Хөшөө тийш урсах улсын мөнгө уйлдаггүй

Aдмин / Эдийн засаг

2010 онд шиг санагдаж байна. Нэгэн эрхэм хүн зурагтаар ярьж байсан юм. “Энэ суваргын шав тавих ёслолд 500 тонн буудай хэрэглэсэн” гэж. Ийм их буудай шороон доор булчихаад хэнэг ч үгүй бардамнаад яриад сууж байлаа. Энэ яриаг тун ч халаглан сонсож, гайхан алмайрч байснаа мартдаггүй. Гэтэл тухайн жил ч бил үү манай хойд хөрш буудайн гарц муу байснаас улаанбуудайн экспортоо зогсоож, хилээ хүртэл хааж байл уу даа. Гэтэл монголчууд суварга нэртэй хөшөө барихыг тулд доор нь тэр их хэмжээний буудайг булшилсан гээд ярьж байсан юм даг. Хэрэв Монгол Улс хөшөө, суварга болгоны дор буудай булдаг бол бид өдийд хэчнээн мянган тонн буудай булчихсан байх бол.

Бид ер нь өлсөж үзээгүй ард түмэн. Түүхийн аль ч цагт өлсгөлөнгөөр хүнээ алдсан тохиолдол нэн ховор. Хүн үрэгдсэн бол шалтгаан нь ахуйн осол гэмтэл, архины хэрэглээ, автомашины дүрэмгүй жолооч нарын балаг, аав ээж, ах дүүгийн хайхрамжгүй олон үйлдлээс хүүхэд эндсэн, томчууд амь насаараа хохирсон байх нь бий.

Тиймээс ч тэр үү, хямрал, эдийн засгийн уналт, өлсгөлөн, ядуурал, үхэл, авлига, төрд шургалсан тонуулчид гэх сэдэв хөндсөн олон асуудалд нийтээрээ нэг л тоомжиргүй ханддаг нь үнэн билээ. Үүгээр л дайраагүй бол түүгээр зайлна биз гэсэн маягтай ханддаг. Энэ хандлага улс төрийн орчинд ч, улсаа төвхнүүлэх даалгавартай улстөрчдийн төлөвшил, зарчим, хандлагад ч тогтжээ. Их бага, дарга цэрэг, хэлтэс газар, яам, тамгагүй бүгд л алив нэг бүтээн байгуулалт, хөрөнгө төсөвт ажлаас хумсалж, хувийн амьдрал, өөрийн хэрэгцээндээ аваад данслахыг бодох хулгайч сэтгэхүйд хүлэгджээ. Нийтэд, нийгэмд, улс оронд, үр хойчид минь хэрэгтэй учраас...гэсэн аж ахуйч, алсаа харсан, хөгжлийг жинхэнэ утгаар нь бүтээх гэсэн ашиг ч бус ажилсаг чанар бидэнд сох дутаж байна.

Тэрбум тэрбумаар нь хөрөнгө, төсвийг нь батлуулчихаад шавар хутгаж, тоосго өрсөн болоод арилаад өгдөг, сувдаг шунахайтнуудаар Монгол дүүрчээ. Зам засаж, гүүр барьж, бүтээн байгуулалтын тендер зарлаж, хөшөө босгосон ч зориулалтын мөнгө, төсвийг нь аль нэг даргын нэг оройн найр, цэнгээний мөнгөөр л хийчихдэг болжээ. Үлдсэнийг нь халааслачихдаг. Ийм шударга бус хуваарилалтын балаг нь Хэнтий аймгийн Батноров сум дахь “Андлалын өргөө” хөшөөт цогцолбор болон “Их хуралдай орд өргөө”. Тус бүр нь улсын төсвийн хоёр тэрбум (нийт 5.7 тэрбум) төгрөгийн болон Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар дээрх цогцолборууд боссон нь энэ. Хайран мөнгө.

Ер нь бид хямарсан уу гэж асуумаар. Бид ядуу, ажилгүйдэл нь туйлдаа хүрсэн улс үндэстэн мөн үү гэж лавламаар. Үүний хариулт нь “Бид мөнгөн дээр туйлсан ард түмэн юм байна. Бид ядуугийн зовлонг мэддэггүй дарга, сайдуудтай, хулгайч, тонуулчнаар дүүрсэн үндэстэн юм байна. Бид цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөнөөс хүртэл хулгайлж баригддаг дарга нарыг тахин шүтдэг ард түмэн. Сая сая ам.доллар оймс, сейф, албан өрөөндөө, гаднын банканд нуучихдаг урт гартнуудаар удирдуулж яваа дорой иргэд” гэсэн хариулт бодол дүүргэх нь харамсалтай. Монголын ард түмэн хүлцэнгүй, нунж дорой, аливааг уучлан боддог, хулгайч сэтгэхүйг өөгшүүлэн толгойг нь илдэг, тэднийгээ тахин шүтдэгээс өнөөдөр хүнээ хөгжүүлнэ гэхээсээ урьтаж, хөшөө босгох сонирхолтой дарга нар олширсон.

Тиймээс л ийм тийм учир шалтгаан, элдэв гоё тайлбартай хөшөө шил шилээ даран сүндэрлэж, хамаг амьтныг гайхшруулсаар байна. Ер нь манай дарга нар төсвийн мөнгө иддэг нэг гоё ажил олсон нь тэртээ 2012 оноос юм. Тэр үеэс л сум, аймаг, дүүргийн дарга нар хөшөө гэх гоё бүтээн байгуулалт олж, түүнээсээ санаанд багтамгүй ашиг олдог болсон нь нууц биш. Хөшөөгөөр хөлжигсдийн нэрсийг түүвэрлэвэл, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг Чулуун-Овооны банхар, Сансрын тойрог дахь “Эвтэй дөрвөн амьтан”-ы хөшөөнөөс 570 сая төгрөг цавчсан мөнгөөрөө дуулиан тарьж байв. Түүний араас Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Д.Ганболд ордог байв. Тэрбээр Ялалтын талбайн голд хоёр тэрбумаар Тусгаар тогтнолын хөшөө гээчийг босгосон.

Хөшөө мэт хөшүүн ийм бүтээн байгуулалтын араас улбар шар өнгийн гэрэлтүүлэгтэй гарц зүй ёсоор багтана. Төсөвт өртөг нь нэг тэрбум гэж байгаа. Энэ мэт өртөг нь тэрбум давсан ч өнгө зүс, хэрэгцээ шаардлага нь тодорхойгүй элдэв хөшөө мөнгө идэх нэг арга болсоор өнөөдрийг хүрэв. Үүний араас “Аз жаргалтай Улаанбаатар” хөшөө 27.4 сая төгрөгөөр боссон байдаг. Үүнтэй зэрэгцэн нэгэн дуулиант хөшөө боссон нь АСЕМ-ийг зохион байгуулсаны дурсгалд зориусан “Тэнгэрийн өрх” хөшөө. Төв талбайн өмнөх цэцэрлэгт байрласан түнтгэр ногоон хөшөөний ашиг, тусыг өдгөө хэн ч олдоггүй.

Үндэсний аудитын газрын АСЕМ-ын хурлын зарцуулалтаар хийсэн дүгнэлтээр уг хүрэл цутгамал “Тэнгэрийн өрх” нэртэй хөшөөг 500 сая төгрөгөөр бүтээсэн гэжээ. БНХАУ-аас оруулж ирсэн хөшөөний хүрлийг гаалийн татвараас хүртэл чөлөөлсөн байсан.

Хөшөөг тээвэрлэх, суурилуулах гээд шат шатандаа явсаар нийтдээ төсөвт өртөг нь 668.7 сая төгрөгт хүрсэн байдаг. Ийм их хэмжээний мөнгөөр АСЕМ-ийн дурсгалд зориулж хөшөө босгох нь өнөө л мөнгө идэх аргуудын нэг нь хэнд ч ойлгомжтой.

Төсөвт өртгийг нь хүнд хэлэхэд ч ичмээр хөшөө барьж, шав тавьж, хадаг сүү болж байхын оронд залуучууддаа ажлын байр бий болгооч ээ. Эдийн засгийн дэмжлэг, хөшүүрэг л байвал ашгаа өгөх гээд байгаа хавтас дүүрэн үйлдвэрлэлийн санааг нь дэмжээч. Сайдууд нь гаднын улсын хамгийн баян дүүрэгт хэд хэдээр тоологдох хаустай, гаднын банканд хэдэн тэрбумаар тоологдох валютын хадгаламжтай, хөрөнгө орлогынх нь мэдүүлэг цаасан дээр буугаад барагддаггүй хэрнээ иргэд нь хонины морь шиг номхон, илжиг шиг зүтгээд, төрийн хатуу бодлого, харгис татвар, шийтгэврийн дор зүтгээд байж боломгүй.

Ядуу ард түмэн ардчилсан нийгмийг байгуулж чаддаггүй, хүн төрөлхтний хөрснөөс соёл, түүх, хил, хэлтэйгээ устдаг гэдэг үг оргүй хоосон биш бололтой. Тэртээ 1990 онд л монголчуудын гуравны нэг нь ядуу гэгддэг байсан. Гэтэл өдгөө энэ тоо өөрчлөгдсөнгүй. Ядуу учраас л мөнгөтэй, төсөвтэй бүхнээс хумсалж, хойш нь хурааж, ганцаараа хоолтой амьдрахыг чухалчилдаг биз ээ. Угтаа бол бид жилээс жилд тэнгэр багаднасан барилга байгууламж барьж, хүн бүр хувийн өмч, байр, машин, газартай болсон. Хот хөдөөгийн ялгаа бараг арилж, тайгаас интернетэд холбогдон, малчны хотноос дэлхийн дахины мэдээ мэдээлэл сонсож байна. Энэ хөгжил мөн ч ядуу иргэдийн тоо буурсангүй.

Яагаад тэр вэ. Хариулт нь тун ч тодорхой. Хулгайлах дон хүн бүрийн сэтгэхүйд суучихсан учраас хулгай хийхгүй л бол хөдөлмөрөө үнэлүүлсэн мэт болдоггүй. Хулгайлахгүй л бол ажил хийлээ гэж өөрийгөө тооцохоо больсон ялзарсан сэтгэхүйтэй нь туйлын холбоотой. Яг үнэндээ өнөөдрийн өөдөлдөггүй нийгмийг бүтээхийн тулд ихээхэн зальжин ухаан, ичихээсээ нэгэнт өнгөрсөн гөлгөр, гөлтгөр нүүр хэрэгтэй болдог аж. Ядуурлаас хүнээ гаргах бус ядуу байлгах бодлого хэрэгжүүлэхэд боловсрол ч хэрэггүй. Зүгээр л гаргууд сайн хулгайч байхад л болдгийг бид салбар бүрт лаглайсан дарга нарын тонуулаас өдөр бүр харах юм. Өдгөө Улаанбаатарт 230 гаруй хөшөө бий гэсэн тоо байдаг. Тэгвэл энэ бүхний төсөвт өртгийг аймаг, сум, орон нутагт босч буй суварга, хөшөөний өртөгтэй нийлүүлбэл улс шиг улс байгуулах хэмжээний өртөг гарах нь дамжиггүй.

Б.МӨНХ, Npost.mn


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:25:33

kNsvIg http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [99.229.251.229] 2020-08-11 15:04:48

Хөшөө хаалга нэрээр мөнгө хулгайлж сурсан хүмүүсийг хуулийн байгуулага давхар шалгах ёстой!!!

Зочин [103.26.194.219] 2020-08-11 13:33:08

Хөшөө хаалга нэртэй заваан юмнаас ичээсэй

Сэтгүүлч [122.201.31.142] 2020-08-11 07:06:22

Үнэн хэлжээ.

Zochin [85.218.48.83] 2020-08-11 07:04:32

Uuchlaarai,setgegdeliig min ustaagagui bn bi buruug harjee.Bi huuhdiin tuluu zuil hiigeesei,bas Ene olon ger horoololiin bohit OO iin asuudaliig sistemeer ni uurchilj uguusei gej Hurelsuh,Oyunerdene2 oos huseh bn

Zochin [85.218.48.83] 2020-08-11 07:00:24

Setgegdel Bitgii ustgaad Bai !

Zochin [85.218.48.83] 2020-08-11 06:15:48

Huugiin tuluu uy Ch hiij buteen durgui bn.Getel Huuhed hugjuuleh unetei Tubuud ni haans bn beech?!Hamgin unetei" Shangirla hotel" dotor,E-Mart" geed hamgin unetei delguur dotor. Yadarsan motion urged tend huuhduudee togluulj chadahuuu?! Huuhdiin tuluu zuil buteen boldogiig Ganjabhlan terguutei zaluud "Id shidiin oron1,2 tusuluuderee haruulsan busuu?! Gadaadad ajilladagsad uuniig ni mash ih demjij handib urgusuun,boldog l um bn lee.Ouynerdene ta Ter Haafdin hushuug bosgoj Ubur Mongolchuud shig juulchid yariyaa gej nutag ornoo bodoj bbal gazar deer ni ochij Ter sonin zuil oromdood bgaa humuustee arga hemjee abch Zaluustaigaa zublulduj iluu urgun ajil hiihiig bod

Үзэл суртлаар бэлтгэгдсэн илүүдээ гарсан уран бүтээлчдийн ажил. [202.131.225.53] 2020-08-11 05:39:33

Социализмын үед үзэл суртлын ухуулга хүчтэй байхад хэдэн уран барималч ЗХУ болон социалист улсуудад сургаж бэлтгэж авсан. Тэх хэд энд ирээд дараагийн үеийн уран барималчдыг бэлтгэсэн. Одоо тэгээд тэр ахмад үеийн болон залуувтар уран барималчид ҮЗЭЛ СУРТЛЫН АЖИЛГҮЙ болчихоод БОЛОМЖ Л гарвал улсаас хөшөө барих захиалга ШОРДОЖ гаргуулаад 5-10 төрөг цохидог болсон. Үүний л улбаа өнөөг хүртэл явж хэрэгтэй, хэрэггүй баримал хөшөө энд тэндгүй босоод л байгаа юм. Наад зах нь хотын төвийн цэцэрлэгт Төв шуудангаас Улаанбаатар зочид буудал хүртэл хэдэн төрлийн хоорондоо зохицолдоогүй хөшөө боссоныг хардаа.

Bolor [66.181.161.42] 2020-08-11 04:43:39

Одоо манай Налайхад 190 сая билүү 90 саяар ч билүү хөшөө барих гэж байна

Зочин [202.9.46.167] 2020-08-11 02:55:00

үүнээс хойш хөшөө нэрээр мөнгө иддэг дарга нар элэгний хавдар нойр булчирхайн хавдраар өвчлөг

Зочин [103.80.210.183] 2020-08-11 09:02:50

хараал хийж байхаас өөр аргагүй болоод байна. төсөв шуугчид гониочид хараал идэг.

Зочин [122.201.31.129] 2020-08-11 02:24:28

Хөшөөний оронд аймаг , сум газар бүр боловсон жорлон барьсан нь дээрдээ ! Ялангуяа хүмүүс их очдог газар бүрд !

Зочин [100.15.99.146] 2020-08-11 02:04:03

Одоо болилдоо хар хулгайчуудаа.Ард түмэн нэг л өдөр тэсрэнэ шүү ХҮҮКэн

ЗОЧИН [202.126.90.23] 2020-08-11 01:58:40

ХӨШӨӨ БАНК ДАМПУУРУУЛЖ Л МӨНГӨ ХУЛГАЙЛДАГ БОЛСОН ШҮҮ ДЭЭ. ОДОО Ч ХҮРЭЛСҮХ БАС СОХОРЧ ДҮЛИЙ БОЛСОН БАЙНА. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НЭГ УУЛЗАХ БАЙГАА ХӨӨРХИЙ

Ме [202.21.124.132] 2020-08-11 01:41:21

Ямар ч хүн хараад зарцуулсан мөнгө, завшсан мөнгөний хэмжээг шууд хэлж чадна. Шалгаад бурууг нь тогтоогоод хариуцлага тооц л доо. Мөнгө мөртэй шүү дээ.

Зочин [64.119.25.23] 2020-08-11 01:36:59

тэнгэрийн өрх хөшөөний хувьд бол олон зүйл хэлдэг шүү.төмсөг гээд л бгаа өнөөдрийн манай төр засгийн дарга нар бүгд л гадны нөлөөнд төмсөгдүүлсэн шүү.энэ бүгдийг хэлсэн ч байж мэднж. урлагт бол ёгтлох гэдэг юм билээ Би нэг юмнаас уншиж бсан Монгол үндэстэн дэлхийг оюун санаагаар нь нэгдгэх мөн дэлхийн дулаарал өөрчлөлттэй холбоотой гэж бсан надад бол энэ санаа энэ бармал тааладгсан

Хөшөөний дизайныг хэн сонгож шийддэг юм бэ? [202.131.225.53] 2020-08-11 01:32:10

Шаал болхи хөшөөнүүд байна. Ялангуя тэр гэр болон 2 толгойтой хөшөө. Мөн АСЕМ-ын хөшөө ч дээр нь бичиг үсэг шивчихсэн том эр хүний шаариг шиг балай харагдаж байна.

Зочин [202.126.88.174] 2020-08-11 01:29:22

Ene darga nariin mongo iddegiig boliulmaar yum.Hotod gehed duuren barag 1m-n zaitai dorvoljin hairtsagand modlog urgamal suulgasan yamar amitan bortogo savand mod tarij bsiin yadahdaa mandliin tsetseg taridag baigaadaa.hen gedeg hunii shahaa yum bol!!!!!

Зочин [103.80.210.183] 2020-08-11 01:17:58

гадаадад жорлон угааж үзсэн хүмүүсээс ИХ-д сонгомоор байгаа юм даа.

би [202.70.44.46] 2020-08-11 01:17:06

талбайн өмнөх хөшөө яг цөмийн бөмбөг дэлбэрч байгаа мэт

зочин [66.181.161.5] 2020-08-11 10:10:19

Тэр чинь нохойн засаа биш юмуу

Зочин [203.91.114.244] 2020-08-11 03:33:45

батга шиг

Зочин [192.82.71.47] 2020-08-11 01:16:17

хөшөө тийм замнах дарга нарын арга тасрахгүй

Зочин [103.57.93.198] 2020-08-11 00:33:34

unen heljee ter ih mongoor jdu ee baga huutee zeeleer demjeechee

an [203.23.49.64] 2020-08-11 00:26:49

hoshoo tiish zuraih manangiin balag duusahgui

derem [223.104.3.160] 2020-08-10 23:56:07

saihan tas-hiitel unen hellee.iim blhoor mongol syndrom gdeg blaa down syndromiig.ih teneg durgui hurmeer ard tumen.ymar ard tumen bn tiim tor bn.bitgii haraagaarai.ghdee minii eh oron.


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.