Г.Амартүвшин: Бид боломжоороо өрийн хэмжээг багасгана

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа.

-Та гадаад, дотоодын банкны салбарт олон жил ажилласан туршлагатай хүн. Улс төрд орох шалтгаан тань юу байв?
-Би олон жил хувийн хэвшилд, тэр тусмаа банк санхүүгийн салбарт ажилласан. Ер нь манай улсад банк санхүүгийн салбар тодорхой хэмжээнд хөгжсөн боловч том зургаараа хөрөнгийн зах зээл хангалттай хөгжөөгүй. Жишээлбэл, эд хөрөнгийн зах зээлийн 80 гаруй хувь нь банкны актив байдаг бол үлдсэн нь даатгал, хөрөнгийн бирж, банк бус санхүүгийн байгууллагад хуваагдаж байна. Тэгэхээр хэрэглэгч, зээлдэгчдийн эрх ашгийн төлөө хөрөнгийн зах зээлээ илүү тэлж хөгжүүлэх ёстой. Өрсөлдөөнтэй байх хэрэгтэй. Ингэснээр харилцагчид бага өртөгтэй, сонголттой, хүртээмжтэй зээл авдаг болно. Сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчид гурван зүйл хүсэж байсан. Нэгдүгээрт, зээлийн хүү маш өндөр байна. Энд арилжааны банкнаас гадна банк бус санхүүгийн байгууллага, ломбард, өдрийн зээл, хувийн хүүлэгч зэрэг бүгд орно.

Хоёрдугаарт, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хөнгөлөлттэй зээл хэрэгтэй. Өрхийн үйлдвэрлэгчид зээлийн санхүүжилтийг хүртээмжтэй болгох шаардлагатай байна. Иргэд арилжааны банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгө нэхдэг, өндөр шалгууртай байдаг. Ингээд аргагүйн эрхэнд банк бус болон бусад санхүүгийн байгууллага, хувь хүнээс өндөр хүүтэй зээл авдаг. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжвэл өрхийн орлого нэмэгдэх, ажлын байр бий болох зэргээр иргэдийн амьжиргааг дээшлүүлэх олон давуу талтай. Үүнийг дэмжих хэрэгтэй байна. Харамсалтай нь, сангууд нь замхарч, иргэдэд хүрч чадахгүй байгаа. Арилжааны банкууд “Ковид-19”-ийн халдвараас шалтгаалж, зээл олгохдоо хойрго хандаж байна. Би өнгөрсөн оны хоёрдугаар хагас хүртэл Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан. Манай улсын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамгийн гол нөлөө бүхий институт нь Хөгжлийн банк. Үндэсний хэмжээний компаниудыг санхүүжүүлдэг энэ байгууллагыг олон жил буруу удирдсанаас болж хэрэгжих ёстой төслүүд нь хөгжиж чадахгүй байна. Тэгэхээр банк санхүү, хөрөнгийн зах зээлийг мэддэг хүн энэ танхимд суугаад энэ салбарт шинэчлэл хийх хэрэгтэй гэж бодсон.
-Нийгэм эдийн засгийн одоогийн нөхцөлийг та хэрхэн харж байна. Цаашид яаж ажиллах вэ?
-Хамгийн сүүлд би Казахстан Улсад ажиллаж байсан. Энэ улс ардчилсан засаглалтай улс биш. Үүний хажууд Монгол Улс ардчилсан засаглалтай, хөгжих боломжтой. Үүнийгээ ч сая УИХ-ын сонгуулийн үеэр харууллаа. Гол нь бид улс төрийн тогтвортой байдал, урт хугацааны эдийн засгийн бодлого баримтлах нь чухал. Ингэхгүйгээр дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулиар бизнес, эдийн засаг, санхүүгийн байдал нь тогтворгүй болдог байж болохгүй. Бид аль болох гаднын хөрөнгө оруулагчдыг татах ёстой.
-Коронавирусийн нөлөө жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хүнд тусаж байгаа. Та ч тэдний төлөөллийг хүлээж авч уулзсан. Өмнөх Засгийн газар иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах чиглэлээр 5.1 их наядын багц гаргасан шүү дээ. Энэ нь зорилтот бүлэгтээ хүрч чадсан уу?
-Засгийн газраас авсан энэ арга хэмжээ иргэдэд хэрэгтэй, зөв ажил байсан. Харин жижиг, дунд үйлдвэрлэгчид борлуулалт буурч, зах зээл нь хумигдсан ч өөрсдийн хүчээр явах боломж байна. Гол нь зээлийн хүүгийн дарамтыг багасгаж, тодорхой санхүүжилт олгооч гэх хүсэлт тавьж байгаа юм. Тэдэнд урт хугацааны зээл хэрэгтэй байна.
-Ирэх сард УИХ-ын чуулган ээлжит бус хуралдаанаараа төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Ер нь манайх жил бүр төсвийн алдагдалтай гардаг. Гэтэл энэ жил сүүлийн зургаан жил байгаагүй их алдагдалтай гарсан. Цаашид яах ёстой вэ?
-Төсвийн татварын орлогыг бүрдүүлэгч нүүрсний экспорт оны эхний дөрвөн сард зогсож, одооноос хэвийн байдалдаа орж байна. Саяхан манай улс БНХАУ-ын хамтын ажиллагааны хүрээнд “Ногоон гарц” журмыг хэрэгжүүлэхээр болсон. Үүнийг хэрэгжүүлээд эхэлбэл нүүрсний экспорт нэмэгдэх байх. Гэхдээ одоо манайх төсөөлснөөсөө бага орлоготой учраас нөхөх шаардлагатай. Танаж болох зардлуудаа танах хэрэгтэй. Би Төсвийн байнгын хорооны гишүүний хувьд хөрөнгө оруулалтын зардлаа эрэмбэлэх тал дээр анхаарч ажиллана. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүнд түшиглэсэн. Тиймээс бидэнд боломж байгаа. Тухайлбал, энэ жил алт хамгийн өндөр үнэд хүрсэн. Хамгийн сүүлд авсан мэдээгээр дэлхийн зах зээл дээр алтны үнэ 1952 ам.долларт хүрсэн байна. Шинжээчид 2000 ам.долларт хүрэхэд ойрхон гэж үзсэн. Нэг хэсэг уналтад орсон зэсийн үнэ ч өсөж байна. БНХАУ-д вирусийн дэгдэлт намжсантай холбоотой эдийн засаг сэргэж, гангийн үйлдвэрүүд нь хэвийн ажиллаж эхэлснээр коксжих нүүрсний эрэлт нэмэгдсэн. Энэ нь манай улсын экспортод дунд хугацаандаа эергээр нөлөөлнө.
-“Ковид-19” цар тахал төсөөлснөөс удаан хугацаанд үргэлжилж байна. Дөнгөж сэргэж байсан манай эдийн засаг дахиад хүнд байдалд орчихлоо. Ирэх жилээс манайх бондын өрүүдээ төлж эхэлнэ. Бидэнд хангалттай нөөц хөрөнгө байхгүй шүү дээ. Өрийг өрөөр төлөх үү?
-Бид аль болох боломжоороо өрийн хэмжээг багасгана. Өрийг өрөөр төлөх нь энгийн үзэгдэл. Америкийн Засгийн газар хэзээ ч өрөө бүрэн төлж байгаагүй. Дандаа бонд гаргаж, өрөө төлдөг. Тэгэхээр өрийг өрөөр төлөх асуудлыг сөргөөр хүлээж авалгүй, аль болох улс орны эдийн засагтаа ашигтай хувилбарыг сонгох нь чухал. Хаана урт хугацааны, бага хүүтэй эх үүсвэр байна түүнийг нь олж, өмнө нь гарсан өндөр зардалтай бондоо дахин санхүүжүүлэх хэрэгтэй. Тодорхой хугацааны дараа эдийн засгаа өсгөөд үүнээс гарсан татварын орлогоороо зээлээ шат дараалалтай төлж дуусгах хэрэгтэй.
-МАН хөтөлбөртөө зээлийн хүүг бууруулах талаар тусгасан. Та мөн зээлийн хүүг бууруулах хэрэгтэй гэлээ. Үүнийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх боломж байна уу. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалж аж ахуйн нэгжийн орлого буурсан үед зайлшгүй анхаарах ёстой асуудал болов уу?
-Аливаа зүйлийг хурдан хугацаанд хийнэ гэдэг харьцангуй ойлголт. Гэхдээ банк санхүүгийн шинэчлэлийг хурдан шуурхай хийж, зээлийн дарамтыг бууруулахад анхаарч ажиллахыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд аль аль нь хэлж байгаа. Үүнийг бид шуурхайлах үүднээс судалгааны ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны удирдлага болон арилжааны банкны төлөөлөл, банк бус санхүүгийн байгууллагынхан, жижиг дунд үйлдвэрлэгчдийг хүлээн авч, санал солилцсон. Энэ долоо хоногт ч уулзалтуудаа үргэлжлүүлнэ. Энэ асуудлыг тал бүрээс нь судалгаатай шийдэх ёстой.
-Санхүүгийн зах зээлийн хөрөнгийн гол эх үүсвэр нь арилжааны банкуудад төвлөрчихсөн. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
-Арилжааны 13 банк бий. Нэгдүгээрт, эдгээр банкны хувьцаа эзэмшигчдийг тодорхой болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, шат дараатайгаар хувь эзэмшигчдийн төвлөрсөн байдлыг багасгах ёстой. Барууны томоохон орнуудад нэг хүн 20-30 хувь эзэмших хуулийн зохицуулалттай байдаг. Манайх ч бас ийм зохицуулалттай болох хэрэгтэй. Гэхдээ энэ нь дунд хугацааны ажил. Гуравдугаарт, системийн ач холбогдолтой томоохон банкууд цаашдаа хувьцаат компани болох хэрэгтэй. Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж, хөрөнгө оруулагчид үүнийг нь худалдаж авдаг байвал зүгээр. Арилжааны банкууд дампуураад байгаа нэг шалтгаан нь хувьцаа гаргахгүй байгаатай холбоотой. Учир нь хувьцаа эзэмшигчид ашиг сонирхлын зөрчилтэйгөөр өөрийн холбоотой юм уу, тусгай зориулалттай компанид зээл олгоод энэ нь бүтэхгүй болохоор банк нь санхүүгийн хүндрэлд ордог. Үүний нэг томоохон жишээ нь “Капитал” банк. Тиймээс арилжааны банкны санхүүжилтийг нээлттэй ил тод болгох хэрэгтэй.
-Зээлийн хүүг бууруулахад гаднын банк оруулж ирэх, эсвэл хадгаламжийн хүүг багасгах талаар ярьж байгаа. Банкир хүний хувьд аль нь манайд тохиромжтой гэж харж байна вэ?
-Хадгаламжийн хүүг механикаар бууруулсан хэд хэдэн жишээ дэлхийн улсуудад бий. Тухайлбал, БНХАУ-д төрийн өмчит банкууддаа хадгаламжийн хүүг бууруулах тушаал гаргасан байдаг. Харин манайд үүнийг Монголбанк шийднэ. Зээлийн хүүг бүрдүүлэгч гол эх үүсвэр нь мөнгөний өртөг буюу хадгаламжийн хүү. Одоогийн байдлаар төгрөгийн хадгаламжийн хүү 13-14, ам.долларынх 3-4 хувьтай байна. Тоо нь зөрүүтэй хэдий ч их хэмжээний хадгаламж эзэмшигчид ам.долларын хадгаламж эзэмших нь элбэг. Тиймээс ам.долларын хадгаламжийг багасгах хэрэгтэй. Үндэсний мөнгөн тэмдэгтээ гадаад валют болгож байгаа нь буруу. Банкны салбарын төлөөлөлтэй уулзаж байхад зээлийн хүүг бууруулуулах боломжтой гэж байна. Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, есөн хувьтай болгосон. Тиймээс энэ түвшин рүү ойртуулж банкууд зээлийн хүүгээ буулгах боломжтой юм. Банкны салбарын төлөөллөөс хэлж байгаа нэг зүйл нь одоо гаргасан жижиг, дунд үйлдвэрлэгчид зориулсан зээлээ бууруулахын тулд бага хүүтэй, урт хугацааны эх үүсвэр хэрэгтэй гэсэн. Үүнийг Монголбанк анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Харин гаднын банкны тухайд манайд олон банк орж ирэх гээд хүлээгээд байгаа биш шүү дээ. Ялангуяа цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, гаднын банкууд асуудал ихтэй байгаа. Тухайлбал, саяхан АНУ-ын томоохон дөрвөн банк их хэмжээний эрсдэлийн сан байгуулсан. Европын банкууд ч ялгаагүй. Энэ нь богино хугацаанд тухайн улсын эдийн засаг хүндэрч, зээлийн чанар муудах юм байна гэсэн хүлээлт бий болчихсон гэсэн үг. Манайд ч ялгаагүй ийм нөхцөл байдалтай байгаа.
-УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр таныг Нидерланд Улсын харьяалалтай гэх маргаан гарсан. Энэ талаар та албан ёсны байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Өрсөлдөгчдөө харлуулах гэсэн явуулга байсан. Бодлогоор өрсөлдөхийн оронд бие бие рүүгээ дайрдаг харамсалтай үйлдэл. Энэ нь тэгээд ямар ч үр дүн өгөөгүй. Шүүхэд гомдол гаргаж, асуудлаа шийдвэрлэсэн.
-Саяхан та банкны салбарын төлөөлөл болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчидтэй уулзахдаа авахуулсан зургаа тасалж, цахим сүлжээнд оруулсан байсан Яагаад тийм үйлдэл хийсэн юм бэ?
-Би түүнийг сайн анзаараагүй. Миний цахим хаягийг хөтөлдөг хүмүүс алдаа гаргасан байна лээ. Би үүнийг санаатай хийгээгүй. Бусад гишүүнтэйгээ хамтарч ажиллаж байгаа.

www.npost.mn


Сэтгэгдэл

б [64.119.26.146] 2020-08-07 12:34:31

Зурагтаар гарах, ярилцлага өгөх, нийгмийн сүлжээнд зарцуулах цаг чинь хэтэрлээ. Сонгууль дууссан. Онолдоод байлгүй ажлаа хий, хууль санаачил.

/*-*/ [49.0.212.4] 2020-08-06 12:53:40

Үхэр ооркууд та нарын үхэн хатан өмөөрч сонгож гаргаж ирсэн барууны тэжээвэр, барууны оронд урваад гарчихсан хулгайч шүү дээ

zochin [202.55.188.81] 2020-08-06 08:35:56

bankuud ix xemjeenii zeel uguud bdg getel ter mungu banknii mungu bas uuriin chin mungu bish shuu!!! mungutei xunii mungu!!! xadgalmjiin xuug buuruulbal xen ta nart munguu xadgaluulax boloo nuguu talaas chadax chadaxgui bolovsroltoi bolovrolgui yumnuud uursnuu undur xuutei zeel xiij daraa baknii buru gej bgaa mungu zeeleed xuugee tulj chadaxgui uursniix nn buru bolxoos munguu zeeluulsen xunii buruu yu xemjeendee amdaraa za!!!

[103.80.210.183] 2020-08-06 03:17:43

76 хангамж цалингаасаа татгалзаад, элдэв шуналаа дараад 4 жил өнгөрөхөд л өр маань бараг дууссан байх болов уу. 76 тэрбумтангууд тул ингэж болно оо доо.

би [202.70.44.46] 2020-08-05 01:43:41

мөнгө, санхүү, банк, зээл зэрэг нь улс орныг хөгжүүлдэг юм биш, үйллдвэрлэл ярина байгаа нөхөр товарищ, наад нүүрсний экспорт маягийн ажлыг захын эмгэн ч хийчихнэ, тулга тойрч сууж байгаад ч хийчихнэ, шинэ мэдээлэл алга, нөхөр минь хурдан шинэчлэгд, дараа дахиж битгий энийгээ давтаарай

Хан иргэн [202.126.88.236] 2020-08-04 23:21:37

Их хуралд гарсан илбээ хэрэглээд зээлийн хүүг энэ оноос буулгаж эхэл.

Зочин [66.181.187.189] 2020-08-04 23:14:48

хараж л байя. юу хийхийг чинь. өрийг боломжоороо багасгах гэдэг юм банкинд байдаг юм уу.

orlom [73.197.70.9] 2020-08-04 14:48:58

Ajilaa sain xiigeerei. Ard tymendee sanxyygiin medlegiig deeshlyylj yaj ajil xiixiig zovloj ix tysalsan. Odoo medsen syrsanaa ailgyi xiixiin toloo yav daa. Ovog deedsiinxee saixan Mongol oron byteex gej yavsan xysliig ni gyitseegeerei.

Зочин [119.40.102.2] 2020-08-04 14:32:21

Зүгээр л зайл

Зочин [112.96.197.184] 2020-08-04 14:30:59

Амараа ахаа одоо элдэв ярилцлага хэрэггүй дээ. Одоо дийлэнх хүмүүс тэр чигээрээ оюуны хоосролд орчихсон, бүх болохгүй бүтэхгүй амьдралын замнал нь бусдын буруугаас гээд тархинд нь суучихсан. Та амжилттай өөрчлөлт хийлээ ч тэриыг Амараө хийсэн гэж дараа нь санах ч үгүй, буян болог. Зүгээр л чимээгүй ажлаа хий, хүссэн мөрөөдсөн бүхэндээ хүр. Мөрөөдлөө алдаагүй шинэ залуу үеийнхэн байна, тэдэнд давах давааг нь бага ч болов хөнгөлж өг, тэгээд л болоо. Одоогийн зөвхөн маргаашийн талхаа бодоод тархи нь гашилсан, бололцоо нь хумигдсан гээд гаслаөд байгаө 10 хүний 2 нь ядаж амьсгаа аваад урагшаа алхаж амьдрал нь дээшлэх боломж олго. Тэгээд л болоо, тэгэхэд л тэд нүд нь нээгдээд шал өөр болно, бүх зүйл өөрчлөгдөнө. Амжилт! Одоо энэ 40 гарсан ирваа улсьөрчид шиг ТВ, сонин дээр цагаа үрэх ёстой хэрэггүй шүү. Ийм жишиг аргаас одоо тэнэг ард олон бүр залхчихсан байгаа.

Зочин [192.82.74.240] 2020-08-04 14:07:59

ХӨГИЙН БӨӨРӨНХИЙ ЮМ ЯРИХ ЮМ ДАА.

Zochin [109.89.151.254] 2020-08-04 13:21:59

Dongoj shineer ard tymnii songoltoor songogdchixood,chadlaaraa bolomjooroo gedeg ygnyydiig ashiglaad suuj baidag yasan oodgyi temtselgyi idevxigyi xyn be ?Ingeed yarij baigaa xynees yr byteeltei zyil garaxgyi ee !!!

zochin [202.55.188.34] 2020-08-06 05:29:43

chi yamar teneg hvn be mal min bolgono buteene gej bgaag oilgo mal min

Зочин [202.9.46.252] 2020-08-04 11:50:16

Sayahan l alaad ugnu talaad ugnu buhniig chadna geed baisan yaasan be odoo hiigeejee hulgaijaa

Zochin [122.201.24.231] 2020-08-04 11:30:42

Saikhan khudlaa yaridag gar. MAN-iin songuuliin khamag mungiig khiij ugsun gd shagnuulchilhaad suuj bgaa gee bz dee. Tyynees ajil erkhelsen gazar bolgoniigoo dampuuruulsan nukhur l gee bz dee chaavaas. Muu yumandaa garsh'san nukhur um shig bgaa um.

Зочин [176.63.23.193] 2020-08-04 10:14:54

За за олон юм ярих яахав. Гадаад улсын иргэншлийн асуудал чинь юу болсон бэ

Иргэн [66.181.161.84] 2020-08-04 10:10:04

Ярьсаар байгаад л 4 жил болдог шүү дээ. Өөрчлөгдсөн юм хаа байна. Зээлийн хүү буусан юм алга. Томчууд мөнгөө хадгалуулж хүүгээрээ хөлждөг гэдгийг банкир нэртэй энэ луйварчин мэддэг л байгаа даа. аль хэзээний тахимаа өгсөн улсуудад буруугаа тохоод л хээвнэг ярьсаар байгаа худалч хулгайч нарын нэг шүү

Zochin [59.153.114.77] 2020-08-04 09:48:47

Энэ одоо хэн бэ

zochin [66.181.178.139] 2020-08-04 09:12:59

30 jil yarigdsan "jijuuriin" buh ugiig tsugluulj tseejleed ahin dahin davtlaa.bankir hun ingedeggui um.olon ch um yaridaggui. Hedhen toon dotor l yaridag.Bor halzan honi min gollandaas irgenshiliin chin talaarhi bichig chin irne gej humuus bicheed baisan.Asuudal chin duusaagui baigaa.Ushuu olon um ilrene gej uchir meddeg humuus helsen shuu dee

Зочин [66.181.176.153] 2020-08-04 08:47:39

худлаа мэдэмхийрэхээ боль. чичадахгүй. 4 жилийн дараа яг ийм юм яриад байжбайна. мөрийцсэн ч болно мөрийцөх уу Амартүвшинээ

Хан-Уул [150.129.141.189] 2020-08-04 06:19:49

Хан-Уулыннхан дэмжээгүй бхадгараад ирсэн Гадаадын иргэн. Гэмт хэрэгт хийгээд шууд нутагруугаа явна. Хэн хохирох вэ?

Зочин [202.9.46.115] 2020-08-04 05:47:27

Нусан таглаа

Зочин [212.95.5.41] 2020-08-04 05:39:15

Holland Zahluu ard tumen sain hulhudah baihdaa

Зочин [139.5.219.51] 2020-08-04 05:33:01

Xaxaxaaa

ок [59.153.115.41] 2020-08-04 04:29:50

30 н жил ярьсан юм л ярьж байна, бүхэл бүтэн УИХ гишүүн болчихоод , 7н буудлын Должин эмээ шиг л юм ярих юм, ямар ч төлөвлөгөө, стратеги байхгүй, яг ингэнэ тэгнэ гээд сайхан сайхан амлалт өгөөд, нэг насан биенд хүрсэн хариуцлагатай хүний үг биш, нэг ингэж магадгүй, тийм байна, ингэх хэрэгтэй, ингүүл зүгээр гэсэн новшийн хүмүүс их хуралд сонгогдох юмаа, оймсоо хүртэл гомо оймс сонгодог хүн , улс орныг зөв тийш нь удирдах уу аан

Зоч [66.181.161.57] 2020-08-04 03:52:42

Энэ нөхөрт итгэхэд ч бэрхтэй дээ!!. Хэсэг хугацааны дараа өр хоёр дахин нэмэгдэнгүүт өө ийм юм байдаг юм, АНУ маш их өртэй мөртөө одоо хүртэл төлж бараагүй л байна. Манайх газар нутгаараа төлсөн ч газар байгаа юм чинь гэж чадах л нөхөр шүү!!!!..

зочин [49.0.223.24] 2020-08-04 03:39:51

Гадаадад ч Монголдоо ч Банкны талаар сайн юм хийгээгүй гээд АНУ -аас Батмөнх, Монголоос Хасын Ганхуяг нар энэ нөхрийн талаар ярьсан бичсэн. Ичихээ больсон нөхөр шүү

Иргэн [66.181.161.54] 2020-08-04 03:26:24

Өрний цаана бүтээх үйл ажиллагаа явагддагийг мэддэг болов уу. Арга хэмжээний цогц төлөвлөгөө байхгүй ,цээжний пангаар ярьж байгаадаг шүү.

Зочин [66.181.183.141] 2020-08-04 02:25:07

Очсон газруудийнхаа ажилыг нураадаг гар нураагаад л эхэллээ дээ

Зочин [192.82.76.211] 2020-08-04 01:59:53

Юу гэж худлаа шаагаад байнаа. Хүн стресдүүлээд

МАХН [27.123.214.2] 2020-08-04 01:20:10

НЭГ ИЙМ ХУЖАА ХҮҮХЭЛДЭЙ ШИГ ЗАЛУУС ГОЁ ШААНА ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАТЛАГДСАН ОНОЛ

Зочин [57.73.48.37] 2020-08-04 01:35:25

Chinii hairt Ganbaatar popiin haan yostoi onolch medehgui tolgoind orson yumaa shaadag gar

Зочин [192.82.76.138] 2020-08-04 01:07:30

Хятадаас нэмж битгий зээл аваарай өрийн дарамтад орсноос ядуу хэвээрээ үлдье бас монгол банкны своп хэлцлээр авсан зээлийн буруутай эзнийг шалгаж олоорой энэ ажлыг хийвэл гишүүн гэж үзнэ

Зочин [202.55.188.87] 2020-08-04 00:40:15

Гишүүнээ орон сууцны зээлийн хүү хэзээ 4 болох вэ.

Зочин [112.96.197.184] 2020-08-04 14:33:37

Доллар, юанаар юм худалдаж авахаа боль, тэгэхээр аяндаа болно. Бас мөнгөө тас зуугаад хэмнэ тэгээд л тэр.

Зочин [122.201.24.158] 2020-08-04 00:37:16

huugee hurdan buulga hudlaa sudalj baina ene ter shaltag hereggui olon jil mongo huulegchdiin erh ashigiig hamgaalsan shuu ard irged ydarsh orond orj baina ......


36 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.