Энэтхэгт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ
ШИНЭ ДЕЛИ. /RIA Novosti/. Өнгөрсөн хоногт Энэтхэгт 97800 гаруй хүн шинээр халдвар авсан нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол юм гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Энэтхэг коронавирусний халдварын нийт тохиолдлын тоогоор дэлхийд хоёрдугаарт орж байгаа юм. Эрүүл мэндийн яамных нь хамгийн сүүлийн мэдээллээр, тус улсад 5.11 сая гаруй хүн халдвар авсан байна.
Одоогийн байдлаар эмнэлгүүдэд 1 сая гаруй хүн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд нэг хоногийн дотор энэ тоо 14 мянгаар нэмэгджээ. Халдварын улмаас 83 мянга гаруй хүн нас барсан бол эдгэрсэн хүний тоо 4 сая давсан байна. Сүүлийн 24 цагийн дотор 1132 хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Зочин [77.38.148.28] 2020-09-17 14:37:16
тэнд байгаа лам нараа авчирмаар юмаа.зардал, энэ тэрээг телех чадваргуй зендее лам нар байгаа
Зочин [202.9.46.225] 2020-09-17 21:30:01
Тэндээ байсан дээрээ
Yanaa [103.212.119.113] 2020-09-17 11:02:06
Shoroon tumen huntei India suireh ni. Olon huntei uls hol horio togtooj COVID19-iig barij hetsuu baidald orj bna. Mongol humuus buren irsen bolov yy, tend bgaa bolov yy. Hyrdan ireh heregtei