Д.Нямхүү: Нийт 940 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:
9 сарын 14-15-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 940 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Үүнд 8 сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ, 8 сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 100 хүний давтан шинжилгээ, 9 сарын 15-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 240 хүний шинжилгээ, 9 сарын 15-нд зэвсэгт хүчний онгоцоор ирсэн 77 хүний шинжилгээ, ХӨСҮТ-л тусгаарлагдаж байгаа 3 хүний шинжилгээ, Гадаад улсын 18 төлөөлөгч, тусгаарлах байранд тусгаарлагдсан 114 хүний давтан шинжилгээ, Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэсэн 36 эмч, ажилтны шинжилгээ, Тандалтын зорилгоор цуглуулсан 10 хүний сорьц, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 52 жолоочийн шинжилгээ, Замын-Үүдэд тусгаарлагдсан 29 хүний давтан шинжилгээ зэрэг багтаж байна.
Сүүлийн хоёр хоногт коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсээс гурав нь эдгэрч, дараагийн шатны ажиглалт руу шилжсэн.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын коронавирусийн 311 тохиолдол батлагдсан. Үүнээс 301 нь буюу нийт тохиолдлын 96.8 хувь нь эдгэрчээ.
Эдгэрсэн хүмүүсээс 10 хүн нь сувилалд, гэрийн ажиглалтад 14 хүн тусгаарлагдаж байгаа бол 277 хүний ажиглалт, хяналтын хугацаа дууссан.
Одоогоор ХӨСҮТ-д 10 хүн коронавирусийн улмаас хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээр өвчтөний зургаан хүний биеийн байдал хөнгөн, дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна.





.jpg)






































































УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ
“ОВГОР” киног 30 хоногт 108 мянган үзэгч үзжээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ
Н.Гансүх: Нэг нам үнэмлэхүй олонх болж засаглан, эрх мэдэл удаан хугацаанд төвлөрөхөөр хяналт тавих механизм суларч байна
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн харьяа агентлаг байгууллагуудтай шуурхай хуралдаан хийлээ