Н.Лхагвасайхан: Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүст хариуцлага тооцохгүй

Aдмин / Хууль

Тусгай үүргийн онгоцоор ирэхдээ эсэргүүцлээ илэрхийлсэн хүмүүст Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох болсон гэх мэдээлэл цахим орчинд тараад байна. ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан: Тусгай үүргийн онгоцоор ирсэн хэсэг хүмүүс шинжилгээний дээж өгөхгүй гэж ХӨСҮТ-ийн ажилчдыг эсэргүүцэж ажилд нь саад учруулсан тохиолдол гарсан. Мөн тусгай үүргийн онгоцоор ирж байгаа хүмүүс тусгаарлах байраа голохоос эхлээд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах эсэргүүцэх үйлдэл гаргаж байна. Үүнд хариуцлага тооцох шаардлагатай. Хамгийн гол нь дүрэм журам зөрчсөн тохиолдолд л хариуцлага тооцох асуудал яригдаж буй. Тэрнээс иргэд дүрэм журам зөрчилгүй, уриа лоозонгоо бариад эсэргүүцлээ илэрхийлэх үйлдэл нь өөрөө хүний эрхийн асуудал учраас огт хариуцлага тооцно гэж яриагүй" гэв. Харин Сөүл-Улаанбаатарын онгоцоор согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс ирсэн эсэхэд тэрбээр “Тусгай үүргийн нислэгээр согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс ирсэн тохиолдол байдаг. Гэхдээ тэр асуудалд бид арга хэмжээ тооцохгүй. Учир нь тэд дүрэм журам зөрчиж, ноцтой асуудал үүсгэхгүйгээр тусгаарлах байрандаа очсон" гэсэн хариулт өглөө.


Сэтгэгдэл

Оюун. [43.228.130.231] 2020-08-09 10:37:12

Би Солонгосоос ирээд 10 хонож байна. АМАР буудалд маш боломжийн аятайхан, хоол унд үйлчилгээ сайн байна. Энэ буудлын хамт олон болон УОК ын бүх хүмүүст баярлалаа. Мөн Солонгос дахь элчин сайдын газар, МИАТ ийн бүх хүмүүст бас давхар баярлалаа.

Иргэн [73.63.133.127] 2020-08-08 15:05:52

Тусгаарлах байрны зарим нь аймшгийн байна гэж сошиалаар яваад байгаа шүү дээ. Юу гэж дандаа гадаадаас ирэгсэдийг буруутгаж байдаг юмбэ. Адилхан мөнгө төлөөд асар их ялгаатай байранд оруулж байгаа биздээ. Тусгаарлах байрны асуудлаа зохицуулах хэрэгтэй. Хоосон буудлуудаа ашиглаач. Ийм л зүйл дээр төр төмөр нударгаа үзүүлээч.

Иргэн [117.111.14.174] 2020-08-08 06:54:34

Мунгийг нь авсан болоххор яаж хариуцлага тооцох вэ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.