БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Aдмин / Улстөр

Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад бараалхлаа.

Коронавируст цар тахлын улмаас Монгол Улсад орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан уулзалтын үеэр халдвар хамгааллын тусгай дэглэмийг өндөр түвшинд сахиж, зохион байгуулж байна. Тодруулбал, талуудын албан ёсны төлөөлөгчид гурван метрийн зай бүхий аюулгүй бүсэд байраа эзэлснээр уулзалт эхэллээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дэлхий дахин тархсан цар тахлын үед БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийж буй айлчлал нь хоёр улсын хооронд өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалж, Монгол Улс-БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгасан үйл явдал болж байна гээд, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинд дэвшүүлсэн мэндчилгээг нь уламжилж өгөхийг хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчилж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзсан билээ. Айлчлалын хүрээнд хүнд хэцүү үеийг туулж буй хятадын ард түмэнд монголын ард түмний сэтгэлийн илэрхийлэл болгон 30 мянган толгой хонь хандивлаж байгааг мэдэгдсэн юм. Улмаар хандивын 30 мянган толгой хонийг хятадын талд хүлээлгэн өгөх бэлтгэл ажил ид явагдаж байна.

Уулзалтын үеэр талууд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам баяжуулж, хоёр улсын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх, цаашид улам нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд идэвх, санаачилгатай ажиллах, ингэхдээ нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт түлхүү хөгжүүлэх нөөц бололцоо хангалттай байгааг онцолж, монголын цэвэр хөрс, ус, агаарт боловсорсон “эко” хүнсийг экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Мөн хоёр орны хүмүүнлэгийн харилцааны зарим асуудлаар санал солилцож, харилцан бие биенээ хүндэтгэх зарчмыг баримтлах нь чухал болохыг тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд талууд Монгол Улс-БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар хөгжүүлэхэд бэлэн байгаагаа харилцан илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ноён Ван Игийн Монгол Улсад хийж буй айлчлалд амжилт хүслээ.


Сэтгэгдэл

иргэн [192.82.65.90] 2020-09-17 04:24:45

хятадууд хэзээ ч монголыг үнэн сэтгэлээсээ дэмжиж бгаагүй. Тусгаар улс байлгахыг хэзээ ч хүсэж бгаагүйг бүгд л мэднэ. Яагаад түүхийн үнэнийг мартагнуулах гэж хичээгээд бгаа нь л сонин бна. өнөөдөр өвөр, маргааш ар монгол гээд л бидний үхээнц сул дорой бдлыг сайхан ашиглана даа

Зочин [202.179.21.195] 2020-09-17 00:06:50

BID OORSDIIGOO HAMGAALAH SHAARDLAGATAI BN

zochin [73.111.180.213] 2020-09-16 18:32:29

yag ta nartaa ovormongoliig yariach ix xutsbal bidniig bas ingej chadna daa

Зочин [77.38.148.28] 2020-09-16 11:49:12

хуний эрхийг уландаа гишгэгч, дарангуйлагч алуурчин улсуудтай нийлээд буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэж, урваачид сенетугэй

Зочин [202.9.46.38] 2020-09-16 11:46:41

Монгол Хятад 2 орны найрсаг харилцаа мандан бадраг Эртнээс өдгөө хүртэл найрсаг нөхөрсөг харилцаа байсаар ч ирсэн байх ч болно Зүүн азийн орнууд мандан бадраг

Зочин [202.179.21.195] 2020-09-17 00:04:46

Ha ha Margaash bidniig alna geed bga humuus shu dee. Ineej bgaad alna. Bid muslim bish geed duugui .. Uigar shinjaany talaar shu. Odoo bol Bid Halh Bid obor Mongol bish gesen shu uhaany ium bodood bn l daa. Tusdaa hil hyazgaartai geed. Getel Ar Mongol aldagdsan gazar nutag nutagaa erguulj avna gej bn. Hyatadyn olon niit Ar Mongol manai nutag gej bn. Bidny eelj irne shu. Hyataduud baga bagaar ahij bn. Heden jilyn daraa gazar shaardana shu!!!!!!!!!!!!!

Зочин [77.38.148.28] 2020-09-16 11:47:44

солиор чи, хуний эрхийг уландаа гишгэгч, алуурчин, дарангуйлагч нартай нийлэхгуй

Зочин [87.88.172.236] 2020-09-16 08:55:08

Өвөрмонголын талаар тодруулга яагаад аваагүй юм яг юу болоод байгаа талаар

Зочтн [64.119.16.15] 2020-09-16 18:36:45

чамд өвөр монгол ямар ч падлий байхгүй. түгжрээндээ хоолоо лалагнуулаад явж бай.

иргэн [139.5.218.176] 2020-09-16 08:25:37

Монгол Улсын Ерөнхийлөгч байна даа босоо Монгол бичиг болон БНХАУ ын ӨвөрМонголд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааных нь талаар нэг юм хэлсэн байлгүй дээ. Энэ талаараа олон нийтэд мэдээлэл өгнө үү.

Зочин [77.38.148.28] 2020-09-16 11:50:04

харин тийм ээ.гелег аятай сууцгаах юм

Зочин [103.229.123.150] 2020-09-16 05:24:55

Газар нэмж хагалж болохгүй.уурхайн илүү хортой.уурхайг нөхөн сэргээдэг.тариалангиын талбайг сэргээж болохгүй хөрс нь хийсээд элс үлддэг.сүүлийн үёд зүүн өмнөд азийг хүнс ногоо гуорилаар хагана гэдэг созахиалга лиотууд бий.эгэ аюул учируулах гадаадын захиалага.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.