Гарал үүсэл нь тодоохойгүй, ариун цэврийн шаардлага хангаагүй махны цехын үйл ажиллагааг зогсоожээ

Aдмин / Хууль


Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гарал үүсэл нь тодорхойгүй малын толгойг шулж, цех ажиллуулж байсан бөгөөд энэ цех нь хувь хүн болон махны захад мах, толгой зэргийг нийлүүлдэг байжээ.


МХЕГ-ын даргын баталсан 01/66 дугаартай удирдамжийн хүрээнд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Е, Н нар нь зөвшөөрөлгүй бог болон бод малын толгой шуллагааны цехийн үйл ажиллагаанд Мал эмнэлгийн хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар:

Мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд мал эмнэлгийн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй бог болон бод малын толгойг шулдаг,


Шулсан махыг Хүчит Шонхор худалдааны төв болон хувь хүнээр дамжуулан нийтийн хэрэгцээнд нийлүүлдэг,


Цехийн өдөр тутмын цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл хийдэггүй,


Ажиллагсдыг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаагүй,


Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй,


Ахуйн зориулалттай ванныг хүнсний зориулалтаар ашигладаг,


Цехэд хэрэглэдэг ундны усыг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ.
Дээрх хоёр иргэнд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4, 5.1 дэх заалтуудын дагуу Зөрчлийн хэрэг нээж, үйл ажиллагааг зогсоох саналыг прокурорт хүргүүлэн ажиллаж байна.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.88.144] 2020-08-17 01:41:52

НЭГ МУУ ИРГЭН ХУВИА БОРЛУУЛЖ АЖИЛ БИЙ БОЛГООД АМЬДАРЛАА АВААД ЯВАХ ГЭХЭЭР НӨГӨӨ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВИЛАГЫГ НЬ ӨГӨӨГҮЙ БОЛОХООР ИНГЭЖ БАЙГАА ЮМ ТҮҮНЭЭС ИЙМ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ДАРГА НАРЫН БИЗНЕС ЗӨНДӨӨ БИЙ ТЭД ШАХАЖ ШААРДУУЛЖ БАЙЖ ЗӨВШӨӨРӨЛИЙГ НЬ ГУЙЖ ӨГНӨ. ЭНЭ НИЙГЭМ НЭГ ИЙМЭРХҮҮ Л ШУДАРАГА ЁСЫГ ТОГТООЖ БАЙНА ДАА.ХАРИН ЭНЭ ИРГЭНИЙГ ДУТАГДАЛЫГ НЬ АРИЛГУУЛААД ЭНЭ ЦЕХЫГ НЬ ТҮР ХААГААД ЗӨРЧЛЫГ АРИЛГАХААР НЬ ДЭМЖЭЭД ЯВАХ ЁСТОЙ САНАГДАНА

иргэн [103.10.23.68] 2020-08-16 11:44:17

Мах бэлтгэлийн ажилыг сум суманд нь хийж байх нь зөв юм биш үү сум бүрд нядалгааны газар би бологож маханы ариун цэврийг сахиулан махыг хаанаас ирсэн нь тодорой гэрчилгэтэй болгох юм бол малын хулгайч нар мах зарах ямарч болцоогүй болно махын гарал үүсэл тодорхой болох биш үү

Зочин [66.181.161.80] 2020-08-16 01:08:04

Энэ хииж байгаа ажлыг харин дэмжээд зөвлөгөө өгөөд шаардалга хяналтаа сайн тавиад ажиллуулах хэрэгтэй цаана нь хичнээн хүний амьдрал явж байгааг бодолцох хэрэгтэй

Зочин [203.91.115.41] 2020-08-16 01:18:45

цаана нь хулгай, ариун цэвэр, халдварын эрсдэл яваад байна.

Мишиг [103.229.122.186] 2020-08-15 06:04:46

Жинхэнэ эзэн, сүлжээг нь олж тогтоох, цаашид энэ мэт шалгалт, хяналтыг тогтмолжуулах, хэдэн янчаанаар торгоод орхидог явдлаа арчаагүй аргаасаа ангирах, олон нийтэд байнга мэдээлж байх, сонор сэрэмжээ сайжруулах. Нөгөө талаар хэл, толгойг бакумдсан нэртэй оромдоод борлуулж тарааж байгааг зогсоох хэрэгтэй бн. Энэ хоол биш, хор шүү. Ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хориглах, хамгийн үр дүтэй арга бол иргэд худалдан авахаас (боикотлох) татгалзах Хоол биш, хор шүү Хор , хор

Зөв [66.181.161.28] 2020-08-15 02:38:52

Иймэрхүү газруудыг бүгдийг нь устгах хэрэгтэй. Энэ бол зүгээр л шууд утгаараа хор үйлдвэрлэж байна гэсэн үг

Зочин [202.179.26.66] 2020-08-14 16:27:12

Том зургаар нь харвал харин ч эд нарыг дэмжиж зээл өгч хоёр дахь боломж олгох хэрэгтэй. Монополь компаниуд ЗГ-тай тохиролцож замаа цэвэрлэж байна. Ингэвэл МУ хөгжихгүй ээ.

Зочин [66.181.161.124] 2020-08-15 04:55:35

Тиймээ,жижиг үйлдвэрлэл ,үйлчилгээ,эрхлэгчдийг ийм шалгалт,хяналтаар хориглон хааж том монополиудад өрсөлдөөн багатай боломж нээж өгдөг журам тогтоод удаж байна,Бодит байдлыг харж байхад Монгол улсад үйлдвэр үйлчилгээг хааж хязгаарлаж өгөх нь Яам,Агентлагуудын үүрэг болж хэвшсэнийг ойлгож болно.Ерөнхий сайд үүнийг анзаарч элдэв хяналтыг бүр мөсөн зогсоогоосой.Хаах эрхгүй,хянан зөвлөх,тэргүүн эгнээнд гарган экспортлох түвчинд хүргэх үүрэгтэй гэж хяналтын байгууллагыг хуулиар өөрчлөн байгуулаасай!

Зочин [202.9.46.107] 2020-08-14 12:52:59

Хүнсний үйлдвэр үйлчилгээний ямар ч мэрэгжил мэдлэггүй, шаардлага хангаагүй байранд үйлдвэрлэл.нэртэй нохойны хоол хийж ард түмнийг эрүүл.мэндийн.хувьд эрсдэлд оруулж байгаа нь гэмт хэрэг шүү.Харъяалдаг засаг захиргаа юугаа хийж байдаг юм бэ? Ёстой ой гутчихлаа.Бас нэг боорцогны үйлдвэр тухай гарч байсан.Том худалдааны төвөөр борлуулдаг байсан.Энэ заваан юмаа цэгцлэх хэрэгтэй шүү дээ.

Зочин [66.181.161.124] 2020-08-15 05:00:28

Үйлдвэр олноороо төрүүлэнн гаргаяа,заваан гэж самаан зан бүү гарга,эх орон нэгтнүүд чинь улс орноо ингэж л үйлдвэржүүлнэ,Зөвлөж,арга зүй заан өгч улам сайжруулах талаас нь ханд,монополиудын дуу хоолой болж,өрсөлдөөнгүй бүү болгочихоорой


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.