УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлаа хүлээн авлаа

Aдмин / Нүүр

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2020.08.05/ ээлжит хуралдаанаар Дагвадоржийн Дэлгэрсайханыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томиллоо. Тэрбээр Монгол Улсын Техникийн Их Сургуулийг 1997 онд бакалавр, 1999 онд магистр, 2011 онд докторантаар тус тус төгссөн, компьютерийн программ хангамжийн мэргэжилтэй ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар 2016 оноос хойш ажилласан.

Засгийн газрын тогтоолыг ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмар танилцуулж, улсын бүртгэлийн байгууллагын тамгыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.

Ажлаа хүлээн авах арга хэмжээнд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын газар, хэлтсийн дарга, албан хаагчид оролцов.

Эх сурвалж: УБЕГ


Сэтгэгдэл

зочин [122.201.19.99] 2020-08-06 05:02:46

Нямдоржийн тэжээмэл гөлөгнүүд их хол явж байнаа Баасандорж Нямдорж өвөөг одоо Хүрэлсүх айсандаал тэжээдэг байх

Иргэн [66.181.161.54] 2020-08-05 11:34:28

Бүртгэлээ зөв хийж байх хэрэгтэй шүү. Сонгууль болохоор баахан зомби үйлдвэрлэдэгээ зогсоох хэрэгтэй .

Зочин [176.63.23.193] 2020-08-05 09:02:52

Мягмар гэж Б.Энхбаярын салшгүй өвөр түрийний найз Оюун-Эрдэнийн дэргэд оччихсон ямар санаа агуулж байна

Зочин [202.179.21.213] 2020-08-05 08:37:30

Дээгий даргад баяр хүргэе


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.