Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, цаашдын хөгжилд нь нөлөө үзүүлдэг салбар бол эрүүл мэндийн салбар. Тэдэнд чанар, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлагатайгаас гадна тухайн хүний хөгжлийн бэрхшээлээс хамаарч нэмэлт хэрэгцээ шаардлага гарч байдаг.
Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд эрүүл мэндийн салбарт нэлээд олон тулгамдсан асуудлууд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тогтмол ууж хэрэглэдэг зарим эм,тариа, тос зэрэг нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлүүлэх жагсаалтад байдаггүй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд хэн нэгний тусламжгүйгээр зорчих боломж нөхцөл хангагдаагүй. Тусгай шаардлагад хэрэглэгддэг зарим бүтээгдэхүүн хилээр орж ирэх нь хязгаарлагдсантай холбоотойгоор сүүлийн үед хангалт хүрэлцээ муудах, үнэ нь нэмэгдэх зэрэг асуудал гарч байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр хийх ажил маш их байгаа. Үүнд чиглэсэн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэдгийг эрүүл мэндийн сайд хэлсэн. Ялангуяа шинээр ашиглалтад орж байгаа эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламжуудыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэйгээр барьж байгуулах. Мөн хуучны барилга байгууламжуудаа ч шинэчлэн сайжруулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай хэрэгцээнд нийцүүлэх ажил нэн тэргүүний зорилтод туссан гэдгийг хэллээ. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардагддаг тусгай хэрэгцээт эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх бүхий л талын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд анхаарна гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцоллоо.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:35:23
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:35:23
Зочин [103.57.93.126] 2020-08-03 16:11:29
төрийн албан хаагч нэг удаа үнэгүй шинжилгээнд ордог болмоор бнаа
Зочин [103.57.93.126] 2020-08-03 16:10:42
даатгалаар эм олгох асуудлыг сайн авч үзэж чирэгдэлгүй болгоо
Иргэн [202.9.40.108] 2020-08-03 10:51:11
1 дүгээр эмнэлгийн үзлэгийн өрөөнүүд нь тэргэнцэртэй хүн орох боломжгүй юм билээ. Даруйхан тэргэнцэр багтдаг болгоосой. Сайд аа.....
zochin [202.9.40.89] 2020-08-03 10:05:10
Tand ajliin amjilt husie.Huviin emnelgiin emch nariin uzlegiin tarip dood une 50.0.arai denduu.deer n aash gj adagsaga.Zulgerel gj zugeer mungenii mashin.huviin emnelegee uniig .uilchilgeeg n ard tumend niitsuul.Ulsiin emneleg uzehgui.huvid l hamag mungee barj bn.
Зочин [202.126.89.202] 2020-08-03 08:46:18
Хэдийг төлвөл сайд болдог юм бол
Зочин [66.181.161.127] 2020-08-03 10:08:35
2 тэрбум
жа лам [202.126.88.47] 2020-08-03 07:32:32
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр барьж төсөл хөтөлбөр хандив тендер авсан ТББ - уудад хариуцлага тооцоё
Зочин [203.91.115.50] 2020-08-03 07:03:22
Жул сайд. Мөнгө хүчтэй юмаа