Д.Өнөрболор: Манай улс дэлхийн 164 оронтой нэн тааламжтай худалдаа хийх боломжтой ч ашиглаж чадахгүй байна

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн Д.Өнөрболортой ярилцлаа.


-Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороог байгуулах тогтоолын төслийг өргөн барьсан. Түр хороо байгуулагдсанаар ямар ач холбогдолтой юм бэ?

-УИХ-ын гишүүд байнгын хороонд харьяалагдахаас гадна тодорхой асуудлыг судалж санал боловсруулах, бодлогын шийдэл гаргах зорилгоор түр хороо байгуулж ажиллах боломжоор хангагдсан байдаг. Энэ хүрээнд нэр бүхий гишүүдтэй хамтарч “Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.

Түр хороо байгуулах үндсэн зорилго нь гадаад худалдааны бодлогыг зөв голдиролд оруулах, гадаадын хөрөнгө оруулагч нарт хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийхэд нь дэмжлэг үзүүлэх, тэднийг идэвхжүүлэх, хөхиүлэн дэмжих, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах чиглэлээр эрчимтэй ажиллахыг зорьж байна. Гадаад худалдааны бодлогыг зөв тодорхойлох гэж онцлон хэлж байгаа нь өнөөгийн хурдтай өөрчлөгдөж байгаа дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах бодлоготой байх ёстой гэж үзэж байна.

Манай улс гадаад худалдааны нэгдсэн хуульгүй 30 орчим жил явж ирсэн. Иймээс энэ чиглэлээр зохицуулах шаардлагатай асуудлууд багагүй хуримтлагдсан байна. Худалдааны асуудал мэргэжлийн бус яаманд хавсарга байдлаар харьяалагдаж, гадаад худалдааны ямар ч бодлогогүй, зохицуулалтгүй болсны дээр тарифын бодлогоор зохицуулж үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, ялангуяа импорт орлох үйлдвэрлэл хөгжүүлэх асуудал орхигдож, гадаад зах зээл дээр компаниуд болоод салбарын яам бүр уялдаа холбоогүй үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэрлэл - худалдаа хоёрыг зохицуулах нь төр засгийн тэргүүн зэргийн бодлогын төвд байх ёстой асуудал. Гэтэл дэлхийн 205 орны 195 улс нь худалдааны асуудал эрхэлсэн яамтай, худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогоо зангидаж ажиллаж байна. Тэгэхээр дэлхийн улс орнуудын бие даасан, залгамж холбоотой, худалдааны нягт нямбай бодлогын өмнөөс бид гар хоосон шахам, өөрсдийн бага сага инерц, мэдрэмж төдийдөө бараг дулдуйдаж оролцож байна. Гэтэл Америк-Хятадын худалдааны “дайн”-ы хэлцлийг харах хэрэгтэй. Хоёр улсын мэргэжлийн яамд хийж байна.

Нөгөө талаар хөрөнгө оруулалтын хувьд 2013 онд хууль батлагдаж, хууль эрхийн орчин харьцангуй сайжирсан. Гэхдээ хөрөнгө оруулалт анхлан орж ирэхтэй холбоотой эрх зүйн орчныг цаашид сайжруулах шаардлагатай байна. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт хоёр нь бие биенийгээ дэмждэг салбарууд, аль нэг нь бодлогын хувьд орхигдохгүй хамтдаа хөгжих ёстой.

-Энэ чиглэлээр нэн тэргүүнд ямар ажил хийх шаардлагатай гэж үзэж байна?

-Тогтоолын төслийг санаачлагч гишүүд дотроо ярилцаад тодорхой ажил үүргийн хуваарьтай ажиллаж байна. Миний хувьд гадаад худалдааны чиглэлээр түлхүү анхаарч ажиллана. Юуны өмнө Монгол Улсын гадаад худалдааны нөхцөлийг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, шинэ хөрөнгө оруулалт татах, эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын шинэ бодлого, стратегийг боловсруулах шаардлага тулгамдсан асуудлын нэг болоод байна л даа.

Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр өмнө нь “Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх”, “Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах”, “Экспортыг дэмжих Үндэсний хөтөлбөр”, “Монгол экспорт” гэх мэт хөтөлбөр, баримт бичгүүдийг боловсруулан хэрэгжүүлж ирсэн. Эдгээр бодлогын бичиг баримтууд тухайн цаг үедээ зарим нэг нааштай үр дүн авчирсан боловч хангалттай биш гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэдэг.Нэн тэргүүнд хийх ажил бол эдгээр хөтөлбөрүүдийн үр дүнг үнэлэх, алдаатай болон оноотой зүйлсийг нь тодруулах явдал гэж бодож байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2015 онд баталсан “Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр”одоогоор хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт ямар түвшинд байгааг Засгийн газраас бидэнд танилцуулах байх.

Нөгөө талаар манай улс олон улсын эдийн засгийн хууль ёсоор гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр чамгүй олон гэрээ хэлэлцээр, байгууллагад нэгдэн орсон байдаг. Үүний ач холбогдол, өгөөж, үр дүн, наалдац хэр байсан бэ гэдгийг ч бас эргэж харах ёстой юм. Манай улс 1997 оны нэгдүгээр сард Дэлхийн худалдааны байгууллагын 130 дахь гишүүн орон болсон. Ингэснээр дэлхийн 164 оронтой нэн тааламжтай нөхцөлөөр худалдаа хийх, гишүүн орнуудын худалдааны бодлого, баримт бичгүүдийн мэдээллээр хангагдах, үндэсний эрх ашгаа хамгаалах, техник туслалцааны хүрээнд дэмжлэг авах бололцоо бүрдсэн. Ийм боломжоо ашиглаад ГХЯ, МХАҮТ болон бусад байгууллагууд хүчин чармайлт гаргаж ажиллаж ирсэн. Гэхдээ л социализмын үеийн СЭВ-ийн орнуудтай манай тухайн үеийн төр засгийн явуулж байсан бодлого шиг нягт, зохион байгуулалттай хамтарч ажиллаж чадахгүй явж ирснийг хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй юм. Хэдийгээр ДХБ-ыг соц орнуудын хүрээлэл төдийд үйл ажиллагаа явуулж ирсэн, хязгаарлагдмал тогтолцоо болох СЭВ гэдэг байгууллагатай зэрэгцүүлж харьцуулах зүйл биш ч гэсэн ажлын уялдаа холбоо, нягт харилцан эрх тэгш хамтын ажиллагаа, боловсон хүчний чадамж бололцоотой харьцуулахад өөрийн эрхгүй ийм дүгнэлтэд хүрч байна.

Манай улс үйлдвэрлэгч улс уу, худалдааг дэмжсэн улс уу. Эдийн засгийн аль салбараа нэн тэргүүнд хөгжүүлэх вэ. Цаашдаа уул уурхай, түүхий эдийн үнэ, ханшаас хамаарсан эдийн засагтай улс хэвээрээ байх уу. Манай газар зүйн, цаг агаарын, дэд бүтцийн, олон улсын харилцааны, хүний хөгжлийн давуу тал юу вэ, түүн дээр түшиглэн өнөөгийн нөхцөлд болон ирээдүйд юу хийх боломжтой вэ. Дэлхий нийт хаашаа чиглэж байна, үүнд бидний оролцоо юу байх вэ гэх мэт олон асуултад хариулт шаардлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл, дэлхий даяар түгж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийн сүлжээнд хамрагдах, хэрэгцээтэй түүхий эд, тоног төхөөрөмж, бараа материал нийлүүлэх үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах, нэмүү өртөг шингэсэн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “том амбицтай” стратегийг боловсруулж хэрэгжүүлэхээр зорих хэрэгтэй гэж бодож байна.

Энэ нь нэг шийдэл болно. Бидний өнөөгийн “том амбиц” гэвэл гадаад худалдааны зуузай холбох, эн зэрэгцэх, мориор гүйцээд зэрэгцэж давхих явдал буюу холбон тоглолт хийхийн төлөө чармайх, холбогч төдийгүй холбоос болох явдал гэж тодорхойлж хэлж болох юм.

Ерөөс хүн төрөлхтөн өөр хоорондоо холбогдож байж хөгжсөн. Хөгжлийн түүх бол холболтын түүх. Дундад зуунд Торгоны замын ачаар Европ-Ази холбогдож аль аль нь хөгжсөн. Бидний өвөг дээдэс энэ холболтын ач холбогдлыг маш сайн ухаарч Торгоны замыг хяналтандаа авсан төдийгүй аюулгүй байдлыг нь бүрэн хангаж татвар хураамжаа авч байсан түүхтэй. Холбогдож байж иргэншил, хот суурин үүсч хөгжиж байсан байна. Дэлхийд холбогдсон нь хөгжиж холбогдоогүй нь хоцрогдож буй цаг үед бид амьдарч байна. Одоо бид “хатуу холболт” болон “зөөлөн холболтын” тухай ярьдаг болж. Хатуу холболт гэдэгт төмөр зам, авто зам, агаарын зам, хоолойн тээврийг хэлж байна. Одоо дэлхийн хэмжээнд 2 сая км төмөр зам тавигдсан байгаагаас Хятад 130 000 км төмөр замаараа тэргүүлж байна. Үүний 30 000 км нь өндөр хурдных. Дэлхий одоо 65 сая км хатуу хучилттай авто зам, 1.8 сая км хоолойн тээврээр холбогдоод байна.Зөөлөн холболтын талаар мэдээж та бүхэн надаар хэлүүлэх хэрэггүй байх.

Эдгээр холболтын том бүтээн байгуулалтыг хийхэд, мэдээж, их хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй нь ойлгомжтой. Улс орнууд ийм том төсөл төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ олон улсын хөрөнгө санхүүгийн эх үүсвэрүүдийг ашиглаж олон улсын хамтарсан төсөл хэлбэрээр хэрэгжүүлж байна.Төр өөртөө бүхнийг үүрэх боломжгүй шүү дээ.

-Манай улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчин ингэхэд ямар байгаа вэ?

-Манай улсад хөрөнгө оруулалт татаж буй салбар үндсэндээ уул уурхай, малын гаралтай түүхий эд боловсруулах, банк санхүүгийн салбар зэргээр л хязгаарлагдаж байна. Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц, өрсөлдөх давуу тал бий болгох боломжтой эдийн засгийн салбарыг нарийвчлан тодорхойлж, түүнийгээ гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай зөв, ашигтай хамтарч ашиглах замаар эдийн засгаа тэлэх бодлого хэрэгжүүлэх ёстой юм. Байгалийн баялаг ихтэй хөгжиж буй манай орны хувьд экспорт нь хэт нэг салбар дээр тулгуурласан байдаг тул эдийн засаг нь гадаад хүчин зүйлээс хэт хамааралтай байна. Иймээс эдийн засгийн салбар бүр өөр өөрийн хөрөнгө оруулалт, худалдааны бодлоготой тэр нь тогтвортой олон жил мөрдөгдөж байж хөгжил ирнэ гэж боддог.

Бусад улсуудтай харьцуулахад манайх хаахна байгаа вэ гэдгээ Дэлхийн банкнаас гаргадаг хэд хэдэн индексээс харж болно. Үүний нэг нь бизнес эрхлэлтийн индекс (Ease of Doing Busi­ness rankings)-ээр 190 орноос манай улс 2019 онд 81 дүгээр байранд орсон байна. Бизнес эрхлэх боломжоор манай улс дэлхийн тэг дундуур нь явж байна гэсэн үг. “Хойш нь чангааж байгаа” хүчин зүйл нь гадаад худалдааны нөхцөл буюу хил дагуух худалдаа эрхлэлтээр 143-д орсон явдал юм. Бид эдийн засаг, бизнесийн салбараа дэмжихийн тулд юуг эхлээд хийх вэ гэдэг нь энэ индексээс харагдаж байна. Мөн гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад чухал нөлөөтэй Логистикийн гүйцэтгэлийн индекс (LPI)-ээр Дэлхийн банк 160 улсыг хоёр жил тутам үнэлэн эрэмбэ тогтоодог. Сүүлийн үнэлгээгээ 2018 онд хийхэд манай улс 130 дугаар байрт байна. Монгол Улсын хувьд гадаад зах зээл рүү гарах хилийн боомт цөөн, гадаад худалдаанд шаардлагатай бичиг баримтын тоо их, тэдгээрийг олгох эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоо сул, дэд бүтцийн хөгжил сул, ачаа барааг хянаж шалгах систем бүрэн хөгжөөгүй байна гэж дүгнэж болно. Монгол Улс дээрх бүх үзүүлэлтээр хөрш орнууд болох БНХАУ, ОХУ-аас доогуур, Зүүн Ази-Номхон далайн бүс нутгийн дунджаас доогуур, бага түвшинд байна. Өөрөөр хэлбэл, гадаад худалдаа, транзит тээвэрт давуу талгүй буюу манай улсыг тойрон гарах сонирхлыг бий болгож байна. БНХАУ-аас саадгүй явж ирсэн бараа, бүтээгдэхүүн манай улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөхдөө дээрх саад бэрхшээлүүдтэй тулгарахын зэрэгцээ цаг хугацаа алдан ОХУ руу очдог гэж ойлгож болно. Энэ бэрхшээлүүдийг үгүй хийх нь түр хорооны үндсэн зорилго байх ёстой.

Манай улсад бараа бүтээгдэхүүн экспортод гаргахад 11 төрлийн бичиг баримт бүрдүүлж, 168 цаг зарцуулдаг бол импортод 12 төрлийн бичиг баримт шаардаж, 115 цаг зарцуулж байгааг судлаачид тогтоосон байдаг. Олон төрлийн зөвшөөрөл авах, бичиг баримт шаардах нь экспортын худалдаанд саад болж байгаагаас үүдэн гадаад худалдааг өргөжүүлэх боломжийг хязгаарласаар байна. Энэ үр дүнгээс харахад гадаад худалдааг хөнгөвчлөх шаардлага зүй ёсных бөгөөд гадаад худалдааны бараа эргэлтэд хяналт тавих гааль, хилийн байгууллагуудын үйлчилгээг түргэн шуурхай болгох, цахим үйлчилгээг нэвтрүүлэх нь гадаад худалдаа эрхлэгчдийн цаг хугацааг хэмнэх, экспортын бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэх юм.Энэ чиглэлээр хийгдэж байгаа ажлууд ч байна.

-Манай улсад гадаад худалдааны хөнгөлөлттэй нөхцөлтэй улс орнууд нэлээд байдаг юм байна. Энэ байдлаа үр ашигтай ашиглаж чаддаг уу?

-Манай улстай Австрали, Канад, Европын холбоо, Япон, Шинэ Зеланд, Норвеги, ОХУ, Беларусь, Казахстан, Швейцарь, Турк, АНУ, Европын холбоо зэрэг улс орнууд бараа бүтээгдэхүүний экспортын тодорхой хөнгөлөлт, таатай нөхцөл үзүүлэхээр тохиролцсон байдаг. Гэвч бид уг таатай нөхцөлийг хэрхэн үр дүнтэй ашиглаж чаддаг вэ, түүнд чиглэсэн хөрөнгө оруулалт, худалдааны бодлогыг хэрэгжүүлж чадаж байна уу гэсэн асуултууд урган гардаг. Бид тэдний хамтрагч байж чадаж байна уу. Жишээ нь, Европын Холбоо жижиг, эмзэг эдийн засагтай, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын худалдаанд учирч байгаа бэрхшээлийг онцлон авч үзэж, хөгжлийн хэрэгцээ шаардлагыг дэмжих чиглэлээр худалдааны бодлого явуулдаг. Харамсалтай нь манай улсын экспортын тоо хэмжээнээс харахад тухайн бүс нутагтай хийдэг гадаад худалдааны эргэлт дорвитой нэмэгдэхгүй байгаа нь бид уг нөхцөлийг хэр үр дүнтэй ашиглаж байгааг илэрхийлэх байх. Бусад улсуудтай хийсэн гэрээ ч үүний нэгэн адил үр дүнтэй байгаа гэж хардаг.

Бид нэгэнт бий болгосон бүтэц, хөшүүргээ сайн ашиглах тал дээр хойрго байна, гадаад худалдааны морь маань улдаад байна, хашигнаад байна, эмчилгээ, тэжээл хэрэгтэй байна гэсэн үг. Гэтэл манай урд хөрш Хятад орон ДХБ-д элссэн цөөн жилийн дотор бүх механизмыг нь бүрэн дүүрэн тултал ашиглаад дэлхийд эдийн засгийн хүчирхэг гүрэн болсон жишээ бий.

-Гадаад худалдааны бодлогод хөрш орнуудын бодлого ихээхэн үүрэгтэй гэж бодож байна. Энэ тухайд?

Манай улс энэ оны 7 дугаар сарын байдлаар дэлхийн 135 улстай 7,932.1 сая ам долларын худалдаа хийж байна. Хэдийгээр худалдаа либералчлагдсан боловч хөрш орнууд онцгой нөлөөтэй болохыг ОХУ-тай импортын 26.8 хувь, БНХАУ-тай экспортын 70.7 хувь, импортын 36.1 хувийг дангаар гүйцэтгэж байгаагаас харж болно. Манай улс хоёр том далайн дундах эрдэнэсийн арал гэж би боддог. Дэлхийн эдийн засгийн хүндийн төв Евроазид аажмаар шилжиж буй өнөө үед газар зүйн байршлынхаа давуу талыг ашиглах боломж Монголын өмнө нээгдэж байна. Жишээ нь, Хятадаас Европ руу усан замаар 45-60 хоног ачаатээвэрлэлтийн хугацааг хуурай замаар 10-13 хоног хүртэл богиносгох харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх боломж байна.Бас Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридорт бид уйгагүй, ухаалаг тоглогч байх хэрэгтэй байна. Эцэст нь хэлэхэд, геополитикийг саяхан болтол эрхшээлдээ оруулах, газар нутгийг эзлэх гэдэг утгаар бараг хэрэглэж ирсэн. Гэтэл үүнийг өнөөдөр тун энгийнээр өрсөлдөх чадвар бүхий холболт гэж ойлгох болжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийтэй хамгийн сайн холбогдсон улс орон ялж байна. Хамтдаа холбогдсон дэлхий ертөнц. Дэлхий ертөнцтэй зуузай холбох Монгол Улс байхын төлөө бид ажиллах ёстой. Саяхан би Сэлэнгэ аймагтаа Ерөнхий Сайдын ажлын хэсэгт багтаж намрын ургац хураалтын явцтай танилцаад ирлээ. Манай улс хүнс хөдөө аж ахуйн салбараа улам хөгжүүлж, хүнсээ дотооддоо бүрэн хангаад зогсохгүй экспортлогч орон болохын тулд томоохон төсөл хөтөлбөрүүдээ эдийн засгийн хямралтай, цар тахлын үед ч хэрэгжүүлж ажлын байр нэмэгдүүлж, дайвар төсөл хөтөлбөрүүдээ уян хатан ухаалаг бодлогоор хангаж орон нутгийн хөгжилтэй холбох, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг дэмнэсэн бодлогоо эрчимжүүлж байж л эдийн засгаа тэлнэ, хөгжил дэвшилд хүрнэ.Хэмнэх сайн зүйл мөн ч эдийн засгаа тэлэх бодлого муу зүйл биш гэдгийг хэлье. Сэлэнгэ нутгийн зон олон шиг ажилсаг, бүтээлч, хөдөлмөрч иргэдээ хөгжилтэй холбох, улс орноо дэлхийтэй холбох ухаалаг холболтын төлөө би идэвх чармайлт гаргаж ажиллах болно.

ӨДРИЙН СОНИН www.dnn.mn Р.ХИШИГЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [139.5.216.93] 2020-09-29 03:25:28

энэ урдаас гаралтай юм аа даа

zochin [89.24.47.134] 2020-09-28 08:57:53

manai ulsiin delxiiin 1664 uldati xudaldaa xiix yamarch bolomjgui. 1. manai gaali mongolchuddaa mash xund surtaltai, mash undur tataas abdag. 2. shuudan xolboonii zardal mash unetei. deer ni manai xil gaaliixan bun xunds surtaltanguud. 3. tur ni ard irged. aj axui negdee uilchlex uuregteigee meddegui, daramtlax, tatvaraar daramtlax, daxin daramtlax gesen sistemeer ajilladag. chuluut zax zeel gej ner tudii. 4. manai udirdlagiin sistem mash buruu togtoltsootoi, uchir ni bygd bolovsrolgui, medlegui dandaa ariin xaalganii xumuuseer duursen uchir irged ter asuudal tedend ogt xamaagui, yaj tusuvt orj irsen mungiig xedulee busad bylegleees iluu ixeer xuvaaj bax ve gesen gants zorilgo, bodlogoiti, chi ch ternii 1 ni shdee, sain medej baigaa bailgui dee.

Үнэн [59.153.84.139] 2020-09-28 07:05:55

Юу ч мэдэхгүй байх хөндлөн ярьж цэцэрхэж иргэдийн толгойг эргүүлэхээ боль

Монголын барааг тийм ч олон улсад борлуулж чадахгүй, бүтэхгүй. [202.131.225.53] 2020-09-28 07:04:37

Монгол бол зүүн-хойд Азид алслагдасн улс. Үйлдвэрлэж чадсан бараагаа зэргэлдээ 2 хөрш, Казахстандаа зарж чадаж байвал дээдийн заяа. Тэрнээс биш манай барааг дэлхийн бусад орнуудад зарахад ашиггүй ба өрсөлдөөн ихтэй. Сайндаа л ноолуураа хөгжилтэй орнуудад зарна, гэхдээ энэ наймаа тогтвортой биш. "164 орон" гэж сэрүүнээр зүүдлэхээ больж үз, хүмүүсийг битгий хоосон хошгируул.

Зочин [182.160.39.202] 2020-09-28 06:58:21

караокены мадам буюу охидуудыг солонгосчуудад биеийг нь үнэлүүлдэг ажил хийдэг байсан хүүхэн төр бариад явж байдаг

Зочин [202.9.46.42] 2020-09-28 06:29:22

Аав нь шорон дамжиж явсан юм бнлээ

зочин [103.80.210.150] 2020-09-28 06:26:42

зах зээлийн нийгэм гэдэг нь хүн бүхэн эрх чөлөөтэй ямарч хариуцлагагүй, хулгай хийх, төр самрах, зөвхөн өнөөдрөө бодсон, хар толгойгоо бодсон, хамтаар, намаар луйвар хийх бодлого баримтлах нь эх орон эх толгойгүй гадны дураар тоглогч, авирлагчдын зууш болж бна, хөдөлмөрөөр хүн амьдрах боломжгүй хөдөлмөр хийж байгаа хүнийг боолын түвшин хардаг хулгай луйвар эрхлэгчид, эх орон ард иргэдээ хууран мэхлэгчид улсын баатар болдог байдллаас, -ховоор ул шагайгчид төрд хурга төлөгний албанаас салдаггүй ийм л бна.үнэнээр хүний төлөө ажил хийвэл өөрөө ядуурахын зэрэгцээ үр хүүхдээ ядуу хүний хүүхэд гэдэг шошготой болгочих юм нийгэм өөрчдөгдөх болоогүй бна уу

Зочин [202.9.46.139] 2020-09-28 04:44:04

хятад царайтай эмэгтэй байна

ГАДААДЫН Х/О [202.179.25.64] 2020-09-28 03:22:55

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААС ЧИНЬ ГАНЦ БОЛЦГООЖ БАЙНА ШҮҮ. ЯГ ЮҮНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ШААРДАГДААД БАЙНАА. ХЭДЭН ДОЛЛОРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХЭРЭГ БОЛООД БАЙНА. ТЭР НЬ УЛС ОРОНД ЮҮ ӨӨРЧЛӨХИЙН. ДОТООДООСОО ШИЙДЧИВЭЛ ИХ Л НӨӨЦ БОЛОМЖ БАЙХ ШИГ БАЙХЫН. НЭГ ЖИШЭЭ ХЭЛЭХЭД ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ НЭГ ИХ НАЯДЫН АШИГ ХИЙСЭН ГЭЭД БҮГД Л ЗАРЛААД БАЙСАН. ХУВЬЦАА ЗЭМШИГЧ НАРТ 30 ХУВИЙГ НЬ ТАРААНА ГЭЭД ЖИЛ БОЛЛОО. 60 ХУВИАР НЬ ТӨМӨР ЗАМ БАРИНА ГЭЭД БАС ЖИЛ БОЛЛОО. ТЭР МӨНГӨ ОДОО ХААНА БАЙНА.

Зочин [202.9.47.14] 2020-09-28 01:45:59

Ene hujaagiin sheesiig Selengechuud gargsan bh a. Hyatadiin 1 muj boloo yu da

Zochin [202.70.34.70] 2020-09-28 01:34:17

Gadaad yamny hudaldaany gazar gej suirtsen gazar bna. Udirdlaga ni ch gesen asuudlaa ogt medehgui, er ni yarij bgaa um aa oilgodog eseh ergelzeetei

zochin [202.9.40.39] 2020-09-27 21:47:29

Ene hytad tsaraitai huuhniig haraahdaa bish l de.Ene jil MAN arai l denduu humuusiig hucheer gargasaan.Ed nariin orond Dorjhand shig heden chadaltai hun garsan bol shanaa.MenhOrgil.Su Batbold.J.Suhbaatar.Menhbat.ene neg heden huuhen arai uomaa.Ard tumen ch buruu songolt hh uom

Зочин [202.21.108.237] 2020-09-27 11:13:05

yag l hujaagiin bodlogiig huulbarlan yarij bna. ene lavtai ...

Зочин [202.9.46.176] 2020-09-27 07:09:20

ГОЛИЙСОН МУУХАЙ ХЯТАД ХҮҮХЭН ЗАЙЛАГ ЦААШАА

Зочин [64.119.16.103] 2020-09-26 16:44:05

ЭНЭ ХУЖААГААР ДУТАЖ ГЭНЭ.

Зочин [103.26.195.25] 2020-09-26 15:56:38

Хоосон яриад, юу ч хийдэггүй биднийг дэлхий их дэмжсэн нь үнэн. Даанч арчаагүй байна даа бид. Тэгээд...

Зочин [66.181.186.145] 2020-09-26 14:41:13

Ямарч ёс зүйгүй шуалтай авгай,

зочин [64.119.16.15] 2020-09-26 11:52:10

Гадаад харилцааны сайд асан Цогтбаатарын хэлсэн дэлхийн бүх оронд та салбартай гэж бод гэж хуцаж байсан саяхан санагдаж байна тэрүүн шиг шааж байх чинь вэ

зочин [192.82.70.137] 2020-09-26 08:16:59

Энэ ногоо донгож сонгогдоод энхы хурал дээрээ хуульд нолоолож шоронгоос авилалчийг гаргах гээд нолоолоод байсан авгай мон биздээ

Зочин [202.179.21.233] 2020-09-27 14:22:51

Ene ih sejigtei emegtei gej huvidaa boddog. Sain shalgah heregtei gej bodoj bn daai.

Zochin [150.129.143.152] 2020-09-26 06:42:21

Тиймээ дэлхийтэй холбогдож байж зэрэгцэн алхаж байж л хөгжинө шүү дээ зөв л юм ярьсан байна гадаад худалдаагаа эрчимжүүлэхийн тулд юу хийх ёстойг зөв л хэлсэн бн би ч гэсэн ийм бодолтой байдаг ждү эрхлэгчид болон үндэсний том бизнесменүүдээ бодлогоор дэмжих хэрэгтэй

Зочин [103.57.92.121] 2020-09-26 06:03:36

ШУНАЛТАЙ ЙВГАЙ

Зочин [122.201.24.249] 2020-09-26 10:26:30

Tiim

Зочин [192.82.70.12] 2020-09-26 08:50:13

Үгүй .

Зочин [139.5.216.93] 2020-09-26 03:41:40

ийм авгайгаар хууль заалгахдаа хүрээгүй би л лав

Зочин [64.119.26.167] 2020-09-26 02:46:43

Миeэ. Энхболдын л хүн шүү дээ. Энхболдын үeд их ч газар авсан. Эрлийзүүд эрлийзээ л татна. Хүрэлсүх багасгах гэж хичээгээд байгаа боловч энэ мафийнханыг бүрэн дийлэхгүй л байх шиг байна

Зочин [172.58.84.201] 2020-09-26 04:06:52

Harin tiim

Зочин [202.9.40.68] 2020-09-26 02:07:36

Хужаа төрхтэй солонгосын бузартсан шээсийн ой гутам зургийг олон түмэнд байн бай битгий харуулж байгаач!!!!!

Уншигч [66.181.178.83] 2020-09-26 00:12:57

Энэ элий балай авгай болио СО өвгөнөө асар

Зочин [202.9.47.22] 2020-09-26 00:00:30

ЖДҮ -ш та нар хулгай хийгээд байхад яаж нэн таатай боломжыг ашиглах вэ

нэгэн сургуулийнхэн [202.9.46.223] 2020-09-25 23:33:58

Сийрэгхэн ухаантай эмэгтэй шүү. Чи шүү

Зочин [122.201.24.249] 2020-09-26 10:27:17

Хахаха

Зочин [150.129.140.12] 2020-09-25 23:27:06

ТАНАЙ АУГАА ХҮРЭЛСҮХ ЧИНЬ ЧӨЛӨӨТ ЭДИЙН ЗАСАГ БАЙХГҮЙ ЕРӨНХИЙ САЙД БАЙХ ҮЕДЭЭ БАЙЛГАХГҮЙ ГЭЭ БИЗДЭЭ. ЗӨВХӨН ХУЛГАЙЧДЫН ЭДИЙН ЗАСАГ ДАРАНГУЙЛАЛ ТОГТОНО ГЭЖ ЗАРЛАА БИЗДЭЭ

Зочин [50.101.118.166] 2020-09-25 18:16:41

У

Иргн [202.126.89.163] 2020-09-25 16:14:21

Хол очиж хуц чамтай чамгүй ...

zochin [210.61.207.4] 2020-09-25 15:06:42

odoo gadaad hudaldaanii yamun baigvlh tsag boljai

Zochin [182.160.32.187] 2020-09-25 11:25:40

Gadaad hudaldaani huuli bas hudaldaani yam gej bna u

Танд амжилт хүсье ардчилсан намын хулгайч нараас болгоомжлоорой [103.10.23.235] 2020-09-25 10:22:19

Иргэн

Zochin [103.26.194.200] 2020-09-25 10:12:29

Mongolchuudiin tsusand naimaanii setgelgee bhgui, ter bol tsartsiin setgelgee shu de

Зочин [192.82.75.153] 2020-09-25 10:02:43

ХУЦДАА.

МАН-гарууд [64.119.24.169] 2020-09-25 10:00:04

энэ нэг гадаад явдлын яаманд, Чинбүрэн гэж ЭМЯ-д, Дамдинням гээд БЯ-д санаархаад солиорчихсон хэдэн түнтүүкүүд байна аа.

Зочин [64.119.24.169] 2020-09-25 11:05:09

мангараа нууж яв та гурван оркоо

Зочин [112.96.115.129] 2020-09-25 10:39:21

Zugeer, tan shig untaa maanag hun baisnaas hamaagui deer.

Зочин [64.119.24.169] 2020-09-25 09:58:46

мангартаад бай. нэн тааламжтай худалдаа бас 160 оронтой мангар авгай

dorj [66.181.177.169] 2020-09-25 09:17:25

butehgui

Зочин [192.82.68.3] 2020-09-25 09:13:35

х у ж а а г ийн шээс данжаад эрдэнэбатыг өмөөрөөд уйлагнаад л гүйгээд байсан энийг зайлуулах хэрэгтэй

Зочин [94.134.92.104] 2020-09-25 08:39:47

Selengees garsan hujaanuudaas bolgoomjloh heregtei

Зочин [172.58.84.201] 2020-09-26 04:08:58

Tiim

дашням [202.126.90.101] 2020-09-25 08:34:58

их зѳв санаачлага ажлын амжилт хүсье

[103.80.210.183] 2020-09-25 08:20:43

энэ хүүхэн болио хоосон хичнээн улиглах гээв. өөрөө гадааддаа очоод наймаагаа хий. ашигаа харуул хүмүүс хошуураад дагана


50 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
50 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.