Н.Алгаа: Хувийн өмчийг хураана гэхээр алга ташаад байгаа биз, эрх баригчид нийгмийн сэтгэл зүйг бэлдэж байна
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаатай ярилцлаа.
-Уул уурхайн лиценз хураана гэсэн мэдэгдлийг эрх мэдэлтнүүд давтамжтай хийх боллоо. Уул уурхайн лиценз олголт, ер нь энэ салбарын суурь нь анхнаасаа буруу хэлбэрээр тавигдчихав уу, эсвэл өөр шалтгаан байна уу?
-Монголчууд ижил гараанаас эхэлсэн шүү дээ, ерэн онд.
Социализмын үеийн үйлдвэрүүдийг яарч хувьчлах шаардлагагүй байсан гэх мэтээр ярьдаг л даа. Гэхдээ социализмын үеийн үйлдвэрүүд зах зээлийн нөхцөлд тохирч, хувирч ажиллаж чадахгүй байсан. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь хэн авах вэ гэдгээс эхлээд асуудал нь үүсэх байсныг учир мэдэх хүмүүс гадарлана.
Тэр үед хувьчлагдаад өнөөдрийг хүртэл ажиллаж яваа үйлдвэрүүдийн хувьд эзэд нь хоёрдогч зах зээлээс цэнхэр тасалбар цуглуулж байж авсан. Үүний дараа томрох бололцоотой ганц салбар гарч ирсэн нь геологи, уул уурхайн салбар. Хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс илүү томрохын тулд уул уурхай руу орсон. Өөр төрлийн үйлдвэрлэл явуулъя гэхэд Монголын зах зээл жижиг.
Экспортод гаргая гэхээр ноолуур, уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр сонголтгүй. Ноолуур гэхэд л өнөөдрийг хүртэл сүрхий хүчирхэгжээгүй байгаа. Зоригтой, зүрхтэй нь уул уурхай руу орсны дараа, энэ салбарт их мөнгө эргэлдээд ирэнгүүт ийм яриа хөөрөө, хандлага байр сууриуд маш тод ажиглагдаж эхэлсэн л дээ.
Уул уурхай руу зориглож орж байх тэр үеийн дараахан уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналтын цикл таарсан. Уул уурхай эдийн засагт өнөөдрийнх шиг нөлөөтэй байгаагүй учраас монголчууд сөрөг талыг нь мэдрээгүй.
Алтны салбарынхан ч мэдрээгүй. Үнэ нь өсөөд эхлэнгүүт уул уурхай маш том баялаг болж харагдсан хэрэг.
-Их мөнгө олж болох салбар гэдгийг нь мэдэрчихсэн учраас улстөрч, иргэний нийгмийнхэн уул уурхай руу дайрч эхэлсэн гэж үү?
-Миний хувьд шалтгааныг нь тэгж л хардаг. Гэтэл ерээд онд гадаадын бүх шинжээч Монголыг “Далайд гарцгүй учраас баялаг ихтэй ч зах зээлд өрсөлдөхөд төвөгтэй” гэж дүгнэсэн байдаг юм. Гэвч Хятадын эдийн засгийн хөгжил нь урд хөршийг далай болгочихсон.
Нэг талд ийм том зах зээл, нөгөө талд байгалийн нөөц их гэсэн давуу тал уул уурхайн салбар тойрсон улстөржилтийн гол шалтгаан болчихлоо л доо.Улс төрийн тэмцэл, бүлэглэлүүдийн өрсөлдөөн, хөрш орнуудын нөлөө уул уурхай руу хандсан нь цаанаа ийм учиртай.
-Үүнээс үүдсэн сөрөг талыг та яаж харж байна вэ?
-Монголчууд өөрсдөө тэгш шударга өрсөлдөж чадахгүй байдалд хүрч байна. Үүнээс гадна төр нь маш хүчтэй өрсөлдөгч болчихсон. “Эрдэнэс Монгол”-ыг одоо муу хэлэлтэй биш.
Гэхдээ үүнээс өмнө “Монгол Эрдэнэ” гэж байсан шүү дээ, 1996 онд.З.Энхболд төрийн өмчийн хорооны дарга байхдаа татан буулгасан түүхтэй юм. Дараа нь Засгийн газар 2007 онд ахиад “Эрдэнэс Монгол” гэж байгуулсан.
Тэгж байгуулсан компани нь өнөөдөр Монголд хамгийн том хөрөнгөтэй нь болчихсон. Хамгийн том төрийн өмчит компани уул уурхайн салбарт хувийнхантай өрсөлдөж байгаа.
-Сая таны хэлсэн өрсөлдөөнд сүүлийн хоёр гурван жилд төр илт давуу ялагч болчихлоо.Танд тэгж санагддаг уу?
-Тэглээ. Эрдэнэс гэсэн тодотголтой маш олон компани байгуулагдчихлаа.
-Төр гадны болон үндэсний хөрөнгө оруулагчидтай өрсөлдөж уул уурхайн салбарт бизнес эрхэлж өрсөлдөөд ирэхийн наад захын эрсдэл гэвэл та юуг онцлох вэ?
-Илт шударга бус өрсөлдөөн болох нь тодорхой шүү дээ.
Төрд бүх эрх нь байгаа учраас лицензийг нь хурааж болно. Шахаж хавчиж, айлгаж сүрдүүлж болж байна. Татвар, мэргэжлийн хяналт юугаар бол юугаар дарамталж болж байна. Лиценз тусгай зөвшөөрлийг гуравхан үндэслэлээр цуцалж болдог байсан, 1997 оны хуулиар.2006 оны хуулиар таван үндэслэл болж нэмэгдсэн. Эхний гурав нь объектив хүчин зүйлс байсан юм.
Субъектив хүчин зүйл байгаагүй. 2006 онд нэмэгдсэн хоёр нь субьектив хүчин зүйл болчихсон. Төрийн захиргааны байгууллагуудын үнэлэлт дүгнэлтээр цуцалж болно гэчихсэн. Тэр нь 2018 он гэхэд 11 үндэслэл болж томорсон. Өөрөөр хэлбэл ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, цуцлах үндэслэл олон болсон гэсэн үг.
-Лицензийг ямар ч шалтгаан дүгнэлт гаргаж ирээд цуцлах боломжтой ийм нөхцөлд гадны хөрөнгө оруулагчид эргэлзэж болгоомжлохоор л юм байна даа...?
-Хамгийн гол эрсдэл нь тэр. Оруулсан хөрөнгө нь үнэгүйдэх эрсдэл ихэсчихээр хэн дуртай байх вэ, болгоомжилж, эргэлзэх нь ойлгомжтой.
-Өнгөрсөн сард гэхэд л хөрөнгө оруулагчдын барометр гэгддэг Оюу толгой төсөлтэй хамаатай шийдвэр гаргахад оролцсон хүмүүсээ Монголын шүүх яллаад хорьчихлоо. Хөрөнгө оруулагчдын хувьд том сөрөг дохио мөн үү?
-Мөн байлгүй яах вэ. Оюу толгойн гэрээ гэхэд л барууны хамгийн том хөрөнгө оруулалт. Дэлхийн хамгийн том банк санхүүгийн байгууллагууд “Монгол улс зөвшөөрлийг нь цуцлахгүй, дээрэмдэхгүй юм байна” гэж итгээд санхүүжилт хийчихсэн.
Дубайд гарын үсэг зурсан далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнөөс өмнө Оюу толгой дээр маргаан гарсан юм. ТЭЗҮ-д туссанаас илүү хөрөнгө оруулсан гэх маргаан. Тухайн ТЭЗҮ дээр далд уурхай, ил уурхайн төслийн санхүүжилт нь сайн ялгагдаагүй.
Ер нь татвар, ТЭЗҮ дээрх саяын асуудал, менежментийн хувьтай холбоотой маргаан дэгдэж, тэр нь хурцадсаар байгаад далд уурхайн санхүүжилт зогссон.Таг зогсоод гурван жил болсон.Тэрнээс өмнө Оюу толгойн төслийн өгөөж нүдэнд харагдаж гарт баригдаж байсныг та ч мэднэ. Хотын төвийн ресторанууд цайны цагаар битүү хүнтэй, ханган нийлүүлэлт, барилга, ложистикийн компаниуд ажилтай, орлоготой байсан юм.
Далд уурхайн санхүүжилт зогссон гурван жилийн хугацаанд бүх зүйл зогссон. Хямрал ч давхцаж таарсан. Ийм шалтгаан байсан учраас далд уурхайн санхүүжилтийг хөдөлгөхгүй бол улсаараа хэцүүдэх нь гэсэн үндэслэлээр УИХ хоёр ч удаа тогтоол гаргаж, Засгийн газар дөрвөн ч удаа шийдвэр гаргаж байж Дубайд гарын ycjr зурах ажил хийгдсэн шүү дээ.
-Оюу толгойн татварын маргаан гэхэд л татварын систем маань дэлхийн төвшний биш, хуучнаараа байгаатай холбоотой байсан. Шуудхан хэлэхэд биднээс өөрсдөөс шалтгаалсан асуудал гэж харагддаг...?
-Ер нь тийм. Социализмын үеийн татварын тогтолцоотой хэвээр байгаа шүүдээ, манай улс. Олон улсын стандарт манай стандартад нийцэхгүй гэж ярьдаг нь ийм учиртай.Энэ том зөрүүнээс болж татварын маргаан үүссэн.
-Эрх зүйчийн тань хувьд асууя. УИХ-ын тогтоол, Ерөнхий сайдын захирамжаар ажлаа хийсэн хүмүүсийг буруутгаад яллах нь хэр хортой жишиг вэ?
-Maш хортой жишиг. Хууль зүйн талаасаа муу арга хэрэглэсэн л дээ.
Ерөнхий сайдын захирамжийг хүчингүй болгочихож байгаа юм. Манайх Үндсэн хууль зөрчсөн, УИХ-д танилцуулах ёстой юмыг танилцуулаагүй гэх мэт ямар нэг шалтгаан зохиогоод, тухайн үед хуулийн дагуу хийсэн ажлыг хууль болгох эхлэл тавигдчихлаа. Ирээдүйд ингэхгүй гэх арга байхгүй.
УИХ, Засгийн газрын гаргасан шийдвэрийг биелүүлэх нь эрсдэлтэй гэсэн ойлголт суух нь маш буруу. Эдийн засгийн хөгжлийг хойш чангаах их том шалтгаан. Оюу толгойг дэмжсэн дэмжээгүй гэсэн жагсаалтыг харахаар тухайн үед дэмжсэн хүмүүс нь өнөөдөр том дуугаар эсэргүүцэж байна. Дэмжээгүй хүмүүс нь дуугарахгүй байна.
-Дэмжээгүй нь яагаад дуугарахгүй байна гэж?
-34 хувийг төр эзэмшихийг дэмий гэж бодсон хүмүүс тухайн үед Оюу толгойн гэрээг дэмжээгүй болов уу. Өөрөөр хэлбэл төр бизнест оролцдог нь буруу гэсэн чигийн хүмүүс дэмжээгүй гэж хэлэх гээд байна л даа.
-Салхит дээр тусгай хүчин аваачиж байгаад булаагаад авчихсан. Ийм маягаар лицензүүд хураагаад явчих юм биш байгаа гэсэн болгоомжлол бий. Та энэ тал дээр ямар дүгнэлттэй яваа бэ?
-Ерөнхий сайд Цагаан суваргыг төрд буцааж авна гэсэн мэдэгдлийг хэд хэдэн удаа хийсэн. Хэрвээ энэ янзаараа ийм жишиг тогтчихвол хувийн хэвшилд байгаа бүх тусгай зөвшөөрлийг төр авахад бэлэн болчихож гэж хардахаас аргагүй.
Ард түмний сэтгэхгүй, нийгмийн сэтгэл зүйг бэлдэж байна л гэж харагдах юм.
Хамгийн сонирхолтой нь хувийн өмчийг төрд хурааж авна гэхээр маш олон хүн алга ташаад байгаа биз. Монголын улстөрчид, зарим нэг популистууд хөрөнгөтэй болохыг эсэргүүцээд байх шиг.
Товчхондоо социализмыг хүсэж, капитализмыг үгүйсгээд яваа гэж харагдаад байна л даа. Бүх лицензийг хууль бусаар олгосон эсэхийг шалгая гэсэн яриа гарсныг чи сонссон уу?
-Сонссон юм байна. Гэхдээ шалгаад тийм ийм зөрчил илэрлээ гэсэн мэдээ дуулдаагүй юм байна.
-Одоогоор дуулдсан юм алга л даа. Лав бүтэн жил шалгасан. Хоёрдугаарт бүх хувьчлалыг эргэж нэг харъя гэж дуугарсан шүү.
-Хэзээ?
-Өнгөрсөн Засгийн газрын үед.
-Хуулийн дагуу өрнөсөн зүйлийг хууль бус болгож болдгийг Дубай гэх мэт өчнөөн жишээгээр баталчихсан. Тэгэхээр баялгийн дахин хуваарилалт хийх гээд улайрч эхэллээ гэсэн хардлага үнэн болж таарах нь ээ?
-Магадгүй. Гадаадад хэрэгжсэн бүх сайн зүйл Монголд огт өөрөөр хэрэгжээд байна л даа.Тендер бол сайн арга, шалгарсан шийдэл.
Хувийн өмчийг бусдад шилжүүлэх, эсвэл төр ямар нэг ажил үйлчилгээ авахад тендер, дуудлага худалдаа, менежментийн хувьчлал гэсэн гурван арга хэрэглэдэг. Монгол улс 1996-2000 онд гурвууланг нь туршсан. Гурвууланд нь асуудал гарсан.
Гэхдээ тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу мал, орон сууцыг хувьчилсан.“Алтан тариа”, “Талх чихэр” гэх мэт үйлдвэрүүдийг бүгдийг нь хувьчилсан.Үүнтэй адил Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл дээр ч асуудлууд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л хуулийн дагуу өрнөсөн процесс
ӨДРИЙН СОНИНЦЭЦЭГМААГИЙН БААСАНСҮРЭН
Сэтгэгдэл
Зочин [59.153.114.11] 2020-10-08 13:09:12
Куб шиг хувийн өмчийг зөвшөөрсөн комунизм байгуул. Ямар дундад зуун биширдэг
Зочин [202.21.108.160] 2020-08-16 14:46:52
ЭНЭ УРВАГЧ ШҮҮ
Буруу Цолмон [103.10.23.68] 2020-08-16 11:29:38
Алгаа чи муу мөн их хуцваа Газарын баялаг бол Монголын нийт ард түмний дундын өмч болхоос таа муусаан хулгайч нарын хувийн өмч биш юм шүү Хулгайч нар төрийн эрхэнд гарсанаар Үндсэн хуулийг гууль болож Ард түмний өмчийг луйвардан авсанаа хууль ёсоны гэж бүү андуур Нэг л өдөр таа нарын толгой мөрнөөсөөн салах цаг ирнэ
Зочин [103.229.121.71] 2020-08-16 08:28:17
АРД ТҮМЭН ЯДУУРАН ДОРОЙТОЖ, ХУУЛЬ ГУУЛЬ БОЛЖ, ШУДАРГА ЁС ЗАМХАРЧ БАЙВАЛ БАЯРЛАН АЛГАА ТАШДАГ ХҮН ДЭЭ. хууран мэхэлж мөнгө хусдаг хэдэн бүлэг нөхөд байдаг болно. Энэ нөхдөөс хол бай.
zochin [103.10.22.179] 2020-08-16 03:55:56
Хуцдаг халтар вэ,Усан толгойлчихоод ярилцлага өгөхөөсөө ичдэг болоосой,
Зочин [66.181.184.152] 2020-08-15 03:03:17
Энэ хүн улсын баялагийг лиценз нэрээр хувьдаа ашиглаж хууль бусаар баяжиж ард түмнийг ядууруулж дарлаж байх бодлогыг дэмжигч хүн байна. Хууль бус зүйлс дэндүү их байгааг л зогсооё. Шударга болгоё гэж У.Хүрэлсүх тэмцээд байна л гэж би хараад байна л даа.Түүнээс социализм байгуулья гээгүй байхаа.
9 [43.228.131.238] 2020-08-14 03:21:56
Алгаа гэх энэ хүн бол өмнөд хөршийн хууль бус арилжаа эрхэлдэг зарим хүмүүстэй нилээд гүнзгий харилцаатай нь үнэн, хууль бусаар Монгол Улсад байгалийн баялгийг авах гэж байгаа хүмүүсийн тухай л Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ярьж байгаа, түүнээс ном журмаараа үйл ажиллагаагаа явуулж байгаа хүмүүсийн талаар огт яриагүй,
Зочин [66.181.191.100] 2020-08-14 00:02:02
ХУЛГАЙН ӨМЧИЙГ ХУРАА НЬ ЗӨВ.
mongol [182.160.35.174] 2020-08-13 04:02:45
huwiin omchiig bishee.ene algaaa chine teneg yumuu eswel albaar meden budilaad bgaamuu.hulgain omchiig huraana geed bgaashdee.
Зочин [64.119.20.18] 2020-08-13 03:55:39
Нянгарын Алгаа гэж энэ хүн Уул ууорхайн талын хүн юм уу ? Энэ эрхэмийн ажиллаж байсан уурхайг Монголоос олоход төвөгтэй , а тийм Ардчилсан холбооныхонтой нийлж Хайлаастын уурхайн даргаар ажиллаж байсан Б. Нацагдоржийгоо зайлуудаад оронд нь нэг хэсэг суусан байх Н.С.Хрущев өөрийгөө ясны Уурхайчин л гээд байдаг гэтэл түүний ажиллаж байсан уурхай Украинд л лав байдаггүй юм гэсэн түүн шиг энэ Н.Алгаа хөгшин банхар шиг л "хуцаж" байх юм
Зочин [66.181.189.190] 2020-08-12 11:48:50
Жирийн иргэд байгалийн баялагийг ухаж чадахгүй, гэхдээ тэд эх орныхоо баялагаас хүртэх ёстой. Байгалийг хүн бүтээгээгүй. Иймд бүгдийг төрд авч иргэдээ өгөх хэрэгтэй
үнэн [66.181.161.73] 2020-08-12 01:47:02
Алгаа гэх энэ бууны нохой ард түмний эсрэг донгосч, хулгайчдыг магтаж байгааг гайхаж байна. Энэ золбин хар банхар үхвэл таарна. Ийм амьтдыг тэнгэр ниргэж гэсгээсэй.
уншигч [66.181.190.205] 2020-08-12 07:24:41
Энэ өөрөө мундаг геологч гээд хийсэн ажил нь болохоор худлаа ярихаас өөр юмгүй. Энэний үгийг үг гэж авах хүмүүс ховор доо.
zovhin [202.126.89.121] 2020-08-12 02:27:42
Тантай санал нэг байна. Монголд зөвхөн цөөн тооны хулгайч, луйварчид л ард олны хөрөнгийг луйвардан хулгайлж хувийн өмчтэй болсон. Ард түмэн гуйлагачин болсон нь үнэн.
Зочин [103.212.117.29] 2020-08-12 00:38:00
Билл гэйтс Алибаба гээд баячууд байнаа тэдэнтэй уул уурхайнхан барьцаад яах вэ газрын доорхи баялаг ард түмний өмч хуцхаа болль
Зочин [122.201.21.13] 2020-08-11 16:35:39
ЭНЭ АЛГАА ХУУРАХ ХУДЛАА ЯРИХ ХОЛБОО НЭРЭЭР ХУДЛАА ЗАЛАХААС ӨӨР ЭРДЭМГҮЙ НӨХӨР ДӨӨ. ЭНЭ ХҮНЭЭС ИХ ХОЛ ЯВАХ ХЭРЭГТЭЙ.
dhjk [202.179.27.162] 2020-08-11 09:52:09
Хотын төвийн хэдэн ресторан, барилга, ханган нийлүүлэгч, ложистикийн хэдэн компаниуд ажилтай байсан нь үнэн. Энэ хэд тэгээд хаашаа алга болчихов? Оюу толгой зогвол яах вэ гэдгээ бодсон нь дээр байх. Хямрал давхцсан биш харин хямралаар шантаажилж РИО манай дарга нарыг буулгаж авсан нь үнэн билээ. Манай дарга нарын бизнес ч хэцүүдсэн л дээ
Зочин [202.126.88.69] 2020-08-11 09:43:04
Энэ АлГаа бол хувьсгал гархад л гадны доншууруудтай нийлж монголын заамрын алтнаас эхлээд хошуу гар хоёроо огт салгаагүй яваа тэнүүлчин одоо төр ард түмний өмч газар шороогоо хамгаалаад эхэлхээр газар шургаж уначих гээд үхэх гэж байна.
Зочин [172.58.142.220] 2020-08-11 12:18:00
Tiishd hogiin hulgaich
Зочин [103.229.178.26] 2020-08-11 09:34:04
экс-коммунистууд капитализм байгуулна гэдэг үлгэр юм шиг байгаам дөө
Халх [202.21.108.18] 2020-08-11 07:44:11
Хураа хураа! Хурай хурай.
Зочин [202.126.89.176] 2020-08-11 07:04:59
Гадны гар хөл болсон буруу хэлтэн яах аргагүй мөн. Ийм амьтдын. Мах ясыг яайруулаад нохойгоор зулгаалгах хэрэгтэйшдээ. Бурхан тэнгэр Лус савдагууд минь !!!!!!!!!!!!!!!!!!! ,
Irgen [66.181.182.254] 2020-08-11 06:11:56
Энэ "асан" хэний зараалаар ийм ярилцлага өгч буй юм бол доо
Зочин [202.126.90.149] 2020-08-12 11:14:15
Ter jil battulgad buuny nohoigooroo duuduulsan nuhur,odoo boltol horsoj yawdag nohoi bn Talh chiheriig ch huraa genee kkk aluulah ni dee jenko chimeegui tsaash haruulna
Зочин [172.58.142.220] 2020-08-11 12:19:41
Elbegee ganbold enhsaihan bayar ...
Зочин [66.181.187.53] 2020-08-11 05:52:43
НИЙТИЙН ӨМЧИЙГ ХУЛГАЙЛЖ АВСАН БОЛ ХУРААЖ БАЙГАА ЗАСАГТ АЛГАА ТАШИЖ БАЯР ХҮРГЭЕ .
Тэнэгт [66.181.185.101] 2020-08-11 05:50:49
Хулгай, луйвараар босгосон хувийн өмчийг хураалгүй яахав дээ, өвгөрсөн зөнөг Алгаа минь!
АЛАГААС АСУУЧИХЪЯА ... [202.179.26.196] 2020-08-11 05:06:37
ЭРДЭНЭТ ХЭЗЭЭ ХЭРХЭН ЯАЖ ХУВИЙН ӨМЧ БОЛЧИХОВ, ЦАГААН СУВРАГА ХЭЗЭЭ ХЭРХЭН ЯАЖ ХУВИЙН ӨМЧ БОЛЧИХОВ, ОДОО ОЮУТОЛГОЙ ХЭНИЙ ӨМЧ БОЛСОН БЭ, ЦААШДАА ТАВАН ТОЛГОЙ ХЭНИЙ ӨМЧ БОЛОХ ВЭЭ... МЯНГА МЯНГАН ЖИЛ МОНГОЛ ТҮМНИЙГ ТЭЖЭЭХ УЧИРТАЙ ӨВЛӨГДӨН ИРСЭН ЭРДЭНЭСИЙН ДАЛАЙГ ХЭДХЭЭН ХҮН ГАДААДЫН БИРЖ ДЭЭР ЦУСЛААД СУУЖ БАЙГАА НЬ ТЭГЭЭД ЗӨВ ЮМ БИЗ ДЭЭ...
за [202.126.89.223] 2020-08-11 04:59:05
зайлаарай муу новш саяхан гуйлгачин явсан хулгайчууд газар шороо зарж идээд дууслаа ардчилалын нэр баригчид
Зочин [103.26.195.45] 2020-08-11 04:21:19
Хэн нэгний гар хөл бололтой
зочин [66.181.161.39] 2020-08-11 04:13:08
Ард түмний өмч л юм бол ард түмэнд ашигтай байлгах хэрэгтэй. Үгүй бол заавал лиценз өгөх хэнд хэрэгтэй юм бэ.
333 [89.163.220.140] 2020-08-11 03:38:10
Алагаа бас гишүүн энэ тэр байсаншдээ.хулгхйлж олсон нь бас хувийн өмчүү
Зочин [203.91.118.150] 2020-08-11 03:21:10
Улсын өмчийг идэж уусан бол хураах нь зөв шүү дээ.
Зочин [66.181.161.106] 2020-08-11 02:31:20
Setguuljtein tcug shalgaa yu gej ulsiin esreg ym yriad bdg ym eersdee gazar shoroo eh ornoo hudaldaj bayjsan humuus bol buruu eeriin naimaa uildwereeree bayjsan hun ondoo shu za uul uurhain lizentc zarssn humuus bugd buruutan
Зочин [103.9.90.130] 2020-08-11 02:25:22
Бор зүрхээрээ хөрөнгөтөй болсон бол асуудал байхгүй , улсаас хулгай хийж баяжсан бол гэмт хэрэг зохих ялыг нь өгөөд хулгайлсан хөрөнгийг нь хураах нь шудрага болно. Та бас газар зарж нилээд хөрөнгөжсөн байх тийм үү , тийм бол таны айгаад шийрэгнээд байгаа чинь зөв. Битгий худал ярьж хүмүүсийг үймүүл , төр засаг шудрагаар хөрөнгөжсөн иргэдийн өмчид халдана гэж хэзээ ч яриагүй шүү.
zochin [202.9.47.18] 2020-08-11 02:22:06
Ene Algaag shalgah heregtei, jinhene gadniihnii gar hul bolj yvsan adgiin muuhai hun. Iimerhuu novshnuudaas bolj mongoliin ard olon yduu amidraad baina. Shalgah shaardlagatai
Зочин [202.179.27.135] 2020-08-11 04:43:18
yag unen. zaluuchuud medehgui baih l daa. jinhene buunii nohoi shd.
Зочин [103.57.93.198] 2020-08-11 02:12:32
hedhen ger bul baigaliin baylagaas ulsaasaa ih ashig oldogiig yu gej oilgoh be huulindaa ard tumnii omch bizdee algaa gua licenz nereer omchilj bolohgui ter nuurs tomoriig hench uhaad zooj chadna
Иргэн [43.228.130.169] 2020-08-11 02:08:00
Ажиллаа гэнэт хаяд явсан хүнд НМХГ цалингийн өг гэж загнаж байх юм.А.а.нэгжийг ингэж хохироодог хувь хүн, МХГазар манай хууль дүрэм эмгэнэлтэй.Хүнийг сургаад,цалин өгсөн а.а.нэгж хохь нь үү?
Mongol [172.58.187.46] 2020-08-11 01:53:54
Алгаа новш ч гэсэн гадныхны уяанаы нохойдоо Өөрийг шалгаагүй бол дуугүй баярлаад байж баймаар юм даа
Зочин [202.131.235.74] 2020-08-11 01:52:20
ХУУЛЬ ЗӨРЧИЖ, ХУЛГАЙ ХИЙСЭН, ЭХ ОРНОО ХУДАЛДСАН ХЭН Ч БАЙ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ, ХУВИЙН ХӨРӨНГӨ БАЙТУГАЙГ НЬ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ЗӨНӨГ ӨВГӨН ӨӨРИЙГӨӨ ЮУ ГЭЖ БОДООД ИЙМ ЮМ ЯРИАД БАЙГАА ЮМ БЭ?
Зочин [66.181.189.65] 2020-08-11 01:43:11
Энэ муу гөлөг, газрын доорх баялаг ард түмний өмч гэдгийг мэдсэн мөртлөө хэдэн хулгайчийн өмч гэж хуцах юмаа
Зочин [66.181.189.65] 2020-08-11 01:38:09
Энэ хулгайчийг бас шалгах хэрэгтэй
Зочин [202.9.46.137] 2020-08-11 00:50:59
Цагаан суврага маш том орд төр авах хэрэгтэй
зочин [103.212.118.12] 2020-08-11 00:32:04
Хууль бусаар авсан бол хураах нь зөв .
Зочин [192.82.78.151] 2020-08-11 00:09:09
ЭНЭ Ч ГАДНЫХНЫ ГАР ХӨЛ Л ДӨӨ.
Зочин [103.57.93.198] 2020-08-10 23:44:54
chinii yugch huraahgui baigaliin baylagiin tuhai shuudee bitgii tarhi ugaa hedhen ger buliin omch bish tatvar nertee hedhen togrog ogch bolohgui