэглээгүй, бүрэн бус мотоциклтой хөдөлгөөнд оролцсон, батлагдаагүй зам, гуу жалгатай газраар хурд хэтрүүлж онхолдох хэлбэрээр осол, хэрэг гарсан байна. Иймд мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [64.119.26.29] 2020-07-30 10:34:32

хөдөөгөөр энэ зун жаахан явлаа, энд тэндгүй мотоцикл зогсож байх, анзаарвал сүүдэрт нь согтуу хүмүүс унтаж байх юм. архины шилээ тэвэрч дэрлэчихсэн ч байх шиг, хог новш шил хамаг юмаа зүгээр л хаячихдаг, товчхондоо бол манай хөдөөнийхөн архинд живсэн байна. Төрөөс бодлого арга хэмжээ авах болсон байлтай, юуны тулд 11 хүнд 1 төрийн ажилтан оногдож байгаа билээдээ, Хүн ам 3 сая төрийн албан хаагч 200К

Зочин [194.228.32.32] 2020-07-30 09:32:13

Говь тал нутагт молцогсэлээд их онхолджээ. архи ч уусан юмгүй лдээ. Тэгш сайхан тал гээл 80-тай гусаж яваал ингээд харалчиж байгаам.40-тэй давхивал хиамар нь хаясан унхиагүй амьтан гэгдэдгийн.

Хүсэл гэж байхад хяслан гэж нэг юм байх юмдаа. [202.131.225.53] 2020-07-30 07:19:27

Мотоцикл унах дуртай, гэхдээ төмөр каск унах дургүй. Наргиж, цэнгэж, архи уух дуртай, гэхдээ Замын дүрмийг уландаа гишгэдэг. Гэр бүл хүүхэддээ хайртай, гэхдээ тэднийгээ найр наадмаар авч явах дуртай. Амьдрах дуртай, гэхдээ яавал амьд байхыг боддоггүй. Хөөрхийс!

Зочин [103.57.95.26] 2020-07-30 07:10:35

Хөдөөнийхөн минь дээ, архи бага уугаач ээ. Хэдэн хүүхнүүд нь бэлэвсэрч, үлдсэн эрчүүд нь тахир дутуу боллоо.

Иргэн [202.9.46.59] 2020-07-30 06:21:13

Архиа уугаад бай уугаад бай ,монголчуудыг хятадууд биш архи сүйрүүлэх байх даа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.