УИХ-ын гишүүн, НББ хорооны дарга М.Оюунчимэг цаг үеийн асуудал болон хөнгөлөлттэй эмийн асуудлаар ЭМ-ийн сайдтай уулзлаа

Aдмин / Эрүүл мэнд

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ЭМД-ын Ерөнхий газрын дарга Г.Баясгалан нартай уулзаж цаг үеийн болон Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран шийдэх асуудлуудыг хэлэлцэж, ярилцлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг цар тахлын үед аливаа гэнэтийн зүйлд бэлэн байхыг сануулсан хэрэг Чех улсаас эх орондоо ирсэн оюутан охины үйл явдал байсныг хэлээд цаашид иргэд энэ жишгээр хилээр орж ирэх тохиолдол гарвал зохион байгуулалтын асуудлыг анхаарах ёстойг санууллаа. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмнэлгийн орны хүрэлцээ байхгүй улмаас хил нэвтрүүлээгүй гэдэг ташаа мэдээлэл. Халдвартай иргэдийг хүлээн авч эмчлэх 250 ор хүрэлцээгүй болох нөхцөл үүсвэл орыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэлээ.

Мөн 9-р сарын 1-ээс сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэх гэж байгаатай холбоотойгоор эрүүл ахуй, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг сайн зохион байгуулахыг байнгын хорооны дарга сануулсан юм.

Цаг үеийн асуудлаас гадна иргэдийг байнгын бухимдуулдаг хөнгөлөлттэй эмийн асуудлыг хэрхэн цэгцлэх талаар холбогдох бүх газрууд анхаарч, нэгдэн ажиллах ёстой. Иргэддээ бодитоор хөнгөлөлттэй эм хөнгөлөлттэй очиж байгаа эсэх, хөнгөлөлтэй эмийн жагсаалт, давхар бизнес болсныг таслан зогсоох зэрэг асуудлаар санал солилцлоо. ЭМД-ын ерөнхий газрын дарга Г.Баясгалан “Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг өөрчлөх, Гаалийн Ерөнхий газартай хамтран ажиллахаас эхлээд ажил хэрэг болгох саналууд олон байна гэлээ.Хөнгөлөлттэй эмийн асуудлыг шийдвэрлэхэд Нийгмийн бодлогын байнгын хороо бүх талаар дэмжиж ажиллах болно гэдгийг тус байнгын хорооны дарга онцоллоо.
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг Нийгмийн даатгалын сангаас Эрүүл мэндийн даатгалын санг салгасан нь зөв алхам байсан. Одоо илүү иргэддээ хүрдэг байх ёстой. Нийгмийн бодлогын байнгын хороо үүнд анхааран ажиллаж, салбар яам болон ЭМД ерөнхий газар тулгамдаж буй асуудал, үндэслэл шаардлагаа зөв гаргаж, Нийгмийн бодлогын байнгын хороотойгоо ойлголцон ажиллаж чадвал ЭМД-ыг шинэ түвшинд гаргах бүрэн боломжтой гэдгийг уулзалтын төгсгөлд онцоллоо.


Сэтгэгдэл

erectile dysfunction medicines cialis cialis [212.119.46.228] 2020-08-03 03:50:19

erectile dysfunction medicines cialis cialis https://www.wisig.org/

Иргэн [66.181.182.233] 2020-08-02 01:08:47

Энэ Монэмимпекс хүмүүст хөнгөлөлттэй эм өгөхөө больж байна.

zochin [66.181.161.41] 2020-08-01 15:33:11

тусдаа гараад эрүүл мэндийн даатгалын газар юу хийж байгаа юм бол. Хөнгөлөлттэй эм Сарангэрэл сайд болоод шийдвэр гаргасны дараа их аятайхан олдоцтой байсан. Сүүлийн 1 жил яагаад ч олдохоо байсан. Энэ нь эмд-ын газрын шийдвэртэй холбоотой.ЭМЯ үүн дээр анхаарах хэрэгтэй

Зочин [150.129.143.252] 2020-07-31 12:47:08

hungululttei nereer emiinhee uniig denduu undur bolgoj bn.uuniig anhaar.....

Дорж [66.181.182.176] 2020-07-31 07:42:46

Та нар болиоч ажлаа хийж бна ийм тэнэг сэтхүүтэй одоо яанаа

Зочин [122.201.21.174] 2020-07-31 07:22:06

Yashkaa ch bsan ni unen l dee kkk

зочин [115.65.47.30] 2020-07-30 23:22:06

Энэ сэтгүүлч эмэгтэй яагаад сайд нарыг нэг нэгээр нь дуудаж уулзаад байгаа юм бол оо? эсвэл энэ хүн өөрийгөө ерөнхий сайд, ерөнхийлөгч гэж бодоод байгаа юм болов уу? ядахдаа амны хаалт зүүгээсэй дээ, эсвэл хууль тогтоомж энэ сэтгүүлч авгайд хүртээлгүй, хамаагүй юм болов уу? Уг нь УИХ чуулган завсарлачихсан биз дээ? Энэ хүн юугаа хийгээд байгаа юм бол оо?

Зочин [66.181.186.137] 2020-07-31 13:03:28

Тэгэгт өөр хэлэх үг алга эргүү

Зочин [139.5.218.91] 2020-07-31 09:48:56

Harin tiin

Зочин [202.126.89.64] 2020-07-30 22:52:05

Үндэсний твд ажиллаж байсан яшка юугаа мэддэг гэж ийм ажил хийдэг юм бол доо


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.