УГТЭ үйлчлүүлэгчтэй харилцах нэгжийн ажилтнуудаа дохионы хэлний цуврал сургалтанд хамруулж байна

Aдмин / Эрүүл мэнд

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг ЭМС-ын 2020 оны 08 сарын 18-ны өдрийн “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим үйлчилгээг сайжруулах үйл ажиллагааны удирдамж” болон “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо хөгжлийг дэмжих, үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд эмнэлгээр үйлчлүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин, нөхцлийг бүрдүүлэн ажиллах зорилгоор эмнэлгийн соёл үйлчилгээний албаны таны туслах, хөтөч, сувилагч зэрэг үйлчлүүлэгчтэй харилцах нэгжийн нийт 35 ажилтанд зориулсан дохионы хэлний анхан шатны цуврал сургалтыг 2020 оны 09 сарын 22-ны өдрөөс эхлэн зохион байгуулж эхлээд байна.

Уг сургалтыг Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн дохионы хэлний М.Сарантуяа багш удирдан явуулж байна.
Дашрамд дурьдахад уг сургалтыг 09 сарын 21-27-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж буй “Сонсголгүй иргэдийн Олон улсын долоо хоног”-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил “Дохионы хэл”, “Дохионы хэл бүхий тэгш хүртээмжтэй орчин”, “Дохионы хэлний олон улсын өдөр буюу Дохионы хэлний эрхийг хүн бүрт”, “Үндэсний дохионы хэлийг хуулиар баталгаажуулах нь”, “Тэгш боломжийг сонсголгүй иргэдэд”, “Сонсголгүй хүний манлайлал”, “Би хүний эрхийн төлөө дохино” зэрэг сэдвүүдийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.