М.Оюунчимэг: Шүүх дээр байгаа хэргийн тал хувь нь сэтгүүлч, мэргэжлийн редакцийн эсрэг хандсан байдаг

Aдмин / Улстөр

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлах болсон талаараа эхлээд мэдээлэл өгөхгүй юү?

-Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх болоод үнэн бодитой мэдээллийг олж авахад сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын хардах эрхийг боомилсон заалт Эрүүгийн хуулийн 13, 14 дүгээр зүйлд бий.

Мэргэжлийн редакц бүхий мэргэжлийн сэтгүүлчдэд халтай, амыг нь боомилсон энэ заалтыг өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн. Энэ асуудлыг Зөрчлийн болон Захиргааны хуулиар шийдэх бүрэн боломжтой байхад Эрүүгийн хуульд оруулснаас болж хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид төрийн өндөр албан тушаал, нийтийн алба хашиж байгаа хүмүүсийн үйл ажиллагаанд хяналт тавих, зарим тохиолдолд хардах эрхийг нь хааж, худал мэдээлэл тараасан гэдгээр эрүүгийн хариуцлага хүлээх болчихоод байна.

Тухайлбал, Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор “Транперэнси Интернэшнл” байгууллагаас хэвлэлийн байгууллагуудад хийсэн сүүлийн үеийн судалгаанаас дурдъя л даа.

2017-2019 оны байдлаар Шүүхийн мэдээллийн санд олон нийтэд нээлттэй тавьсан “хүний нэр төр гутаасан” хэргийн нэхэмжлэгчдийн гуравны нэг нь улстөрч, төрийн өндөр албан тушаалтан байна. Тэдний маргааны гол зүйл нь нийтийн албан хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавихад чиглэсэн сэтгүүл зүйн бүтээлүүд байсан гэж “Глоб интернэшнл” төвөөс тайлагнасан байгаа юм. Иймээс Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчөлт оруулах нэн шаардлагатай гэж үзэж байна.

2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар “гүтгэх”, “доромжлох” гэсэн хоёр зүйл ангийг хассанаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалахад гарсан ахиц болсон. Гэвч УИХ-аас баталсан 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хэдийгээр илт худал мэдээлэл тараасан гэж байгаа ч сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагууд төрийн албан тушаалтнуудын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл нийгэмд түгээх эрхийг хязгаарласан. Худал мэдээлэл тараах, гүтгэх, доромжлох гэдгийг юу гэж ойлгох вэ гэдэг тайлбар нь тодорхойгүй байгаа учраас нэг улстөрч, төрийн өндөр албан тушаалтныг нийтийн албатай нь холбоотойгоор сэтгүүлч бичихээр “намайг гүтгэсэн, доромжилсон” гээд хуулийн байгууллагад хандчихдаг. Ингэж мэргэжлийн редакцтай сэтгүүл зүйн хардах эрх нь хөндөгдөж эрүүгийн хариуцлага хүлээх түвшинд хүрсэн учир хуулийн төслийг санаачилсан. Шүүх дээр байгаа хэргийн 50 хувь нь нэр төрд халдсан хэмээн сэтгүүлч, хэвлэлийн байгууллагыг эсрэг хандсан гомдол байна гэж байна. Цагдаа, шүүхийнхэн ч энэ төрлийн хэргээр ачаалалд дарагдах нь гээд байгаа юм. Тэгэхээр хаа хаанаа зохицуулалт хэрэгтэй байна.

-Яг ямар өөрчлөлт оруулахаар санаачилсан юм бэ?

-Энэ гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй байхаар томьёолсон. Өөрөөр хэлбэл мэргэжлийн редакцтай хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэлийн эрх чөлөөг хөндөх асуудал учир үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулж хардсан, сэрдсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй гэдэг байдлаар томьёолсон байгаа.

-Эх сурвалжаа хамгаалах асуудлыг хөндсөн үү?

-Эх сурвалжаа нууцлах талаар тодорхойлсон нарийн зүйл тусгагдаагүй. Сэтгүүлч, хэвлэлийнхэнд эрүүгийн хэрэг үүсгэхгүй учраас эх сурвалжаа хэл гэдэг тулгалт байхгүй болно гэж харж байна. Өмнө нь Зөрчлийн хуулиар шийддэг байсан бол одоо захиргааны журмаар хэлэлцэн шийдвэрлэх бүрэн бололцоотой гэж үзэж байгаа юм. Захиргааны журмаар шийдвэрлэхдээ үнэхээр гүтгэсэн, доромжилсон байвал редакц нь хариуцлага хүлээх үү, тухайн сэтгүүлч хариуцлага хүлээх үү гэдэг асуудал бий. Бусад улсад “Ковид-19” цар тахалтай холбоотой олон нийтийг үймүүлсэн илт худал мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараасан бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, өндөр төлбөр ногдуулах хууль үйлчлээд эхэлчихсэн. Манай улсын хувьд цар тахалтай холбоотойгоор буруу мэдээлэл тараавал мөн хуулийн хариуцлага хүлээнэ.

-2000 оны үеэр нэг сэтгүүлч төрийн өндөр албан тушаалтныг авлига авсан байж болзошгүй гэж бичээд гүтгэсэн гэдгээр хариуцлага хүлээж шоронд орсон. Хэдэн жилийн дараа сэтгүүлчийн хардаж бичсэн нийтлэл нь үнэн болж таарсан. Иймэрхүү хэрэг дээр ямар арга хэмжээ авахаар оруулж өгч байгаа вэ?

-Нэгэнт хуулийн хариуцлага хүлээлгэчихсэн байна. Тиймээс сэтгүүлчийн нэр төрийг нь сэргээж цагаатгах ёстой. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах ёстой. 2017-2019 оны үеийн Шүүхийн мэдээллийн сан нээлттэй байдаг. Хүний нэр төр гутаасан гэдэг нэхэмжлэгчдийн гуравны нэгийг улстөрч, төрийн өндөр албан тушаалтан эзэлж байна. Тэдний маргааны гол зүйл нь нийтийн албан хаагчдын үйл ажиллагаатай холбоотой хяналт тавихад чиглэсэн сэдвээр тухайн сэтгүүлч хэвлэлийн байгууллага бичсэнээс болоод нэр төрд халдлаа гэдэг.

-Саяхан 14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж болно гэсэн гишүүний яриаг сэтгүүлч олон нийтийн сүлжээнд шүүмжилснийхээ төлөө торгуулаад байна. Ийм тохиолдолд ямар зохицуулалт оруулж байгаа вэ?

-Энэ асуудлыг Эрүүгийн хуулиар биш, Зөрчлийн болон Захиргааны тухай хуулиар зохицуулах бололцоотой гэж хуулийн төсөлд тусгаж байгаа. Эрүүгийн хуулийн 13, 14 дүгээр зүйлийг сэтгүүлчдэд ашигтайгаар найрууллаа гэхэд тухайн сэтгүүлч, редакц хариуцлагатай байх ёстой гэх асуудал давхар явна. Хувь хүний гэр бүл, нэр төрд нь ноцтойгоор халдсан, илт худал мэдээлэл тараасан, гүтгэсэн нь нотлогдох юм бол мэдээж хариуцлага хүлээнэ. Би өөрөө сэтгүүлч хүн. Сэтгүүлч хүн хардах, эх сурвалжаа нууцлах эрхтэй. Гэхдээ тухайн хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг нэг бус нэжгээд эх сурвалжаас авч, тодорхой баримт гаргаж байж л хардах эрхтэй болдог шүү дээ. Сонин, телевизүүд хүн хардахдаа баримт нотолгоотойгоор нийтэлж, нэвтрүүлдэг. Гэтэл олон нийтийн сүлжээгээр нэрээ нуусан улс төрийн захиалга, зохион байгуулалттайгаар улс төрийн бизнесийн бүлэглэлээс нөгөө хүнээ дарах гэсэн илт гүтгэлэг тараачихаад дараа нь цагдаа шүүх гээд хиймэл хэрэг их үүсч байна. Энэ нь өөрөө хүний эрхийг ноцтой зөрчиж буй асуудал. Гүтгэлгийн хэргүүдийн 50 хувиас илүү нь сэтгүүлчдийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг чиглэсэн байна. Хууль бус үйлдэл хийчихсэн хэрнээ сэтгүүлчийг буруутай болгох гэдэг зүйл ч нэлээд газар авсан.

-Эх сурвалжаа нууцлах эрхтэй болохыг хуульд тусгах уу. Энэ талаар хэвлэл мэдээллийн байгууллагаас санал хүсэлт авах уу?

-Хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгүүд хийнэ. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Мэдээж эх сурвалжаа нууцлах эрхтэй талаар заалтыг оруулж өгч болно. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний хуулиар эх сурвалжаа нууцлах эрх нь хамгаалагдсан байдаг. Гэтэл манайд үүнийг төдийгөөс өдий хүртэл зохицуулаагүй. Цагдаа шүүх дээр эх сурвалжаа хэл гэж шахсан тохиолдол хэд хэд гарсан байдаг юм билээ. Энэ бол цаашдаа анхаарч, ямар зохицуулалт шаардлагатай талаар хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн саналыг сонсох, шаардлагатай гэвэл хуульчлах асуудал мөн.

Р.ХИШИГЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.145] 2020-09-17 05:10:36

Тэнэг бөхчүүд, дуучид, сэтгүүлчид мэтийн мангар хүмүүсийг дахиж сонгож болохгүй. Харин эдийн засагчид, инженерүүд, хуульчид, ахмад дипломатчид УИХ-д ихээр сонгогдоосой. Боов, боорцог идсэн, эр, эмгүй архи ууж хөлчүүрхсэн, ЖДҮ-чид улс орны хөгжлийг хойш нь татаад байна.

ЗОЧИН [64.119.17.33] 2020-09-16 11:06:36

ДЭЛГЭЦЭЭР ГАРАХ, СОНИН, САЙТАД ЮМ БИЧИЖ ДОНГОСОХ ХАМГИЙН ДУРТАЙ АВГАЙ, ЮМ Л БОЛ ЗУРАГТААР ДОНГОСНО, САЙТАД ЮМ БИЧНЭ, ХААНА ЗУРАГТЫН ДЭЛГЭЦ АЖИЛЛАЖ БНА ТЭНД ӨМНӨ НЬ ОЧООД ЗОГСЧИХНО,ЦАГААН САР ШИНЭ ЖИЛЭЭР ЭНД ТЭНД ОЧИЖ АХМАДУУДАД ГАРЫН БЭЛЭГ ГЭХ ӨЧҮҮХЭН НЭР ЗҮҮСЭН ЮМ ТАРААЖ ЭЛИЙРЧ БАЛАЙРНА, ЧИ ЭХЛЭЭД ӨМНӨХ 4 ЖИЛД 25 САЯЫН ХАДГАЛАМЖАА ЯАЖ 750 САЯ БОЛГОСНОО ТАЙЛБАРЛА, ЖДҮЧЭЭН, МАН-ЫН ТЭРГҮҮН АВИЛГАЧЫН НЭГ БИШҮҮ ЧИ,

zochin [203.91.112.114] 2020-09-16 06:14:13

unen butehgui avgai.

Зочин [192.82.64.8] 2020-09-15 05:26:46

Гүтгэгч нар чинь сэтгүүл зүйг харлуулж байгаа гэж бодохгүй байна уу. Өөрийн, гэр бүлийн нэр хүнд гэж эрхэм зүйл шүү

Зочин [66.181.184.58] 2020-09-14 06:30:12

Хүний эрхийг ямар их зөрчиж байгаа бол сэтгүүлч нэр зүүсэн одоо бүр утгаа алдсан олон нийтийн сүлжээнд хэн дуртай нь худал мэдээ тавьдаг болсон хүний эрхийг маш их зөрчсөнөөс болж ямар их хүн хохирч байгаа бол

Зочин [202.21.97.90] 2020-09-14 04:58:23

Эмэгтэйчүүдээ бидэнд энэ гүрзин хөмсөг огт зохихгүй байгааз дээ. Энэ хүнээс сургамж авцгаая

Зочин [202.5.198.41] 2020-09-14 01:58:29

энэ нэг амьтан дэлгэцээр гарахгүй бол зүгэр бна. Худалч, бусармаг үйлдэл дэлгэцийн араар амжуулж явдаг Худлаа инээсэн хулгайч

Чук [202.126.90.35] 2020-09-13 07:48:21

Энэ хүүхэн хуульч уу

Зочин [192.82.69.174] 2020-09-13 02:09:54

Үнэний хувьтай шүү улс төрчид гэхээр хичнээн хүн байдаг билээ тэдний булхайй луйвар гээд дийлдэхгүй тэрнийг нь олоод биччихдэг сэтгүүлчийг бол цагдаа хуулийнхантайгаа нийлээд дараад авдаг үүнээс болоод шударга сэтгүүлч гэж бараг байхгүй болсон мөнгө хөөж захиалгаар юм бичицгээдэг захиалагчаараа хамгаалуулдаг хаалтын гэрээ гэж нэг юм хийцйгээдэг болсон гэсэн шударга шүүхийнхэн гэж байхгүй болсонтой ижил шударга сэтгүүлч гэж бараг байхгүй болсон доо

Зочин [103.10.23.68] 2020-09-13 00:32:05

СЭТГҮҮЛ СЭТГҮҮЛЧ БОЛ ОЛОГ НИЙТИЙН ТУСЫН ТУЛД ШУДРАГ АЖИЛАХ ЁСТОЙ ӨНӨӨГИЙН ЗАРИМ СЭТГҮҮЛЧ НАР ХЭН НЭГ ИХ МӨНГӨТЭЙ ЭРХ МЭДЭЛТЭЙ ХУЛГАЙЧ НАРТАЙ,,МӨН НАМТАЙ ХАМТАРАН АЖИЛАЖ МУУ МУУХАЙГ НЬ ХАМГААЛАЖ ӨМГӨӨЛӨЖ ХААЛТЫН ГЭРЭЭ ХҮРТЭЛ БАЙГУУЛАЖ БАЙГАА НЬ МОНГОЛ ТӨРИЙН БОЛОН СЭТГҮҮЛЧ НАРЫН ЁС ЗҮҮН ЯЛЗАРЛЫГ ХАРУУЛСААР БАЙНА СЭТГҮҮЛЧИЙГ БАЙЦААХ БИШ МЭДЭЭЛИЙН МӨРӨӨР ШАЛГАЖ ТОГТООХ АЖИЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БИШ ҮҮ

Зочин [202.9.46.30] 2020-09-12 13:35:58

Үл бүтэх этгээд

Zochin [66.181.178.214] 2020-09-12 11:32:10

Chi ch bas hudalch hvndee

Зочин [66.181.161.61] 2020-09-12 04:56:50

Сэтгүүлчид өөрсдөө болохгүй юм хийдэг. Энэ хүүхэн их хуралд суухаар ямар түвшний хүмүүс их хуралд суудгийн амьд жишээ

JDU avsan mongoo ogchihooch dee [103.57.94.57] 2020-09-12 02:58:57

yadag tord orson shulam be chi niit irgediinhee 32% sanal avsan shuu shorond bish ordond baigaadaa bayarlaj yav daa

Zochin [172.58.43.239] 2020-09-11 23:45:26

Hyayraa hooloitoi boov gohogch hogshin jinger

архангайхүү [103.212.117.180] 2020-09-12 11:08:08

Хууль зохиохдоо ардчилал хѳгжсѳн орнуудаас шууд авч хэрэглэх маш олон зүйл бий. Юм болгонд "дугуй зохион бүтээх" шаардлага байхгүй ! Жишээ нь, согтуугаар машин жолоодох асуудал. Хүн алахыг завдсан гэж үзээд, бүр насаар нь эрхийг нь хасч , учруулсан хохирлыг нь хѳрѳнгѳѳр нь шууд тѳлүүлээд хорих ял оноож, яс маханд нь шингээж хүмүүжүүлдэг.

Зочин [202.9.46.128] 2020-09-11 23:39:33

Шоронд хоригдох ёстой хүн

Зочин [202.126.90.107] 2020-09-11 23:16:30

muu boow chi jdv shorondoo yawa

Зочин [64.119.18.96] 2020-09-11 15:22:59

Царай муутын туйл

Зочин [202.9.46.239] 2020-09-11 12:20:43

энэ эмэгтэй худлаа ярьж байна. Шүүх дээр байгаа хэргийн 60-70 хувь нь өр зээлийн асуулал байгаа. Үнэхээр өрөнд баригдаж зовж байнадаа

Зочин [202.9.46.128] 2020-09-11 07:56:10

ШОРОНДОО ХОРИГД

Иргэн [122.201.24.198] 2020-09-11 07:56:00

Мэдлэг, чадвар сайн, ёс зүйтэй, шудрага сэтгүүлч бага байна. Баян мөнгөтэй хүний захиалгаар худал мэдээлэл бичдэг, хүн гүтгэдэг сэтгүүлч олон байна. Ийм сэтгүүлчдыг гишгэх газар олдохгүй болгох хэрэгтэй.

ZOCHIN [202.21.109.58] 2020-09-11 07:17:56

CNAMAG CH GESEN SHOROND KHIIH KHEREGTEI

ЗОЧИН [202.179.30.242] 2020-09-11 06:47:58

УГААСАА Л ОРООЛТ БООЮНООС ЭХЛЭЭД ДАНДАА Л ХУДЛАА ЯРЬДАГ НӨХӨР ШҮҮДЭЭ ЖОЛООЧ ААВЫГАА ХҮРТЭЛ ДАРГА БАЙСАН ГЭЭД Л ТУУСАН ЭНЭНД ИТГЭСНЭЭС ГАДАА ГҮЙЖ ЯВАА НОХОЙД ИТГЭВЭЛ АРАЙ ДЭЭЛ

ХАХАХАХ [202.9.46.30] 2020-09-12 04:33:47

ЁОООХ БУРХАН МИНЬ ЭЭЖИЙГЭЭ БАС АЖИЛ ДЭЭР НЬ ИРЭХЭД "БИ ТАНИХГҮЙ" ГД ЗУГТСАН ГЭДЭГ ЯАГААД ГЭСЭН АСУУЛТАД "БИ ИЧСИЙН" ГЭЖУГАА

зочин [122.201.19.99] 2020-09-11 06:24:04

Чамшиг нам дагаж далдагнаж хуурамч мэдээлэл цадаг тэнэг сэтгүүлч нар шоронд суухгүй УИХ-д суудаг болсон Эсвэл захиалгаар хүн гүтгэж мөнгө авсаар л бна

Зочин [192.82.69.227] 2020-09-11 05:18:41

арай ч тал хувь нь биш байлгүй дээ худлаа ярьж яана

иргэн [192.82.66.151] 2020-09-11 04:14:27

АТГ,ТАЗөвлөл сайд нарын томилож байгаа газрын дарга нарын урьдчилсан мэдүүллэгийг маш сайн үнэн шударга хянаж зөв хүмүүсээр яам,агентлаг,яамны харьяа газрын дарга нарыг томилохгүй бол танил талын хүмүүс нь болоод доод түвшиний ажилчин албан хаагч нараа бас өөрийн хүмүүсээр тавих гээд бөөн халаа сэлгээ болоод байгаад анхаарч өгч туслаач.Мундаг сайд гишүүн байх нь хамаагүй хүнлэг шударга хүний ажлыг шударга үнэлж чаддаг ховоор ажлаа хийдэггүй баймаар байна.Үүнд УИХ-н гишүүд минь анхаарч дураараа авирлаад байгаа сайдад л цэг тавих хэрэгтэй байна.Хүний үг сонсдог байх хэрэгтэй .Байнга сайд гишүүн байхгүй гэдгийг л мэдэрдэг болоосой энэ зарим 1 сайд гишүүд.Өнөөдөр заан байж болно.Маргааш муу муухай гэж халагдаад байгаа хүмүүс тугал байсанаа өсөж хөгжөөд үнэн нь ялаад заан болж болно.Бүх юм ээлжтэй шүү сайд гишүүдээ.

ЗОЧИН [202.126.90.136] 2020-09-11 03:46:37

ЯМАР Ч ЁС СУРТАХУУНГҮЙ ХҮН ГҮТГЭДЭГ ТААМАГ ТӨДИЙГЭЭР ТҮҮНИЙГЭЭ УРГУУЛАН БОДОЖ БАЯЖУУЛАН ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ЦАЦДАГ СЭТГҮҮЛЧ НАР ОЛШИРЧ БҮГДИЙГ НЬ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ЦАЦАЖ ГҮТГЭСНИЙ ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ СЭТГҮҮЛЧ ГЭХЭЭРЭЭ ХҮНИЙГ ГҮТГЭЖ ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ

Зочин [202.126.88.60] 2020-09-11 12:02:47

Яг үнэн. Сэтгүүлч гэдэг ажил мэргэжлээр халхавчлан бусдын нэр хүндэд халдан баталгаагүй, тодорхой эх сурвалжгүй мэдээллээр хоолоо олж идэх ёсгүй. Eр нь сэтгүүлч ч бай, сошиал идэвхтэн хэн ч байсан бусдыг гүтгэн доромжилж болохгүй.

Зочин [202.179.21.232] 2020-09-11 04:55:43

unen.medeelliig sain nyagtalj baij tsatsdaggui shuud sensaats huuj yavdag humuus ih baina ene salbart


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.