Улсын заан М.Бадарч: Гарьд цолны даваанд гарахад наадмын түрүү хажууханд л харагддаг юм байна
Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Монгол Улсын шинэ заан Мягмарын Бадарчтай ярилцлаа.
-Улсын заан цолд хүрсэн танд баяр хүргэе. 512 бөхийн барилдаанд их шөвөгт шалгарч улсын заан цол хүртэнэ гэдэг амар ажил биш. Энэ наадмаар ийм том цолд хүрнэ чинээ санаж байв уу?
-Өдрийн сонины уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Энэ жил бэртэл гэмтэлгүй, бие хөнгөхөн, бэлтгэл сайхан таарсан шүү. Том цол бодож нервтехгүй өөрийнхөөрөө сайхан барилдсан. 512 бөхийн барилдаанд долоо давж улсын заан цол хүртэж дүүрэн сайхан наадлаа. Миний бага байхад зургаан залуу зааны өрсөлдөөн монгол бөхийг чимдэг байлаа. Манай голынхон ч бүгдээрээ залуу заануудын барилдааныг шимтэж үзнэ. Тийм ч учраас улсын заан цол хүртвэл мөн ч сайхан юм даа гэж боддог байсан маань сая биеллээ оллоо, сайхан байна. Том цолны энд хүрч барилдах үүрэг хариуцлага дагаад ирж байна. Улсын заан цол хүртсэн хүн чинь доогуур даваанд унаад байж болохгүй. Том цолны нэр хүндийг өргөж явахын тулд илүү хичээж хөдөлмөрлөх үүрэг хариуцлага надад ирлээ. Эхлээд батлах, цаашлаад ахиулахын төлөө өөрийгөө дайчилна даа. Намайг дэмждэг, давахад баярладаг ямар олон хүн байдгийг өнгөрсөн наадмаар ухамсарлалаа. Олон хүнийг баярлуулахын төлөө л хичээнэ дээ.
-Өнгөрсөн өвөл нэгдүгээр сараас хойш заал танхимын барилдаан зохион байгуулагдаагүй. Баяр наадмын бэлтгэлээ хэрхэн базаав?
-Формоо хадгалахын тулд гэрийн нөхцөлд хүчний бэлтгэлээ түлхүү хийсэн. Хааяа нэг нууцаар зааланд барилдааны бэлтгэлээ базаана. Дан ганц хүчний бэлтгэл хийгээд байвал барилдааны мэдрэмж алдагддаг сөрөг талтай. Өнгөрсөн наадмуудаар унасан барилдаанууддаа дүгнэлт хийж жингээ хассан. Барилдааны мэдрэмж ч илэрхий нэмэгдсэн нь амжилтад маань эергээр нөлөөллөө. Наадмын бэлтгэлд ч “Бөх билэгт” дэвжээнийхэнтэйгээ эрт гарсан. Багш нартайгаа алдаа оноогоо зөвлөж тухай бүрт нь засч залруулж байлаа.
-Наадмын барилдаануудынхаа талаад ярихгүй юу. Тавын даваанд Увс аймгийн арслан Н авааны Хүрэлсүхийг амлаж барилдсан. Залуу арслангаас ямар хий зай харж амлав?
-Хүрэлсүх бид өмнө нь цөөн удаа таарч барилдаж байсан. Шуудганд хүрч барилдана гэж төлөвлөж байлаа. Давхар шуудагны барьц аваад түрэхэд Хүрэлсүх тосгуулаад хавирч байсан. Мэхийг нь мэдэрсэн учаас биеэ суллаад дээр нь туссан.
-Шинэ начин Х.Цогтгэрэлийг амласан барилдаан олны анхаарлыг татаж байсан. Хөмөрдөг хүнийг л хөмрөөд давж байна лээ. Барилдаанаа хэрхэн төлөвлөж гарав?
-Х.Цогтгэрэл бид нэг үеийн аймгийн арслангууд. Олон удаа таарч барилдаж байлаа. Гол төлөв би хаяж байсан. Барилдааныг нь сайн мэддэг учраас л амласан хэрэг. Сугадахад нь элэг бүсдэж хөмрөөд давсан. Барилдааны явцад өөртөө итгэлтэй тайван байсан. Ер нь бэлтгэл сайн байхад сандарч тэвдэх асуудал гардаггүй юм билээ.
-Заан цолны даваанд улсын арслан Р.Пүрэвдагва аймгийн арсланг тунаагаад таныг амлаж байна лээ. Нутгийн арслантай хийсэн барилдаан ямар болов?
-Арслан хөдөлгөөнтэй хүнийг амлаад дэмий гэж бодоод л Б.Зоригтбаатарыг үлдээж, намайг авсан болов уу. Хоорондоо олон барилдсан болохоор надад ч амар байсан. Алдаа гаргалгүй өөрийнхөөрөө барилдаж хүчтэй арсланг давж заан цолны босго алхсан.
-Наадмаар хойш арслантай уулзсан уу та?
-Амжаагүй л байна. Утас руу хэд хэд залгахад холбогдохгүй байна лээ. Хөдөө амарч яваа байх.
-Улсын гарьд цолны даваанд улсын аварга Н.Батсуурьт амлуулж хүч үзсэн. Аваргатай хийсэн барилдааныхаа талаар ярихгүй юу?
-Аваргын бэлтгэл гойд сайн байна лээ. Мэхэндээ тэсрэлттэй, тун ч их бяртай байсан. Дээрээс нь барилдаанаа зөв тооцоолдог, алдаа гаргадаггүй онцлогтой бөх. Даваа ахих тусам л биедээ түүргүй сийрэгхэн барилддаг. Миний хувьд бөхийн өлгий нутгаа төлөөлөөд улсын наадмын өндөр даваанд гараад ирэхэд сайхан байдаг юм билээ.
-Шинэ заан нутагтаа очиж амжсан уу. Хэрхэн хүлээж авав?
-Наадмын дараа очоод цөөхөн хоног амраад ирсэн. Архангай аймаг дархан аваргатай, аварга, арслантай бөхийн өлгий нутаг. Заан болоод очиход нэг их сүржигнэхгүй байна лээ (инээв). Магадгүй надаас илүү том амжилт хүлээж байгаа болов уу.
-Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор 1024 бөх барилдана. Энэ цагт ид барилдаж байгаа бөхчүүдийн тухайд цол чимгээ ахиулах том боломж байх...Таны хувьд энэ их ойн босгон дээр цолоо ахиулж байдаг бэлгэшээлтэй л юм даа.
-Тийм шүү. Том боломж. Ашиглахын тул наадмын дараахнаас л бэлтгэлдээ орсон. Энэ бэлтгэлийн формоо унагалгүй хадгалж байгаад их ойд зодоглох зорилго тавьж байна. Улсын заан цол хүртэхэд тав болон зургаагийн давааны тунаанаас гарчихаж байгаа юм.
-Анх 2012 оны улсын наадмын сорилго барилдаанд Архангайн Бадарч гэж залуу Бөхийн өргөөнд шуугиулж байсныг тод санаж байна. Заал танхимын барилдаанд анх удаа гарч барилдсан нь тэр үү?
-Хот ирж бэлтгэл хийхдээ заал танхимын барилдаануудад тэр гарч барилддаггүй байлаа. Сумын цолтнуудын барилдаанд цөөн удаа гарч барилдсан. 2012 оны хавар сумын начин цолтой залуу улс аймгийн цолтнуудын барилдаанд аманд гарч байсан маань санаанаас гардаггүй юм. Наадмын сорилго барилдаан байсныг ч хэлэх үү. Бөхчүүд бэлтгэлдээ гарчихсан бие нь чангарчихсан, их л сүртэй харагдаж байсан. Оноолтоо сонсоод сууж байтал Баян-Өлгийн улсын начин Б.Баатарцолтой оноолт таарсан тухай зарлаж байна. Өөрийнхөө хэмжээнд бэлтгэл сургуулилт хийчихсэн байсан учраас тэгж их тэвдээгүй. Барилдаад давчихлаа. Харин хоёрын даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнтэй оноолт таардаг юм. Шинэ гарьдтай тухайн үед яаж барилдсанаа одоо хэр нь сайн санадаггүй юм. Нэг мэдэхэд л туг тойрч байсан. Бөхийн өгөөнд цугласан олон уухайлаад л мөн ч сайхан байсан шүү. Том урам авч билээ. Тэр барилдаанд О.Хангай харцага сумын заан цолтой сайн барилдаж улсын заан Б.Соронзонболдоор хоёр давж байсан.
-Дараахан нь аймгийнхаа наадамд очиж барилдаад түрүүлсэн байх?
-Улсын том цолтой бөхчүүдийг давсныг маань нутгийнхан зурагтаар харсан юм билээ. Нутагтаа очиход тэр хавиар л хөл хөөр болж байсан. Гэтэл сумын наадамдаа түрүүлж заан болно гэж барилдаад гурвын даваанд уначихдаг юм. Манайхан ч “Гадны бөхөд түрүү алдлаа. Олигтой барилдсангүй” гээд их зэмлэж байна. Миний шар хөдлөөд тайван ч сууж чаддаггүй. “Нөгөөдөр би аймгийн наадмд түрүүлнэ” гэж том ам гарчихлаа. Хэлсэн амандаа ч багтаж аймгийн арслан Б.Мөн-Эрдэнээр долоо давж түрүүлсэн. Нүүр бардам сумандаа очиж билээ. Одоо эргээд бодоход сайхан байдаг юм. Сая наадмаар Б.Мөнх-Эрдэнэтэйгээ дөрвийн даваанд оноолт таарч барилдаад давсан. Өмнө нь миний харцага цол хүртдэг наадмаар мөн таарч барилдаж байсан.
-Таны ах нар, тэр дундаа ээж тань их баярласан байх даа?
-Анх бөх болно гээд хөдөө гэрээсээ цүнхээ үүрээд гарахад ээж маань тун ч дургүй байж билээ. Аймгийн арслан цол хүртээд гэртээ очиход “Одоо болно. Том цол хүртсэн юм чинь ирж малаа малла” гэж хэлж билээ. Тухайн үед ээждээ “Би улсын том цол заавал авна” гэж амлаж байсан аа мартдаггүй юм. Намайг улсын цол хүртсэнээс хойш л дэмждэг ойлгодог, барилдааныг маань анхаарч хардаг болсон юм даа, ээж минь. Одоо би ээжтэйгээ хамт амьдардаг юм. Бэлтгэлээ тараад харихад ээжийн хоол цай мөн ч сайхан шүү дээ. Ах нар маань бүгд сум орон нутагтаа барилддаг цолтой бөхчүүд. Намайг бодвол уртай барилддаг улс бий. Би ч тулж зогсохоос илүү унасан ч давсан ч хамаагүй уран хурц барилдаан үзүүлэхийг зорьдог юм. Үзэгч дэмжигч нар бөхчүүдээс уран барилдаан л хүлээдэг шүү дээ. Нэг бол тойрч зугтаад, үгүй бол тулж зогсоод байж болохгүй. Үзэгчдээ хүндлээд үзүүштэй барилдаан гаргах нь бөхчүүдийн үүрэг гэж боддог юм.
-Таны хувьд гарьд цолны өндөр даваанд гарч барилдлаа. Ер нь наадмын түрүү хэр хол харагдаж байх юм?
-Даваад гарьд цол, дахиад ганцхан давахад л улсын арслан цолд хүрнэ шүү дээ. Хажууханд л харагддаг юм билээ. Анх аймгийн арслан цолтой улсын наадамд барилдаад тавын даваанд Х.Мөнхбаатар арсланд уначихаад улсын цолгүй үлдлээ гэж шантрах бус жаахан хичээхэд л улсын цол дэргэд байна шүү гэж өөртөө хэлж байсан. Сүүлд Э.Оюунболд аваргад мөн начин цолны даваанд унаж байсан. Жаахан хөдөлмөрлөхөд л улсын цол хүртэх юм байна гэж өөрийгөө хурцлаад л өнгөрсөн. Удсан ч үгүй улсын наадамд зургаа давж улсын харцага цол хүртсэн дээ. Өнгөрсөн наадмаар заан цол хүртлээ. Миний хувьд бүх зүйлээ золиосолж бэлтгэл сургуулилтаа базааж байна. Нэгэнт амьдралаа зориулсных оргилд гарна л гэж зүтгэж байгаа. Надаас шалтгаалах нөөц бололцоо юу байна тэр бүгдийг л дайчилна. Зөв явахад болох байлгүй дээ. Болох байлгүй дээ.
-Таныг улсын заан Д.Хишигдорж бөхийн замд хөтөлсөн гэл үү?
-Би зургаан ахтай нэг дүүтэй. Тусд ороод л ах нартайгаа дээлний сугаа ханзартал ноцолддог байлаа. Эхлээд ч насны зөрүү гараад ах нартаа унана. Сүүдээ гол төлөв давдаг, даваад сум овооны наадамд барилддаг, боломж нь олдвол түрүүлчихдэг болсон. Миний дээд талын ах Д.Хишигдорж заантай уулзаж “Дүүгээ бөх болгомоор байна” гэж хэлсэн юм билээ. Ингээд заантай уулзахад гайгүй барилдчихаар итгэл төрүүлсэн юм байлгүй, хот ирж бэлтгэл сургуулилт хийхээр болсон.
-Сумын наадам сэтгэлд тод үлддэг шүү дээ. Анх аль сумын наадамд барилдаж ямар цол хүртэж байв?
-Сумын наадам сайхан шүү. Анх ээжийнхээ төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын наадамд үзүүрлэж сумын начин цол хүртэж байлаа. Сүүлд улсын харцага болчихоод дараахан нь очиж барилдсан. Бөхийн амжилтын гараагаа эхэлж байсан дэвжээндээ улсын цол хүртээд очиход мөн ч сайхан сэтгэлд дотно санагдаж байж билээ. Жаахан хүүхэд яаж барилдаж байсан маань нүдний өмнө харагдаад л.
-Бөхийн удамтай юу?
-Аав, ээжийн аль аль талдаа удамтай. Ээжийн талд Их монгол Шаравжамц аварга байсан юм билээ. Аавын талд орон нутагтаа сайн барилдаж явсан цолтой бөхчүүд бий.
-Энэ цагийн бөхчүүдэд үлгэр дууриал болж буй дархан аварга Г.Өсөхбаяр “Бөх билэгт” дэвжээний бөхчүүдтэй наадмын бэлтгэлд хамт гарч алдаа оноог нь хэлж байгаа харагддаг. Тэр их бөхийн нөмөр нөөлөг их биз. Наадмын өндөр даваанд гарч барилдах бололцоотой нутгийн дүүдээ өндөр аварга юу захидаг вэ?
-Нөмөр нөөлөг их шүү. Дэвжээний бөхчүүдээ их хурцална. Бэлтгэлээ сэтгэлээсээ хий, бүх боломжийг алдалгүй ашигла гэж зөвлөдөг юм.
-Энэ жилийн наадмаар шинэ аварга цолтон төрлөө. Шинэ аваргын талаар?
-П.Бүрэнтөгс аварга анх 2012 онд аймгийн арслан цолтой улсын наадамд түрүүлж шинэ мянганы гайхалтай түүх бүтээж байсан мундаг бөх. Улсын наадамд түрүүлснээсээ хойш найман жилийн хугацаанд өндөр ачаалалтай бэлтгэл хийж энэ хэмжээнд барилдаж байгаа нь түүнийг ямар хэмжээний бөх болохыг илтгэж байгаа хэрэг. Энэ жилийн тухайд бэлтгэл нь онцгой сайн байна лээ.
-Тэр жилийн наадмаар наадмаар улсын арслан Ц.Содномдорж заан цолны даваанд таныг давчихаад их баярлаж байгаа харагдсан. Тэр барилдааны талаар хуучлахгүй юу?
-Заан цолны даваанд анх удаагаа гарч барилдсан минь л тэр л дээ. Содном арслан хавирахад нь шуудгаа тавиад дараад уначихъя гэж тооцоолсон юм. Гэсэн ч гарандаа хөшигдөөд уначихсан. Сургамжтай барилдаан болсон шүү.
-Та “Нутгийн буян” группийн нэр дээрээс барилддаг бил үү?
-Арагшаа санаа зоволгүй бэлтгэл сургуулилтаа базаана гэдэг амжилтын үндэс байдаг. Ийм боломжоор хангадаг “Нутгийн буян” группийн захирал Л.Бат-Орших ахдаа, гэр бүлд нь талархаж явдагаа хэлье.
-Архангай аймгийн Цэнхэр сумаар зарлуулж барилддаг. Таны төрсөн нутаг уу?
-Тийм. Би Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт Орхон голын эхэнд гэртээ төрсөн юм билээ. Боломж л гарвал нутагаа зорьдог. Сая наадмын өмнө төрсөн бууцан дээрээ очоод ирсэн. Унасан газраа эргээд буцахад ч бодол санаа цэгцрээд сайхан байдаг юм билээ.
ӨДРИЙН СОНИН ОЮУНХҮҮГИЙН ДАШНЯМ
Сэтгэгдэл
qxhgfmmhh [175.5.153.230] 2022-11-11 03:14:22
Мэдээ.МН [url=http://www.g6u63n5f3593b545ufw2v58me6nej3cis.org/]uqxhgfmmhh[/url] qxhgfmmhh http://www.g6u63n5f3593b545ufw2v58me6nej3cis.org/ <a href="http://www.g6u63n5f3593b545ufw2v58me6nej3cis.org/">aqxhgfmmhh</a>
Abrttib [195.2.67.223] 2022-03-15 07:51:37
<a href="https://t.me/filmfilmfilmes/16">Человек-паук Вдали от дома</a>
Aberttib [195.2.67.223] 2022-03-05 10:47:20
скільки триватиме війна <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">коли почалась друга світова війна</a> коли закінчиться війна
АААkprlhey [178.158.70.35] 2021-11-02 06:55:06
Некероване кохання 14 серія <a href="https://bit.ly/2ZNemN0">Некероване кохання 14 серія</a> yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:07:50
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:07:50
Зочин [103.9.90.130] 2020-08-13 02:25:32
Аатай бол аатай өөртөө итгэлтэй ийм хүн юм дуулгана даа , аргагүй л сайн бөх улсад хэд түрүүлэх байлгүй дээ амжилт хүсье. Архангайн бөхчүүд агуу шүү , жаахан хөдөлмөрлөчихвөл наадмын торгон дэвжээг эзэгнэнэ дээ энэ бол цаг хугацааны л асуудал
Зочин [192.82.70.230] 2020-08-10 06:12:01
Ямар онгироо, сагсуу явдаг жорлон бэ, заан болсоноо хаан болсон гээд ойлгочихож тэнэг чинь
Дудран [64.119.21.134] 2020-08-11 13:26:19
Өө муу дудран. хэзээ монгол хэл сураав чи. Аятайхан байгаарай. Монгол бөхийг доромжилдог шаахайны ул минь зүгээр яваарай.
Зочин [192.82.65.120] 2020-08-10 09:29:19
Увсын илжиг бололтой чи
Зочин [103.14.37.6] 2020-08-10 02:27:57
100 жилээр түрүүлэх нь ч баараггүй л дээ
Zochin [174.237.13.100] 2020-08-10 02:27:03
Neg l byar tenheeee shutsen ulsuud! Tarhiniiii chadal shutsen ard irgedtei boloh yumsan
Zochin. [202.126.89.44] 2020-08-10 00:55:09
Ariin saihan hangain buyn hishig irnee.zov yvbal zoolon horvoo.Setgel tsagaan..sanaa tsailgan,lhel amnaas hol,eejiigee hairlaj,uul usaa hundelj yvbal avargiin tsol oirhon bna.
Зочин [202.126.90.141] 2020-08-09 06:11:23
Жигдхэн сайхан бие галбиртай сайн барилдаж байгаа бөх өө. Амжилт хүсье ээ. Аварга болоорой.
Ц.Цэдэнбал Увс аймаг [66.181.161.18] 2020-08-09 05:52:56
Цаашид амжилтаа бататгах,ахиулах боломжтой,сэргэлэн,авхаалжтай,элдэв маргаан хэрүүлээс хол,хийморьтой залуу.Чамд талархаж дэмжиж явдаг.шүү.
Зочин [202.126.89.35] 2020-08-09 05:11:43
Энэ жил наадмаар их сайн барилдсан. Амжилт хүсье. Ёооё тэр Архангайн Пүрэвдагва арслантай барилдсан барилдаан ямар дарамттай барилдаан боловоо. Барьц сонгох гэж ёстой нэг лай болсон. Пүрэвдагва чинь яасан ч үглээ юм. Зогсоо зайгүй үглээд барьцаа ч барилцахгүй үглэж үглэж нэг юм унаж чих амарсан даа. Найгүй үглээ хэрүүлч арслан юм байна лээ Пүрэвдагва чинь.
Зочин [202.126.88.200] 2020-08-09 01:43:58
Манай Бадарч явнаа. Амжилт хүлээгчдийн итгэл сэтгэлийг мэдэрсэн бна.
Зочин [66.181.161.68] 2020-08-09 01:34:30
Amjilt husii awraga bolooroi
Зочин [192.82.69.73] 2020-08-09 00:23:54
Өөө бас сагсуу талдаа нөхөр байна. . . .
Зочин [192.82.65.120] 2020-08-10 09:30:49
Увсын илжиг
Зочин [202.126.89.25] 2020-08-10 06:54:36
Zugeer l bnsde,uu sev haigaad l bval amidral chn neg toirogt orno shu
Зочин [202.126.88.173] 2020-08-09 05:03:49
Buh hvn jaahan aarhuu baisan ni deer...
Зочин [202.126.89.186] 2020-08-09 02:07:57
Юмыг дандаа хар талаас нь харах дэмий
Zochin [174.221.6.172] 2020-08-08 18:11:42
Delhiiin oyun uhaaaniiiii temtseend yalalt baiguuulsan, turuuulsen, shinjleh uhaaand nereee gargasan daruuuhan, chimeegui erdemted sudlaaachiddaaa hezeee bair mashin ugdug boloh yum boldoooo.... mongolchuudaaa gej....
Улаангом [150.129.140.104] 2020-08-08 16:14:41
Аврага болоороо дуу хуу хичээгэррээ
badma [192.82.76.87] 2020-08-08 13:21:57
Дархан аварга болоорой амжилт хүсье
Зочин [202.9.40.174] 2020-08-08 12:39:45
Арын хангайн аваргын буухайг үргэлжлүүлээрэй. Эрүүл энх, амжилт хүсье. Зөв явбал зөөлөөн зөөлөн замбуулин даа.
багш [66.181.179.43] 2020-08-08 10:49:01
Зөв явбал Зүлэг ногоон дэвжээ. эвээлээ хайрлана аа хүү минь
Зочин [103.120.66.68] 2020-08-08 09:06:17
Улсын менгений топ хулгайч Жэнкотой зургаа авахуулж. Темер зам барина гэж 2 удаа хулгайлсан 1 их наяд 600 тэрбум тегрегийг Жэнко хулгайлсан. Жэнког огцруулж, улсаас хулгайлсан бvxнийг нь телvvлж, шоронд хийх хэрэгтэй! АН дотор 21 онд еертэй нь Еекийг сонгуульд ерселдеж магадгvй АН-ын анхдагчдыг хилсээр ял егч улс терийн хоригдолтой Монгол улс болгосон Жэнко! Алуурчин Жэнко Монголыг ШХАБ-д элсvvлэх нэрээр зарж, хятад-чеченийн эрлийз эхнэр, xvрлийз хvvxдvvдээ дагуулаад хужаа найз Симийн нутаг руу зугатна.
Зочин [192.82.65.120] 2020-08-10 09:32:00
Эргүү илжиг юм аа ккк
chi Saihanbileg uu?... [31.32.212.183] 2020-08-09 16:33:50
chi odoo yamar haisaa setgegdel geechee bichdeg damsig be?....Jenkog oniloo yu?hynd dytagdal baij bolno!huniig muulaj bolohgyi!syymjlej l bolno!gehdee eert ni hyral hel l dee;olon tymnii ynsdag ene yed helj baigaa ni chi eeree byryy bna!chamd taalagdah albaggyi syy!
Зочин [66.181.161.27] 2020-08-09 05:07:21
Tenegt
Irgen [139.5.218.234] 2020-08-08 08:47:23
Hoorhon, yag uneneese yarisan bn kkk. Avarga bolooroi
Зочин [202.21.107.85] 2020-08-08 04:50:49
Сайн залуу байна. 100-н жилээр түрүүлэх болтугай! Ар, Өвөрхангайн залгаа нутагтай хүн байна. Мөн ч сайхан Хангай даа!
А ганбодд [66.181.161.118] 2020-08-09 04:20:10
Орхоны эхэнд төрсөн хүү алзахгүй олонтойгоо явдаг чамайг би дэмждэг
Ard [202.126.89.170] 2020-08-08 02:57:49
Ар халхын сайн Аварга болоорой! Амжилт.
Зочин [64.119.23.4] 2020-08-08 02:15:44
khuchiig uzen barildsan bukhchuudiin neg Avarga bologee
Иргэн [66.181.161.119] 2020-08-08 01:35:36
Амжилт гаргаж арслангийн цолд хүрээрэй
Зочин [66.181.161.22] 2020-08-08 01:03:02
Zuv bodoltoi , zuv zaluu baina. Arslan bolooroi