Тэрэлжид 50 гаруй амралтын газар зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг элрүүлжээ
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа амралтын газар, жуулчны баазуудад стандартын үзлэг зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн 2020 оны А997 дугаар захирамжийн дагуу 8 ажлын хэсэг байгуулагдан 2020 оны 07 дугаар сарын 31-ны өдрөөс 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд нийслэлийн 8 дүүргийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлж байгаа амралтын газар, жуулчны бааз, зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаанд хяналт тавих, дэлхий нийтэд тархаж байгаа коронавирус /Ковид-19/ цар тахалын үеэр хэрэгжүүлэх Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/249 дүгээр түр журмын хэрэгжилтийг шалгахаар хяналт шалгалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Налайх дүүргийн 6 дугаар хорооны 2 дугаар хэсгийн нутаг дэвсгэр Тэрэлж шугуйд аялал жуулчлалын чиглэлээр амралтын газрын үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Шалгалтаар Тэрэлж шугуй гэх энэ газарт амралтын газрын үйл ажиллагаа эрхэлж байгаа 50 гаруй иргэн, байгууллага нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, ус, хөрсний бохирдол үүсгэн байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, иргэд, амрагчдын эрүүл мэндэд, гал түймрийн болон үерийн усны аюулд өртөхөд эрсдэл учруулах, цаашлаад Нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэр Туул, Тэрэлж голын эхийг бохирдуулж, халдварт өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг тогтоожээ
Амралтын газар, жуулчны баазын үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагууд нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”-ын дагуу амралтын газар, жуулчны баазын үндсэн шаардлага стандартыг хангаж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ удаагийн шалгалтаар энэхүү журам болон “Амралтын газар, жуулчны баазуудад тавих ерөнхий шаардлага MNS 6043:2019”, “Хоолны газрын ангилал, зэрэглэл үндсэн шаардлага” MNS 4946:2019”, “Нүхэн жорлон угаадасны нүх. Техникийн шаардлага” MNS 5924:2015, Камерийн иж бүрэн хэрэгсэл ерөнхий шаардлага MNS 6423:2013, “Ундны ус” MNS 900:2005, Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл MNS 5566:2005 стандартууд ба Коронавирус /Ковид-19/ цар тахал тархаж байгаатай холбогдуулан гарсан холбогдох захирамжлалын баримт бичгүүдийн хэрэгжилтийг шалгалаа.
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Сэтгэгдэл
Kkk [202.126.89.120] 2020-08-05 02:58:47
Элрүүлжээ кккк
Зочин [202.9.46.206] 2020-08-04 06:31:55
Хэн хэн гэдэг этгээд ингэж дураараа дургисан байна вэ. Нэр усаар хэлж байгаач. Яагаад бие биеэсээ айгаад байдаг юм. олон түмэн мэдэж байг. Ил тод байцгаая
Зочин [202.9.46.206] 2020-08-04 06:29:12
Ингэж шалгаж цэгцлэмээр байгаа юм. Тэгээд орчиноо хичнээн бохирдуулна гээч.Харин хэн нэгний зөвшөөрөлгүй ийм юм хэн ч хийхгүй ээ. Хэн нэгэн эрх мэдэлтэн зөшөөрөл өгсөн баймаар юмаа. Тэгээгүй бол даварсан этгээдүүд юм заавал буулгаж завааруулсан газрыг нь цэвэрлүүлэх хэрэгтэй . Чадах бол уу. Харж л байядаа
"Илрүүлжээ" гэж бичих ёстой. Ликбез хийгээч. [202.131.225.53] 2020-08-04 00:59:15
"Элийрүүлнэ" гэх нь цаашилбал "элий байлай болгоно" буюу "балайруулна" гэсэн агуулгыг илэрхийлнэ. Харин "илрүүлнэ" гэдэг нь "олж тогтооно" буюу "нийтэд ил тод болгоно" гэсэн утгатай үг юм. Дээр гарчигт "илрүүлжээ" гэсэн санааг хүргэх гэсэн бололтой. Редактор аа, сүүлийн үед танай нийтлэлүүд ийм алдаагаар дүүрэн болчихлоо. Бодоод үзээч, сэтгүүлчиддээ арга хэмжээ аваач, боловсролын дутуугий нь нөхөж арилгаач. Ликбез буюу ликвидация безграмотности (бичиг үсэг мэддэггүйг арилгах ажиллагаа) хийгээч.
Эзэн [66.181.161.48] 2020-08-04 02:51:08
Дуртай айл болгон хажуудаа гэр бариад л амрагч авдаг болсон ш дээ.
Зочин [66.181.161.112] 2020-08-04 02:20:15
Зөв
Иргэн [192.82.72.93] 2020-08-03 23:29:13
Тэгээд арга хэмжээ авч газрын хөрснөөс арчаач одоо болтол юугаа хянаж байсан мануухайнууд вэ.дахиад сайн шалгавал 200 байгаа даа.
Зочин [103.212.117.208] 2020-08-03 16:30:54
Монгол хэлний дүрэм өөрчлөгдөөд байгаамуу. Гажигтаж өгөхиймаа. Арай дэндүү
Зочин [202.126.88.37] 2020-08-03 15:51:19
"Элрүүлнэ" гэж яадаг юм
зочин [103.212.119.137] 2020-08-03 09:32:49
Гурилсүхийн цэргүүд сонгууль, зун дуусч байхад илрүүлж жүжиг тоглож байх юм. Орон нутгийн сонгуульд ялах гэж илрүүлсэн дүр үзүүлж сонгууль өнгөрөхөөр нээнэ
zochin [192.82.74.231] 2020-08-03 08:24:06
aimguud ch gesen umhii saamhaa heden ger taviad ter duut resortiin baishind orson arhangai tsenher 150k avaad neg hvnees shuu jorlon dotor oruulsan oo bagsh mini
Zochin [67.180.142.181] 2020-08-03 07:18:43
Zavaan gazruudiig bugdiig ni khaa
Зочин [66.181.176.162] 2020-08-03 06:52:23
Ug ni ILRUULEH bsan yum...
иргэн [202.21.108.217] 2020-08-03 06:23:38
нэрийг нь зарлахгүй байгаа нь буруу хүмүүс мэдэх эрхтэй
Зочин [66.181.161.43] 2020-08-03 05:24:58
Zavaan zavaan amralt nertei gazaruudiig bugdiig n haa.uvchinii uur arhidalt sadar samuunii uur bolj bna.zugeer l heden oromj bariad l amraltiin gazar bolchihdog yum bna.
Admin [66.181.161.41] 2020-08-03 05:06:36
Элрүүлэх гэх нь зөв
Зочин [202.55.188.44] 2020-08-04 23:08:54
элрүүлэх гэж юу гэсэн үг юм вэ чи бичиг үсэг сайн сураагүй таар шуудай байна даа "илэрүүлэх" гэх байх шүү
Зочин [202.126.88.216] 2020-08-03 07:14:07
Элийрүүлэх гэх нь зөв
Зочин [203.91.116.118] 2020-08-03 05:25:46
Илрүүлэх гэж бичнэ.
ЗОЧИН [202.126.90.123] 2020-08-03 04:57:58
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ГЭЖ АВИЛАГЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ ТАСЛАН ЗОГСООМООР ЮМ
Зочин [66.181.161.120] 2020-08-03 04:56:33
Илэрүүлэх гэж бичнээ ёооо энэ мэдээ нээрээ
Зочин [66.181.161.109] 2020-08-03 05:05:04
Илрүүлэх гээч. Элрүүлдэг элийгийн нэг үү?