Тарваган тахал үхлийн аюултай

Aдмин / Эрүүл мэнд

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэйгээр нэг хүн нас баржээ.

Аймгийн төвд 42 настай эрэгтэй, агнасан хоёр тарваган худалдан авч, гэртээ өвчсөний улмаас тарваган тахлын үжлээр хүндэрч өчигдөр шөнө нас барсан тохиолдол гарчээ. Тарваганы мах өвчиж байхдаа гараа эсгэж халдвар авах тохиолдол их байдаг аж.

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Ийнхүү манай улсад энэ оны долдугаар сараас хойш тарваган тахлаар 4 хүн халдвар авсан нь бүртгэгдэж, хоёр нь нас барлаа.

Тиймээс иргэдийг тарваганы мах хэрэглэхгүй, идэхгүй, хот суурин газар авч ирэхгүй, сонор сэрэмжтэй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа.


Сэтгэгдэл

Иргэн [202.126.88.212] 2020-08-13 08:43:31

Тарваганы мах идвэл үхнэ гэдгийг монголоор хэлж ярисаар байтал идээд байгаа хүмүүс тахал өвчин хоёрыг ялгах чадваргүйн гай.

Зочин [64.119.18.254] 2020-08-12 18:43:01

ЯГ ҮНЭНЭЭР НЬ ГОЛЫГ ОЛЖ ХЭЛЛЭЭ

ЗОЧИН [202.126.90.23] 2020-08-12 07:46:11

ХОВДЫНХОН ТУРЖ ҮХЭХНЭЭ ТЭР ЭЛБЭГБАЛАЙГИЙНХАА ХУЛГАЙЛСАН МӨНГИЙГ ХУРААЖ ХОВДЫНХОНД ТАРАА

Зочин [202.126.90.143] 2020-08-12 14:05:12

гоё хэллээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.