2020 онд 35 сургууль, 20 цэцэрлэг ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна

Aдмин / Боловсрол

20 хүрэхгүй хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Ихэнх хүүхэд хичээлийн шинэ жил эхлэхэд баяр хөөр, аз жаргалтай байдаг. Харин эцэг эхчүүдийн хувьд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ асуудал үүсгэдэг. Хамгийн чухал нь хүүхдээ аюулгүй, гэртэйгээ ойрхон, сургалтын чанар сайн сургуульд оруулах байдаг.
Энэ жил шинээр ашиглалтад орох болон засвар хийж байгаа сургууль, цэцэрлэгийн талаар Нийслэлийн боловсролын газрын СӨБ-ын байгууллагын барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Д.Ирмүүнзаяагаас тодруулахад: 2020 онд Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн засвар, тохижуулалтад 69 сургууль, цэцэрлэгт 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Нийслэл, орон нутгийн хөгжлийн төсөв хамаарна. Засвар үйлчилгээний ажлын гүйцэтгэл 70 хувьтай явагдаж байна. 2020 онд 35 сургууль, 20 цэцэрлэг ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай хоёр сургууль, Азийн хөгжлийн банкны төслөөр нэг сургууль, долоон цэцэрлэг ашиглалтад орсон. Үлдсэн сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэл 80-90 хувьтай байгаа гэлээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:35:10

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:35:10


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.