“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

Aдмин / Энтертайнмент

Соёлын сайд С.Чулуун, Дэд сайд М.Батбаяр нар өнөөдөр “Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө. Өнөөдрийн байдлаар тус музейн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байгаа ч интерьер, экстерьер болон дотор шугам сүлжээний төлөвлөлтийн зарим шийдэл хүлээгдэж байгаагийн зэрэгцээ гадаадаас импортоор оруулж ирэх материалын захиалга хүлээгдэж, улмаар барилга угсралтын ажил төлөвлөсөн хугацаанаас хоцорч болзошгүй байгаа тухай мэдээллийг гүйцэтгэгчийн зүгээс танилцууллаа.

Соёлын сайд С.Чулуун: “Засгийн газрын бүтэц, бүрдэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор музейн барилга угсралтын ажил зогсох ёсгүй, яамны дотоод зохион байгуулалтын асуудал ч үүнд нөлөөлөхгүй, ажил хариуцаж байгаа хүмүүс гүйцэтгэж байгаа ажлынхаа талаарх мэдээллийг өөр хоорондоо харилцан солилцож ажлаа уялдуулж, хамтран ажиллах шаардлагатай” гээд шийдэл хүлээсэн асуудлаар судалгааны үндэслэлтэй тодорхой хувилбарууд боловсруулж танилцуулж байхыг холбогдох албан тушаалтнуудад болон байгууллагуудад үүрэг, чиглэл өглөө.

Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны яам, Барилгын хөгжлийн төв, Монголын Урчуудын эвлэл, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төвийн төлөөлөл оролцсон бөгөөд оролцогсод барилга угсралт болон интерьер, экстерьерийн шийдлийн талаар тал бүрээс нь ярилцаад салбарын эрдэмтэн, судлаачдын саналыг авч боловсруулсан хувилбарыг ойрын хугацаанд боловсруулж дахин танилцуулахаар тогтлоо.

Эх сурвалж: Соёлын яам


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:15:48

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:15:48

Hyrdan barih saardlagatai bna daa!!! [31.32.212.183] 2020-08-04 14:26:37

Chingis haanii muzei mas chyhal syy!juulchidiig hyilryylah ajil bol ene muzei hyrdan barigdah tyyntei holbootoi yzmer yilchilgee,barimtyyd,hynnyygii tengeriin hyy Sanyu gedeg sig delgersen sydalgaanyyd mas chyhal,Mongolchyyd mini ene muzeigeen hyrdan bosgoj Delhyiid agyy ezen bogdooroo baharhah chag irne biz ee!bidniig dotoodoos bolon gadnaas anhaaran harj bas adgyylan zyhej zeryydlen hyalah ni ikhe ch temzej baij amidraliin eerchileltend tesch yldene dee!!amjilt hysye!ene ajil mandan badrah boltygai!!!!

"Сонирхлын орой" нь хэдийнээ өнгөрчихсөн. [202.131.225.53] 2020-08-04 02:12:48

Чингис хаан болон Монголын дундаж зууны түүхийг дэлхий 1930-1960 оны хооронд сонирхоод, танилцаад, шинжлэх ухааны болон урлагийн өчнөөн бүтээл гаргаад сонирхохоо БОЛЬЧИХСОН. Тэр "сонирхлын орой" нь 1960 оны үед болоод ӨНГӨРЧИХСӨН. Одоо энэ музей баригдлаа гэхэд түүнийг монголчууд, ойр хавийн буриад, казах, халимаг, өвөр монголууд л үзнэ, Монголоор өнгөрч байгаа жуулчид л сонирхно. Тэрнээс биш ДЭЛХИЙД Монгол Хааны музейтэй байна уу гэдэг нь ХАМААГҮЙ асуудал болчихсон. Үүнийг л ОЙЛГООЧ.

Зочин [192.82.65.51] 2020-08-04 02:43:57

За битгий худлаа мэдэмхийрээд бай! Чамайг л харин хэн ч сонирхохгүй шүү!!!

Злчин [66.181.161.116] 2020-08-03 23:30:29

Монголын хөгжил дээд цэгтээ хүрсэн одоо бодно

Иргэн [192.82.72.93] 2020-08-03 23:07:58

Малаа битгий ажилд саад бол.энэ хөгжил соёл шүүдээ.нэгэнт галт тэрэг хөдөлчихсөн хурдан хугацаанд нь дуусга. Хөдаөгөө өөрсдөө хөгжүүүлэхы Г чи өөрөөө л шийднэ.засаг төрлүү бүү дайр.

Доржсүрэн [50.101.118.166] 2020-08-03 18:33:13

Уучлаарай ,уулан хөдөө сумандаа хөгжүүлэх хэрэгтэй хөдөөнийхөн хөгжил маш муу ямар ч мэдээ, мэдээлэл байхгүй сүүлийн үед тэд ёстой хуучин нийгэмлүүгээ явж байна, Чингисийн музейн заавал одоо хэрэгтэй юм уу? Одоо хотынхоо модон жорлонгоосоо салж чадахгүй,би найздаа Монголоос ирсэн гэсэн чинь тэд Хятад монгол уу? Үгүй би ардчилсан Монгол улсаас ирсэн гэсэн чинь тэд internet ороод үзээд инээгээд байсан тэнд Япон Америк,Монгол , Африк дөрвөн улсын хүүхэд төрүүлж яаж өсгөдөг нэвтрүүлэг байсан , Монгол яг Африк шиг хүүхэдээ өсгөдөг гээд л инээгээд байсан тэхлээр бидэнд хөгжил хэрэгтэй юү музей хэрэгтэй юу гэдгийг ард түмэн минь ойлгох цаг болсон

Зочин [202.126.90.111] 2020-08-03 15:55:02

Чулуун гэж женкогийн шахаас манжийн амилсан сүнс

Зочин [23.227.142.226] 2020-08-03 15:42:43

Хаха бүхэл бүтэн улсын ерөнхий сайд байж ганц хийдэг ажил нь музей барих. 21 аймаг 330 сумаа хэзээ хөгжүүлэх вэ? Модон жорлонгоо яах вэ? Хөдөөний ядруулыг яах вэ?

zzz [202.9.46.43] 2020-08-03 15:20:58

gazargui uls shigl hotdoool shawar bosogosoorl

Зочин [66.181.184.90] 2020-08-03 10:02:44

Маш их дэмжиж байна Эгэ агуу хүнийг дэлхийн бахархал болгох нь гайхамшиг


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.