Беларусь Литва болон Польш улстай залгаа хилээ хаажээ

Aдмин / Гадаад мэдээ

МИНСК. /TASS/. Беларусийн эрх баригчид Литва болон Польш улстай залгаа хилээ хааж, Украинтай хиллэдэг хэсгийнхээ хамгаалалтыг чангатгалаа гэж тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко пүрэв гарагт мэдэгджээ.

“Бид өмнө нь хэлсэнчлэн цэргүүдээ татаж, армийнхаа тэн хагасыг зэвсэглэн, Өрнөдийн улсуудтай залгаа улсын хилээ, юуны түрүүнд Литва, Польштой залгаа хилийг хаахаас өөр аргагүй боллоо. Харамсалтай нь бид мөн ах дүүгийн харилцаатай Украинтай залгаа хил дээр хүч нэмэгдүүлэхээс аргагүйд хүрч байна” гэж тэрбээр нийслэл хотынхоо соёл-спортын "Минск-арена" цогцолборт болсон “Беларусийн төлөө” эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Лукашенко мөн ОХУ-ын Ерөнхийлөгч, Батлан ​​хамгаалахын сайдтай хамт Холбоотны улсын батлан ​​хамгаалах хүчийг бий болгохоос өөр аргагүйд хүрснээ тэмдэглэв. Өмнө нь төлөвлөгдөн зарлаж байсан одоо Беларусийн баруун хэсэгт явуулж буй "Славяны нөхөрлөл-2020" цэргийн сургуулилалтыг эрчимжүүллээ гэж тэрбээр хэлсэн байна. Түүнчлэн хурц нөхцөл байдалтай холбогдуулан уг сургуулилалтыг хоёр үе шаттайгаар явуулна гэдгийг мэдээлжээ.

Тэрбээр мөн улс орондоо дайн хийхийг хүсэхгүй байгаагаа нэмж хэлэв. "Беларусь болон Польш, Литва улсуудыг бидний асуудал шийдэгдэхгүй байлдааны ажиллагааны театр болгож хувиргахыг би хүсэхгүй байна. Тиймээс би өнөөдөр энэ танхимд хамгийн үзэсгэлэнтэй эх оронч хүмүүсийн өмнө Литва, Польш болон Украины ард түмэнд хандан галзуу улс төрчдөө зогсоож, дайн өдүүлэхийг бүү зөвшөөр гэж уриалмаар байна" хэмээн тэрбээр хэлжээ.

Беларусийн төрийн тэргүүн мөн цугласан эмэгтэйчүүдэд хандан үг хэлэв. “Та бүхэн гэртээ хариад үнэн хэрэгтээ юу болж байгааг хэлж өгөөрэй” гэж тэрбээр уриалжээ. Түүний хэлснээр, Беларусь, ОХУ, магадгүй бүх Европын асуудал одоо шийдэгдэж байгаа аж.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.60] 2020-09-22 11:44:07

Зөв зөв. Америкийн бууны нохой польш. литва мэтийн дагалдан баясагчидтай харилцаагаа тасалж залгаа хилээ хаах нь тун зүйтэй.

Зочин [64.119.26.240] 2020-09-20 01:31:05

Хил хаах сайн зүйл биш манай тухайд хятадтай хаалттай байсан нь дээр

Зочин [202.21.124.134] 2020-09-18 06:10:11

Te1 daranguilagch

Zochin [103.26.194.200] 2020-09-18 03:05:51

Daranguilagch..... adilh tustuichuud niiljee

Зочин [203.91.115.45] 2020-09-18 02:59:18

чи муу атигар хужаа бага л хуц. шударга бусын хонгилын шимэгч бөөс

Зочин [119.40.98.177] 2020-09-18 02:56:30

дарангуйлагчид хэзээ ч сонгуулиар буудаггүйн тод жишээ хар пиарт хэт амархан авттаг хар массын гайгаар ийм хувь тавилан ирэхийг үгүйсгэхгүй


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.