Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ирэх 7 хоногт ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ. Дэлхий нийтийг хамраад буй коронавирусийн цар тахлаас хойших анхны, Гадаад харилцааны сайд болсноос хойших төрийн анхны айлчлал болж байгаа юм.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн манай улсад хийж буй айлчлал өнөөдөр /2020.09.16/ өндөрлөснөөр ГХ-ны сайд Н.Энхтайван 14 хоног тусгаарлагдах ёстой. Уг асуудлаа ОХУ-д уламжилж, тэд зөвшөөрвөл тусгаарлалтын хоногийг дуусгалгүйгээр ГХ-ны сайд Н.Энхтайван айлчлалаа зохион байгуулах юм байна.
Энэхүү айлчлал нь манай улсын нутаг дэвсгэрээр дамжин холбогдох “Сила Сибири-2” хийн хоолойн төслийн талаар ярилцаж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд бодит ахиц гаргах зорилготой аж. Уг төсөл нь Монгол Улсын хувьд 30 жил хүлээгдсэн төсөл бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн жил ОХУ-д хийсэн айлчлалаар яриа хэлэлцээр амжилттай болсон.
Байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулж тавьсан тохиолдолд БНХАУ-ын төвийн бүсэд хамгийн дөт замаар аюулгүй, тогтвортой нийлүүлэх боломжийг бүрэн хангана гэж талууд үзэж буй.
Сэтгэгдэл
Ахмад монгол миний бодол. [202.131.225.53] 2020-09-17 01:39:36
Айлчлах нь зөв. Төмөр замаа л урд хил хүртэл 2 урсгалтай болгочих юмсан. Тэр хийн хоолой ч яахав, бүтэхгүй биздээ.
zochin [133.201.139.0] 2020-09-16 13:35:27
yaponruu yavh oyutanguudiin asuudliig shiid malaa orosoos ochij yu guihnuu malnuud min
Зочин [133.201.139.0] 2020-09-16 13:34:23
gadaadruu yavh oyutanguudiin asuudaliig shiid
Зочин [64.119.18.96] 2020-09-16 10:22:42
Наад үлгэр ээ боль, хийн хоолой хэзээч манайхаар дайрахгүй төмөр за аа хурдан тавь.,
Зочин [182.160.0.146] 2020-09-16 22:06:26
Эргүү ванга минь төсөл нь өнөөдрөөс орост эхэлж байхад хуцаад л
Зочин [150.129.140.250] 2020-09-16 09:57:37
mangar batsaan hurelsukhiin huheldei zaildaabmongol turiin altan argamjaas